Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
 

Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хайн Палестин болон Израйлын ард түмний төлөөх хүсэл

Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай

2021 оны 5-р сарын 18-ны мягмар гарагт бидний Хамгаас Хайрт Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай ажлын шаардлагаар утсаар ярихдаа сүүлийн үед хурцдаад байгаа Израйл, Палестин үндэстэн хоорондын зөрчилдөөний талаар Өөрийн бодол болон чин сэтгэлийн зовнилоо өгөөмрөөр хуваалцлаа.

(Багш аа, Израйл, Палестины хооронд өрнөж байгаа зөрчилдөөн одоо улам бүр даамжраад байх шиг байна. Багш аа, палестинчууд (Хамас) яагаад эхлээд сөргөсөн юм бол? Бид удахгүй гал зогсоохыг харах болов уу? Израйл, Палестины хооронд энх тайван тогтох болов уу?)

Тэгэхээр, би яг одоо хэлж үнэхээр чадахгүй нь. Учир нь хоёр тал аль аль нь нөгөө талдаа бууж өгөх шинжгүй байна. (За, Багш аа.)

Палестинчууд яагаад эхлээд үйлдэл хийсэн юм бол, гэж асуусан тийм үү? (Тийм ээ.) Мэдээнд дурдсанаар бол Зүүн Иерусалим дэх ариун байгууламж дээр цагдаа байрлуулснаас болсон. (Тийм ээ.) Хамасынхан уулан дээрх байгууламжаас цагдааг буулгахыг шаардаж. (Тийм ээ.) Гэвч Израйл энэ шаардлагыг биелүүлээгүй. Тэгээд өгсөн сүүлийн хугацаа нь дуусуут палестинчууд өөрсдийн уур бухимдлаа ямар нэг байдлаар үзүүлэхийг хүсэж.

Гэхдээ зөвхөн энэ биш. Зөвхөн энэ биш гэж бодож байна. Хаа нэгтээ уншсанаар палестинчууд хэлэхдээ Палестины талд төрж өсөн тэнд амьдрах нь яг л тусгаарласан шоронд байгаа мэт санагддаг гэсэн байсан. (Өө.) Тэдэнд тэгж санагдаж. Минийхээр магадгүй заримд нь тэгж санагддаг байх, эсвэл ихэнх палестинчуудад тэгж санагддаг байх. (За, ойлголоо.)

Үнэндээ энэ хоёр үндэстэн Еврейн түүхэнд бичсэнээр бол ахан дүүс юм. Тэд үндэслэгч Абрахам хэмээх нэг эцэгтэй. (Тийм ээ.) Мөн тэд бүгд нэгэн эцэгтэй, адил гарал үүсэлтэй гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Гэтэл яагаад тэмцэлдээд байдаг нь миний мэдэхээс хэтэрсэн асуудал. Мөн энэ нь зөвхөн эдгээр нөхцөл байдал, үйл явцын тухай биш юм. Хэдэн арван жилийн турш палестинчуудад маш их дарамттай санагдсан гэсэн үг. (Тийм ээ, Багш аа) Бас мэдээж хэрэг би нэгэн өдөр аль аль талд нь энх тайван тогтоосой гэж хүсэж байна. Хэн ч тэр талд нь амьдардаг байсан хамаагүй. Тэнд амьдрагсад бол Бурханы үр хүүхэд. (Тийм ээ, Багш аа.) Аль эрт эхэлсэн цагаас нь л хойш палестин хүмүүс энх тайвныг хүртэн, энгийн амьдралаараа аж төрж, дуртай зүйлсээ хийн, үр хүүхдээ өсгөөсэй гэж би хүссээр ирсэн. (Бид ч бас тэгж найдаж байна.) Хэдийн олон хүүхэд үхэж үрэгдээд байна. Эмэгтэйчүүд, настай хүмүүс, ямар л бол ямар хүн аль аль талд нь амиа алдаад байна. Гэхдээ ихэвчлэн Палестины талд хэдэн арван жилийн тэртээгээс л ямар нэг зөрчил асуудал гарсаар байна. (Тийм, тийм.)

Тэгээд надад үнэхээр, үнэхээр... палестинчуудын төлөө зүрх сэтгэл минь өвдөж байна. Бас тэд нэгэн өдөр энх тайвныг олоосой гэж хүсэж байна. (Бид ч энх тайвны төлөө залбиръя, Багш аа.) Энэ бүхэн таалагдахгүй байна. Үүнээс болж уйлдаг, ойлгож байна уу? (Тийм ээ, ойлгож байна.) Хөөрхийлөлтэй хүүхдүүд, эмэгтэйчүүд, настайчуудын төлөө. Бид бүгдээрээ л хүн. Палестин байна уу, Израйл байна уу ялгаагүй.

Хэдийнээ би аль алиных нь төлөө залбираад, бас нэг ийм уриа биччихээд байна, “Диваажин харж байна: Дайтахаа зогсоо.” Хүн сонсох эсэхийг мэдэхгүй юм. Би тэдэнд, бид бол Бурханы үр хүүхэд бөгөөд Диваажин бидний юу хийхийг үргэлж харж байгаа гэдгийг сануулах гэсэн юм. “Эцсийн Шүүлт”-ээс бид зайлах аргагүй учраас бид оронд нь сайн зүйл л хийсэн нь дээр. “Юу тарина, түүнийгээ хураана.” (За. Бид ч бас хоёр талын хооронд энх тайван тогтог гэж залбиръя, Багш аа.)

Надад энэ бүхэн ёстой таалагдахгүй байна. Таалагдахгүй байна. Дэлхий маань там шиг хэвээрээ л байх шиг. Амьтдыг алж, хөнөөж, бас зүгээр ч хөнөөх биш, бүр арьсыг нь амьдаар хуулах гэх зэрэг энэ бүхнийг хийж байна. Тэгээд бүр ахан дүүс байтлаа биесээ хөнөөж байна; иргэний дайн шиг л байна. (Тийм ээ, Багш аа.) Энэ бол зөв зүйл биш. Хэрэв тэд Бурханд итгэдэг гэдгээ батлахыг хүсвэл Бурханы сургаал ёсоор энэ бол зөв зүйл биш. (Тийм ээ.) Хэн нь ч эхэлсэн бай ялгаагүй. Ямар ч үндэстэн бай ялгаагүй. Ялангуяа тэд аль аль нь удам нэгтэй, нэгэн гарал үүсэлтэй байгаа тохиолдолд. Тэдний Библид нь тэгж бичсэн байгаа. Энэ талаар Торад тэднийг нэг удамтай гэж бичсэн байгаа гэж бодож байна.

Түүнээс гадна бид Адам гэдэг нэг л өвөг дээдэс, Эва гэдэг нэг л эхтэй; бас бүхий л эцгийн өндрөөс өндөр өвөг дээдэс ч нэгтэй. Тэр бол Бурхан юм. (За, Багш аа.) Иймээс би хүмүүс өөр хоорондоо ямар ч юмны төлөө гэсэн, хэсэгхэн газрын төлөө ч бай, улс төрийн ондоошлоос, хоол, ус, юуны ч төлөө байсан яагаад тэмцэлдээд байдгийг огт ойлгодоггүй. Мэдэхгүй, би энэ бүхнийг үнэхээр ойлгож чадахгүй.

(Бид тэднийг зөрчлөө хурдан шийдэх болтугай гэж бид залбиръя, Багш аа) Би ч бас та нар шиг аль аль тал хамтдаа энх тайван байхыг харна гэж найдаж байна. Бас палестинчууд өөрсдийн газар нутгаа эргүүлэн олж аван суурьшиж, эдлэх эрхээ, газар нутгаа өөрсдөө мэдэж, өөрсдийнхөөрөө амьдарч, урлаг соёлоо хадгалан үр хүүхдээ өсгөж энх тайван, нэр төртэй амьдах байх аа. (Бид ч бас тэгж найдаж байна.) Үнэндээ би одоогоор үүнийг л хэлж чадах байна. (Баярлалаа, Багш аа.)

Олон палестин хүн газар нутгаасаа, орон гэрээсээ шууд хөөгдсөн гэдгийг та нар мэднэ. Бүхий л амьдралынхаа турш хийсэн хөдөлмөр нь нүднийх нь өмнө еврей оршин суугчдаар сүйдлүүлж, энэ бүх сэтгэлийн шарх зүрхний нь гүнд сийлээтэй бий. (Тийм ээ, ойлгож байна.) Өөрөөр хэлбэл газар нутгийг өөрийн гэж л бодож байгаа бол үргэлжлүүлэн аваад байхын хэрэг юу байна. Гэхдээ мэдээн дээрээс аль газар нутаг еврейн оршин суугчдад харьяалагдах талаар ямар нэг тодорхой бичиг баримт үнэндээ байхгүй гэдгийг уншиж байсан. Өөрөөр хэлбэл хэрэв тухайн газар нутагт хэдийн тогтноод, палестинчууд юм уу, хэн ч юм амьдраад хэдийн урт хугацаа өнгөрсөн бол тэднийг амьдруул л даа. Үүнээс гадна израйлчууд хэдийн хангалттай газар нутагтай, палестинчуудынхаас хамаагүй, хавьгүй илүү их газар нутагт одоо амьдарч байгаа. (Тийм ээ.) Иймд еврейчүүд хангалттай газар нутагтай юм чинь палестин хүмүүс суурьшаад төвхнөчихсөн газраас авах гээд үргэлжлүүлээд л байх хэрэггүй гэж би бодож байна. (Бид ч бас тэгж бодож байна. Багш аа.)

Надад өөрт, хувьд маань хэсэг газар, бүр маш, маш, маш том газар хаа нэгтээ сул, хууль ёсны эзэмшил байсан бол бүх палестинчуудыг тэндээ уриад өөрсдийнхөөрөө амьдар гэх байлаа. Учир нь хэрэв тэд энэ бүх хугацаанд гадуурхагдан дарамтлуулж байгаа бол тэдэнд ямар байгааг би мэдэхгүй нь. (За.) Тэднийг хэрхэн аж төрж байгааг би мэдэхгүй нь. Тэд, ялангуяа үргэлж айдас дунд амьдарч байгаа хүүхдүүд итгэл дүүрэн сайн сайхан сайхан байж чадахгүй шүү дээ. (Тийм ээ, Багш аа.) Бас байшин чинь хэзээ газартай тэгшрэхийг, чидун жимсний цэцэрлэг чинь хэзээ үгүй болохыг ч мэдэхгүй, бас тэгээд хөөгдөөд орон гэргүй хүн болчхож ч магадгүй байдаг. Энэ яавч зөв зүйл биш. (Тийм ээ, бид бас тэгж бодож байна) Бурхан минь! Өөрөөр шийдэж болохоор байтал яах гэж хүмүүст ямар ч шаардлагагүй байхад зовлон учруулна вэ?

Бурхан минь, гуйя, бидэнд туслаач, палестинчуудад туслаач, еврейчүүдэд гэрлийг олж харахад нь, Таны Өршөөл, Өгөөмөр сэтгэлийг олж харахад туслаач, бас тэдэнд энх тайван хайрлаач. Баярлалаа, Бурхан минь. Бид бүгд Танд хайртай боловч Таны хэлснийг хийхгүй юм даа. Үүний төлөө би бүх хүн төрөлхтний төлөө гэмшиж байна. Гуйя, бидэнд туслаач. Баярлалаа, Эзэн минь.

Тэдэнд бусад улс орон юм уу, дэлхий дахин тийм ч дуртай биш байж болно. Харин би гэм зэмгүй хүүхдүүд, эмэгтэйчүүд, хөөрхий настайчууд, нэг шөнийн л дотор орон гэргүй болсон хүмүүс, орон гэр нь газартай тэгшрэхэд ямар ч өмчгүй болж, дараа нь хаачихаа мэдэхгүй байгаа хүмүүс, дахин хэзээ сургуульд явахаа мэдэхгүй байгаа хүүхдүүдийг би өрөвдөж байна. Олон жил үүнийг дотогш нь залгиад дуугүй явна гэдэг амаргүй, бас... Хэрэв би байсан бол надад ч таагүй байх байсан. Ийм нөхцөл байдал хэнд ч таатай байхгүй. (Тийм ээ, Багш аа.) Энэ бүх улс төрийн өрсөлдөөн, өөр өөр үзэл суртал нь гэм зэмгүй хүмүүсийг хэзээд л ийм маягаар хохироодог.

Энх тайван бол сайн. Энх тайван бол сайн. Олон улс орон Израйлтай энхийн харилцаатай тогтоосон. Үүнд би баяртай байгаа ба энэ нь сайн хэрэг. Гагцхүү бас өөр зүйлд ч гэсэн анхаарал тавих хэрэгтэй: Палестинчууд болон еврейчүүд хооронд энх тайван тогтоох. Энэ нь тэдэнд маш их, маш их чухал бөгөөд дэлхийд ч гэсэн бид бол энэ гарагийн иргэншсэн ард түмэн, оршихуй гэдгээ батлах нь чухал. Бид нар хэдийн 21-р зуунд ирсэн. Бурханы төлөө! Бурханы төлөө, Бурханы хайрын төлөө биесээ хөнөөхөө зогсоогооч дээ! Сул дорой, аядуу ард түмнийг зүгээр л илүү хүчтэйгээсээ болж, зүгээр л илүү боломжтой байснаасаа болж, зүгээр л илүү мөнгөтэй, илүү хүчтэй, хүн амаар илүү зэрэг шалтаанаасаа л болж дарамтлахаа зогсоогооч дээ.

Израйл улс Арабын бусад улс оронтой найрамдалтай (Тийм ээ, Багш аа) болохоор Палестинд ганцаардмал, дэмжлэггүй, бүхнээс тусгаарлагдсан (Тийм ээ.) юм шиг санагдсан. Энэ бүх он жилүүдэд хэтэрхий олон зүйл хуримтлагдсан. Ямарваа зүйл хэт их хуралдсан бол ямар нэг юм болохоос өөр аргагүй. Үгүй бол палестинчууд ч байна уу, Хамас ч байна уу Израйлыг ийм шалтгаанаар өдөөн хатгаж зүрхлэхгүй. Учир нь тэд энэ их хүч чадалтай дүйцэхгүй. (Тийм ээ.) Тэг огт дүйцэхгүй. Тэгэхээр тэд үнэхээр их бухимдсан нь гарцаагүй, бас тэдэнд шударга бус хандсан зэрэг бүхий л асуудал хуримтлагдаж мөргөлдөөн улам даамжрахад нэрмээс болж байна. Яасан ч байсан би тэднийг өрөвдөж байна. Палестинчуудыг өрөвдөж байна.

Ээ! Бурханыг бодож, Бурханы хайрыг бодож ингэж цус урсгахаа зогсоо л доо. Тэр хүүхдүүдийг өөрийн тань хүүхдүүд байсан бол гэж бодвол ямар байгааг нь ойлгоно. Та нар бүгдээрээ адислагдан өршөөгдөж, Бүхнийг Чадагч Бурханы ивээлийг хүртэг. Амен.

Их Багш хэлэхдээ, Тэрээр энэ зөрчилдөөнд зовсон эдгээр хүмүүсийн шаналлыг үзэх тоолондоо уйлсаар л байгаа бөгөөд энэ бүхэн Энх тайвнаар төгсөөсэй хэмээн залбирч байгаа гэлээ.

Хамгаас Нигүүлсэнгүй Их Багш аа, бид Таныхаа гүн гүнзгий сэтгэлийн зориулал, Таны цагаа олсон, Бурханы бүхий л хүүхдүүддээ хэлэхийг хүссэн зэрэгцэн оршигчидтойгоо эв зохиролтой байх хайрын сануулгад гүнээ талархаж байна. Палестин болон Израйл даруй аядуухнаар эвлэрэн аль аль тал нь ахан дүүсийн ёсоор энх тайвнаар орших болтугай хэмээн бид бас хүсэн залбиръя. Хайрт Их Багш минь бүхий л сүр жавхлант Диваажингийн хамгаалал дор бие лагшин тунгалаг, машид аз жаргалтай байх болтугай.

Дэлгэрэнгүй үзээрэй
Хамгийн сүүлийн бичлэгүүд
1:14

Yummy Avocado Chocolate Mousse Recipe

2024-11-24   39 Үзсэн
2024-11-24
39 Үзсэн
1:25

Их Багшийн Өргөө

2024-11-24   84 Үзсэн
2024-11-24
84 Үзсэн
8:10
2024-11-24
51 Үзсэн
2024-11-23
660 Үзсэн
4:47

Ukraine (Ureign) Relief Update

2024-11-23   123 Үзсэн
2024-11-23
123 Үзсэн
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх
Татаж авах
Гар утас
Гар утас
iPhone
Андройд
Гар утсаар үзэх
GO
GO
Prompt
OK
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд