Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
 

Important Message from Supreme Master Ching Hai, July 29, 2020

Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай

2020 оны 7-р сарын 29-ны Лхагва гарагт бидний хамгаас хайртай Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай Өөрийн эрчимтэй даян бясалгалаасаа үнэт цаг заваа гарган COVID-19 цар тахлын үед дэлхийн чухал нөхцөл байдал, хүмүүсийн аюулгүй байдалтай холбоотой чухал мессежийг хүн бүрд дамжуулж байна.

Одоо би та нарт 7-р сарын 24-нд хэлэх гэж байгаад хэлээгүй За, Багш аа. Баярлалаа. нэг мессежийг уншиж өгөхийг хүсэж байна. Энэ миний тэмдэглэлийн дэвтэрт бий ... Тиймээ, За, энд байна. “Мессежийг сонсож буй хүн бүрд.” Би үүнийг товчхон бичсэн. (За, Багш аа.) Энэ нь бүтэн өгүүлбэрээр биш гэх гэсэн юм. Тиймээс би байгаагаар нь уншъя. (За.)

Аль болох бие даан амьдрах. Жишээлбэл, хэрэв та газартай бол ургац, жимсний мод гэх мэт мөн ногоо тариарай. Гадагшаа гарах бүртээ бүрэн хамгаалах хэрэгсэл хэрэглээрэй. Мөн толгойгоо хамгаалах зүйл өмсөөрэй, малгай гэх мэт. мөн нүдэндээ нүдний хамгаалалтын шил зүүгээрэй. Комбинезон өмсөөрэй. Гэртээ хариад шууд угаах хэрэгтэй.” Би хэлэхдээ "Би энд байсаар байгаа мөн та нарын төлөө тэмцэж байна." Бид мэднэ, Багш аа. (Баярлалаа, Багш аа.) Яг одоо би цар тахлыг зогсооход тусалж чадахгүй байна. Би багасгаж чадах ч, бүрэн тусалж чадахгүй байна. Учир нь би өмнө нь хэлж байсанчлан үйлийн үрийн хүрд нэгэнт эргэлдчихсэн тохиолдолд болиулах боломжгүй. (За, Багш аа.) Гэхдээ би хүмүүст урьдчилж анхааруулсан. Би залуус та нарт бас урьд нь сануулсан. (За.) Би мөн [Суприм Мастер] ТВ-ээр албан ёсоор анхааруулсан.

Юутай ч, "Би та нарын төлөө энд тулалдсаар байгаа. Нас барсан хүмүүс та нарын төрөл төрөгсөд бол, хэрэв тэд намайг эсвэл миний зургийг харсан байвал, эсвэл тэд худалдагдсан чөтгөрүүдэд эзлэгдээгүй бол, би санаа тавих болно, хэрэв эзлэгдсэн бол дотоодод нь тэдний сүнс үгүй болсон байсан гэсэн үг. Бие нь амьд эсвэл үхсэн үед дотор нь зүгээр л чөтгөрүүд байдаг. (За, Багш аа.) Би чадах чинээгээрэй санаа тавих болно. Сүнснүүдэд. Би цар тахлыг зогсоож чадахгүй ч чин сэтгэлээсээ, наманчилсан хүмүүсийг, тэр дундаа та нарын төрөл төрөгсөд, найз нөхдийн сүнсэнд санаа тавих болно. (Баярлалаа, Багш аа.)

Бас нэг зүйл. “Хэрэв боломжтой бол ажлаа солиорой, гэртээ ажиллах боломжтой байхаар. Эсвэл та байгууллагаасаа гэрээсээ ажиллаж болох эсэхийг асууж болно. Энэ нь магадгүй илүү аюулгүй, замын түгжрээнд орохгүй маш их цаг хэмнэнэ, мөн хорт бохирдлоос байгаль орчинг хамгаална”. “Бүх ресторанууд зөвхөн авч явахаар нээгдэх. Орж суухгүй. Бүх веган хоол хүнсийг өргөжүүлж, илүү ихийг хийгээрэй.” Би ердөө товч бичсэн учир товч уншлаа. (За, Багш аа.) "Бүх веган бүтээгдэхүүнийг хүргэхээр илүү ихийг хийх." Хүргэлт хийнэ гэдэг нь хүмүүс, захиалаад хүргэдэг шиг. (Тийм.) Бүх газар. “Хэрэгтэй бол сайжруулах. Чөлөөт цагаараа аль ч үед, хэдэн ч минут, хаа ч байсан өөрийгөө хамгаалахын төлөө, Веган Дэлхийн төлөө аль болох их бясалга, ингэснээр амьтад зовохоо болино, тэгвэл хүмүүс ч мөн тамын үйлийн үргүй болно. Кино, бичлэг дээр, эсвэл манай интернэт дээр байгаа харгислал, амьтдын зовлон зүдүүр, гуниг болон шаналал, амьдрал болон үхлийн талаар аль хэдийн үзсэн боловч мах, загас, эсвэл өндөг, эсвэл сүүн бүтээгдэхүүн идсээр байгаа хүмүүс гэтэлгэгдэхгүй юм. Тиймээс анхаарч авч үзнэ үү. Гэр бүл, найз нөхдөдөө сэрэмжтэй байж, наманчилж, амьдралаа энэрэнгүй хэв маяг руу өөрчлөөрэй гэж хэлээрэй. Веган хооллолт бол шийдэл.” (За, Багш аа.)

Хүмүүс, жишээ нь, веган хоолтон байгаа хүмүүс нас барахад надад тэдний сүнсийг харж хандахад илүү хялбар байдаг, өндөр түвшний Диваажинд сүнсийг нь хүргэхэд хялбар байдаг. (За, Багш аа.) Гэвч НҮБ-ын анхааруулгыг үл харгалзан, бүх эрдэмтдийн тайлангууд, бүх мал аж ахуйн үйлдвэрүүдийн харгислал, итгэхийн аргагүй, хүнлэг бус үйлдлийг харуулсан бүх киног үл харгалзан мах идсээр байгаа, өөрчлөгдөхгүй байгаа тэдгээр хүмүүсийг гэтэлгэх боломжгүй. Үүнийг би та нарт хэлэх гэсэн юм.

Суприм Мастер Телевизийн багийн гишүүдтэй хийсэн энэхүү конференцээр Их Багш мөн олон асуултад найрсгаар хариулан, энэ цаг үеийн цэвэрлэгээ, мөн гэмшин наманчлахын хэмжээлшгүй үнэ цээнийн талаар хүн төрөлхтөн зөв ойлголттой байх учиртай гэдгийг дэлгэрүүлэн ярьсан юм.

Зөвхөн сонсож байгаа, хамтран ажилладаг хүмүүсийг би адислаж чадна. Хэрэв эмч өвчтөнд жор бичиж өгөхөд, өвчтөн эмийг нь уухгүй бол үр дагавар нь юу байх вэ? Эмчийг хамгийн сайнаараа хичээсэнгүй гэж зэмлэх үү? (Үгүй, Багш аа.) Тийм! Та юу ч өгөхгүй мөртлөө бүхнийг хүсэн хүлээж болохгүй. (За, Багш аа.) Мөн та юу ч өгөх шаардлагагүй! Зүгээр л бусдаас авахгүй байх. Амьтдын амийг бүү ав. (За, Багш аа.) Их энгийн шийдэл! Хэрэв та амь тасалбал хариуд нь амьдрал ирэхийг хүлээж чадахгүй. “Юу тарина, түүнийгээ хураана.” Үйлийн үрийн хууль үүн дээр будилахгүй. (За, Багш аа.) Хэрэв хүмүүс хорыг үргэлжлүүлэн уусаар, эмч тэдэнд “Дахиж бүү уу. Ядаж хор хэрэглэхээ боль, тэгвэл би та нарыг эдгээж чадна.” гэж хэлэхэд тэд хороо уусаар байвал өвчтөн үхэх юм уу зовж шаналах болно. Намайг юм бүхнийг хийчихнэ гэж бодоод, хэн ч юу ч хийхгүй байж болохгүй. Тийм зүйл гэж байхгүй. (За, Багш аа.)

Гэсэн хэдий ч бид амьтдад шударга байх ёстой. Тэд юу ч буруу хийгээгүй. Тэд тамлагдажбайна, тэд, өө Бурхан минь, хөнөөгдөхөөсөө өмнө тамд байгаа юм шиг байдаг. (Тийм, Багш аа.) Та нар энэ бүхнийг манай [Суприм Мастер] ТВ болон Нетфликсээр, (Тийм.) болон бидний сурталчилдаг бүх киноноос үзсэн. Хүчирхэг, ухаантай, сонголтоор дүүрэн хүмүүс бид сул дорой, хүчин мөхөс нэгнийг ингэж тарчлаадаг байж яахин аврал өршөөл хүлээх билээ?! Би тэдэнд гэмшиж, эргэлт хийх хэрэгтэй гэдгийг нь хэлсэн. Тэд ердөө үүнийг л хийх хэрэгтэй. Би нэг их юм гуйгаагүй. (Тийм, Багш аа.) Тэгснээр би тэдэнд тусалж чадна. Мэдээж, би гэмшиж, амьдралын энэрэнгүй хэв маягт шилжиж буй хүмүүсийг адисалж чадна, би Бүхнийг Чадагч Бурханы Өршөөл Ивээлээр адисалж чадна. Та нарт гэмшсэн сүнснүүд хэдийгээр нүглээ төлөхийн тулд үхэж байгаа ч би тусалсан гэдгээ хэдийнээ хэлсэн. Хэрэв тэд зүрх сэтгэлдээ гэмшилтэй бол би тусална, хэрэв тэд миний зураг, эсвэл миний бичлэг эсвэл миний яриаг сонсож, мөн ямар нэг жишээтэй ч юм уу надад итгэдэг бол. Би тэдэнд тусалж чадна. Гэвч хүмүүс намайг сонсохгүй, бахь байдгаараа байвал, надаас дахин тусламж гуйлтгүй, Их Багшийн адислал... Маш их адислал- ямар ч хэрэгцээгүй. Эдгээр хүмүүс өөрчлөгдөхгүй бол юу ч нэмэргүй.

Хамгаас Өршөөнгүй Их Багшаа, бид Таны хайрын замчлал, дэлхийн төлөөх гүн зовнилд тань хамгаас талархъя. Бид бүхэн сүнсээ аврахад өөрсдийн зүгээс наманчилж, веган болох шаардлагаа биелүүлээсэй гэж бид залбирч байна, Агуу Бурхадууд үргэлж Хайрт Их Багшийн Эрхэм Зорилгод хүрэхэд нь хамгаалаг. Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хайтай хийсэн энэхүү конференцийг бүрэн эхээр нь хожмын нэг өдөр Багш Шавийн Шүтэлцээ нэвтрүүлгээр хүлээн авч үзнэ үү.

Дэлгэрэнгүй үзээрэй
Хамгийн сүүлийн бичлэгүүд
1:14

Yummy Avocado Chocolate Mousse Recipe

2024-11-24   39 Үзсэн
2024-11-24
39 Үзсэн
1:25

Их Багшийн Өргөө

2024-11-24   84 Үзсэн
2024-11-24
84 Үзсэн
8:10
2024-11-24
51 Үзсэн
2024-11-23
660 Үзсэн
4:47

Ukraine (Ureign) Relief Update

2024-11-23   123 Үзсэн
2024-11-23
123 Үзсэн
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх
Татаж авах
Гар утас
Гар утас
iPhone
Андройд
Гар утсаар үзэх
GO
GO
Prompt
OK
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд