Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
 

Диваажинд хүрэх зам

Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай

Host: 2021 оны 10-р сарын 4-ний даваа гарагт Суприм Мастер Телевизийн ажлын багтай бидний Хамгаас Хайрт Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай Кабулд болсон аймшигт явдал зэрэг Афганистаны зарим үйл явдалтай холбоотой зарим мэдээллийн тухайд сэтгэл гарган тайлбар айлдлаа.

“ Media Report from DW Oct.3, 2021: ... Афганистанд хүмүүсийн сайн мэддэг Муслим сүмийн гадна дэлбэлсэн бөмбөгөнд олон хүн амь насаа алдаад байна. Талибаны нэг албан тушаалтны ээжийг оршуулах ёслол Эйдгах Муслим сүмд болж гашуудлын мөргөл хийж байх үеэр энэ дэлбэрэлт болсон байна. ”

[…] (10-р сарын 3-нд Кабул дахь нэгэн мусульманы сүмийн үүдэнд хүчтэй дэлбэрэлт болж) Хөөх! (багадаа таван энгийн иргэн амь эрсдэж олон хүн шархтсан байна.) Хэний хийсэн хэрэг вэ? (Дэлбэрэлтийг үйлдсэн гэж зарласан хүн одоогоор байхгүй.) […] Хэн ч гарч ирээгүй гэнэ. Хэн ч хийсэн гэдгээ хүлээгээгүй байх нь. (Тийм.) Хулгар юм.

Тэд энгийн иргэдийг хөнөөж яах нь вэ? Тэд хэдийн хангалттай их зовлон үзсэн. […] Афганистан улс хэдийн дэндүү их зовлон үзлээ. Тэгээд бас саяхан гэхэд дэндүү олон өөрчлөлтүүд болж, дэндүү олон асуудлыг тэд давж гарах хэрэгтэй болж, гэрээсээ ч гарч чадахааргүй айж дагжин байгаа. (Тийм.) Гэтэл одоо хэн нэгэн нь гэмгүй тэр хүмүүсийг гэнэдүүлж хорлож байдаг. (Тийм.) Тэднийг хулчгар гэж бодож байна. Тэд өнөөх террорист гэгч бүлэглэлүүдийн нэг байхаас зайлахгүй. Тэд бол мусульманчууд биш. Би хэдийн хэлсэн дээ. Тэд бол мусульманчууд биш. (Тийм. Тэд биш.) Тэд зүгээр л алуурчид. Тэд бол дээгүүр санаатай, ашиг хонжоо хөөцөлдсөн л хүмүүс. […]

Аймшигтай юм. Учир нь террорист бүлэглэл гэгчийн олонх нь Исламын номлолыг гутааж байна. Учир нь Ислам бол амар амгалан гэсэн үг. (Тийм.) Тэд бас Коран болон Хадитыг баримталдаг. Хадит бол Номлогчтой, (Тэрээр Амгалан Оршиг) хамт байсан шавь нарынх нь түүхийн бичээс. […] Хадит дээр Зөнчөөс хүмүүс Диваажинд очихын тулд илүү их буяныг хэрхэн хураах талаар болон бусад бүхий л зүйлийг асуусан байдаг. (Тийм.) Номлогч түүнд хариулахдаа: хийх ёстой нэгэн үйл нь Жихад юм, оюун санааны Жихад гэжээ. (За.) Энэ нь оюун санааны ойлголтоо дээшлүүлэхийн төлөөх хатамж юм. Энэ бол гараад бусад хүмүүстэй дайтаад , эсвэл таарсан гэм зэмгүй хүн бүрээ алж хөнөө гэсэн үг биш. (За.) […]

Жихад бол оюун санааны тэмцэл болохоос хүний амь хөнөөнө гэсэн үг биш. Та нарт дээхэн нэг, олон удаа хэлж байсанчлан “Өө, би энд амьд мэнд, та нарын төлөө тэмцэж байна” гэдэг маань гарч очоод хэн нэгэнтэй тэмцэлдсэн гэсэн үг биш шүү дээ. (Ойлголоо.) Би энэ гараг дээрх хүн төрөлхтөнд оноосон ялыг нь багасгахын тулд, тэднийг ингэж хатуу шийтгүүлэхгүйн тулд Диваажинтай тулж байна. Би бас заримдаа “Өө, энэ чинь миний оюун санааны зэр зэвсэг” гэж хошигнодог шүү дээ, миний гутал, хувцас сэлт бусад зүйлсийг. […] Тэр бичлэгийг нь үзэхгүй бол та нар намайг хутга шөвөг, буу шийдэм ярьж байна л гэж бодно. Хэзээ ч үгүй! Бидэнд энэ мэт зүйл огт байхгүй. (Тэгэлгүй яах вэ.) […]

Тэд хэдэн үеийн туршид дэндүү урт хугацаанд толгойг нь эргүүлчихсэн. (Тийм.) Тэгэхээр, нэг сохор нь нөгөө сохроо хөтөлбөл хоёулаа л бүдэрч унана. (Яг үнэн.) Яагаад гэвэл Номлогчийн сургаалыг тэд ойлгоогүй. Тэр бүү хэл Номлогч ингэж хэлсэн, тэгж хэлсэн, ингэж ч алах талах ёстой гэж хэлсэн гээд Номлогчийн нэрийн өмнөөс нэг хоёр өгүүлбэр шургуулж оруулсан байгаа юм. Үгүй! Хэзээ ч тийм байгаагүй юм шүү! Бүхий л Их Багш нар, бүхий л Номлогчид хүчирхийлэлгүй байх сахилыг л баримталдаг: “Амь хөнөөж үл болно.” Энэ бол тэдний хамгийн тэргүүний номлол. […]

Бүх Номлогчид үүнийг мэднэ; бүх Их Багш нар ч мэднэ. Тэгэхээр Номлогч Мухамед, Тэрээр Амгалан Оршиг, бусад хүмүүсийн эсрэг хүчирхийлэл өдөөх зүйлийг хэзээ ч хэлэхгүй байх байсан.

Буруу номтон гэдэг нь магадгүй мусульманчуудаас урвасан юм уу орж гарсан, тэднийг муулсан хүмүүс биз. Гэхдээ энэ нь тэднийг алах ёстой гэсэн үг биш биз дээ. (Тийм.) […]

Их л бодож хөөчхөж болох юм. (Тийм.) Зүгээр хөөчих, тэгээд л болоо. Будда ч үүн шиг зүйл хэлсэн. Хэрэв хэн нэгэн бүлэгт, эсвэл хуврагийн чуулгандаа харшилбал түүнээс зүгээр л хөөчих. Тэгээд л болно. Хэрэв тэд сайжрах аваас (За.) тэр хүртэл нь хол байлга. Харин амийг нь хөнөөнө гэж ямар ч шашны номлол байгаагүй. […] Манай бүлэгт ч гэсэн тийм зүйл огт байхгүй. Хүчирхийлэлгүй, Ахимса байх нь энэ ертөнцөд дагаж мөрдөх хууль юм. […]

Хэдий Бурхан хүмүүст чөлөөт сонголтыг үлдээсэн ч гэсэн тэр. (За.) Хүн байж бид яаж бусдыг ямар нэг итгэл үнэмшилд хүчлэн аливаа хүчирхийллийн шинжтэй хүчилсэн, дарамталсан байдлаар эсвэл айлгаж байж өөрсдийн шашин шүтлэгт итгүүлж яаж болдог юм бэ? (Тийм.) […]

Жихадад “буруу номтныг хөнөө” гэсэн байлаа гэхэд “буруу номтон” гэдэг нь муу хүмүүс, эсвэл мусульманчуудтай дайсагнагч тухайлбал Кабулд саяны аллагыг үйлдэгчид, эсвэл өмнө нь онгоцны буудал дээр гэмгүй хүмүүсийг хөнөөсөн тэр хүмүүс юм. (Яг тийм.) Тэд мусульманчуудын эсрэг ямар ч буруу юм хийгээгүй. Тэгэхээр “буруу номтон” биш гэсэн үг. Харин тэднийг хөнөөсөн хүмүүс Ислам шиг тийм амар амгалан, агуу шашны (Тийм.) нэр төрийг гутааснаараа буруу номтон гэсэн үг. […]

Үнэхээр харамсалтай явдал. Их харамсалтай. (Тийм ээ, Багш аа.) Хэдий би мусульман шашинд харьяалагдахгүй ч гэлээ агуу шашин гэдгийг нь мэдэхийн хувиар маш их гунигтай байна. (Тийм ээ, үнэхээр тийм.) Тийм, тийм. Мөн тэд хүмүүст сайн сайхан үйлс хийхийг, өгөөмөр нэгэн байж, Дэлхийд ирсэн сайн зочин байх тухай зааж сургадаг. Рамаданы туршид тэд гадуур явж хандив өргөх зэрэг буян хийдэг. (Тэгдэг.) Харин ингэж бие биедээ хөршүүддээ, ядарсан нэгэндээ туслах ёстой болохоос биш гэм зэмгүй хүмүүсийг алах ёсгүй юм. (Хөнөөх ёсгүй.) Исламыг буруугаар ойлгосон хэн бүхэн сэрж сэхээрэх хэрэгтэй. […]

Коранд юм уу Хадит дээр нэг тийм өгүүлбэр байдаг. Номлогч Мухамед, Тэрээр Амгалан Оршиг, “Очиж тэдэнтэй тулалдан хүзүүг нь нугал” гэх хэлсэн байдаг. Энэ бол Түүний үг биш. (За.) Би та нарт урьд нь хэлсэн дээ. Өөрийгөө Зөнч Мухамедын (Тэрээр Амгалан Оршиг) анд нөхөр хэмээн худал хэлээд нэг этгээд төр засагтаа Коранд тэр үгийг оруулах хэрэгтэй гэж зөвлөж байсан. Тэр хэлэхдээ Номлогч мөрдүүлж мөшгүүлж явахдаа тийн хэлэхийг сонссон гэжээ. Гэвч төр засаг нь мөрдөж мөшгөж байснаас биш Номлогч болон түүний шавь нар нуугдаж байсан. Тэд бүгд нуугдаж байв. (Аан за.)

Тулаан гээд байгаа нь ердөө л тэд гэр бүлээ болон Номлогч болон бусад хамтрагчдаа нууж байснаа л хэлсэн биз. (За.) Хэн нэгэн тэнд байж үй олноор хөнөөхийг зогсоох ёстой байсан биз. Тэнд байж, золиос гарган ямар нэг зүйл хийх ёстой байсан байх... (Тэд өөрсдийгөө л хамгаалсан.) Тийм, тэд өөрсдийгөө хамгаалж, бусдадаа цэргүүд болон засаг захиргааны эрх мэдэлтнүүдийг давшиж ирэхээс өмнө цаг хожиж байсан. (Тийм.) Тиймээс түүний төлөө золиос болж хүний амь үрэгдсэн байж таарна. Мөн мэдээж хэрэг Номлогч тэдгээр хүмүүс оюун санааны төлөө тулалдсан учраас “Тэд Диваажинд очих болно” гэж хэлсэн байж таарна. (Аан за.) Тэгсэн байх нь гарцаагүй. Түүнээс биш тэд ямар нэг дайтах, тулалдах зорилгоор очсон юм биш. Тэд бусдыгаа зугтаалгах гэсэндээ золиос болсон. (За.) […]

Зөвхөн энэ цаг үед ч биш, Их Багш байх хэзээд л амаргүй байдаг, тун амаргүй. Энэ үед харин ч сайхан байна. Тун сайхан байна. Будда, Есүс, Номлогч Мухамед, Тэрээр Амгалан Оршиг болон Синх Их Багш нарын үетэй мөн түүнээс ч өмнөх үеийнхтэй харьцуулахад сайн болсон шүү дээ. (Тийм ээ, одоо бидэнд Суприм Мастер ТВ байгаа. Мэдээлэл түгээж чадаж байна.) Тийм, тийм, таны зөв. Гэхдээ л нүүрэн дээр нь хэлж тайлбарлаад ч ойлгохгүй хүмүүс байсаар л байна. (Тийм ээ.) Бид хүмүүст илт ойлгомжтойгоор “Веган болооч гэж гуйя. Яагаад гэвэл веган байх нь таны эрүүл мэндэд, сүнсэнд тустай бөгөөд таныг чөлөөлөн гараг дэлхийд ч тус болно” гэж хэлсээр байгаа ч хэдэн хүн сонсдог билээ? (Ойлгож байна.) Тэгэхээр та нар мэдээ мэдээлэл түгээлээ гэхэд энэ нь хүмүүс сонсох эсэхээс үл хамааран азаар юм уу бүхэл дэлхийн үйлийн үрээс хамааран хүрдэг. (Яг үнэн.) Иймээс бид хичээн зүтгэсээр л байх хэрэгтэй. Харин бид үргэлжлүүлж чадахаар байгаадаа Бурханд талархъя. (Тийм. Тийм.) Бид хичээн зүтгэж байгаа ч үргэлжлүүлэн ажилласаар байх боломжтой байгаадаа талархаж байна. Би өдөр бүр талархдаг. Бид өдөр бүр Диваажин болоод Дэлхийн үзэгдэх болон үл үзэгдэх бүхий л тусламжид талархдаг. (Удахгүй сэрэх байх гэж найдъя.) Тийм ээ, залбирцгаая. Залбиран итгэж найдацгаая. Ийм л юм. Өөр яах ч билээ? (Тийм ээ.) Бид ингэж л тэмцдэг. Энэ бол бидний Жихад. Манай Суприм Мастер Телевиз бидний зэр зэвсэг юм. Бид нар Жихадууд. Сайн талын сайн хүмүүс Бид сайн, гэгээлэг Жихадууд. Веган Жихадууд. Хүч үл хэрэглэх Жихадууд. Жинхэнэ Жихадууд. (Тийм. Тийм.) […]

(Талибан анх засгийн эрхийг авахдаа эмэгтэйчүүд, охид их сургууль, сургуульдаа явахыг зөвшөөрөх хүртэл гэртээ байх хэрэгтэй гэж хэлсэн шүү дээ. Дараа нь талибууд охид эмэгтэйчүүдийг сургуульдаа буцаад) явж болно (гэж хэлсэн дээ. Саяхан твиттерт Кабулын Их Сургуулийн захирлын нэрийг барьсан хуурамч мэдээлэл гарсан. Тэнд эмэгтэйчүүд ажил болон сургуульд явахыг хориглосон гэж бичсэн байсан. Талибаны мэдээллийн ажилтан энэ хуурамч Твиттерийн хаяг байсан гэдгийг батлаад мэдээллийн Аксиос сувагт “Эмэгтэйчүүд боловсрол эзэмших ажиллах... эрхтэй” гэж хэлсэн) Мэдээж!

Тиймээ, тийм. Ислам шашинд бүхий л мусульманчууд мэдлэг эзэмших нь хамгийн үндсэн эрх, тэр байтугай үүрэг гэж гэж номлосон байдаг. (Тийм ээ.) […]

Анхандаа эрэгтэй, эмэгтэйчүүд Их сургуульд тус тусдаа сууж хичээллэнэ гэж хэлсэн. Би тэр үед, “За за, яагаад үгүй гэж? Тэд сурч л байвал болох нь тэр.” гэж бодсон. Сүртэй зүйл юу байгааг ойлгохгүй байгаа. Яагаад гэвэл Номлогч Мухаммед Тэрээр Амгалан Оршиг эрэгтэй эмэгтэй хүмүүст адилхан л номлож […] хүн бүрд тэгш эрхтэйгээр заасан. (Яг үнэн.) Коран эсвэл Хадитад аль алинд нь бүхий л сударт эмэгтэйчүүдийг ямар аугаа хүмүүс гэдгийг магтсан байдаг шүү дээ. Муслим шашны анхдагч номлолуудад эмэгтэйчүүдийг маш ихээр хүндлэн бичиж үлдээсэн байдаг. […]

Одоо бол тэд сургуульд явах эрхтэй байгаа юм байна. (Тийм. Тийм.) Хангалттай тооны эмэгтэй профессор багш нар байхгүй мэтээр ярьж байсан. Гэхдээ тэр ингэж хориглоод байвал улам л цөөрнө шүү дээ. (Яг үнэн.) Хэрвээ тэд эмэгтэйчүүдийг ингэж хориглоод байх юм бол энэ орны эмэгтэйчүүдэд үйлчлэх чадвартай боловсон хүчин байхгүй болно. (Тийм ээ, Багш аа.) Эмэгтэйчүүд тэдний ээжүүд, эмээ, эхнэр, эгч нар, охид л шүү дээ. Тэгэхлээр эмэгтэйчүүд маш чухал хүмүүс. (Тиймээ, тэр тодорхой.) Тэд эмэгтэйчүүдийг сургууль Их сургуульд суралцах боломж олгох нь хамгийн зөв зам. (Тийм.)

Эмэгтэйчүүдээс тэд зайлж чадахгүй. Бид хаа сайгүй л байна. Бид эрх орныхоо хөгжил цэцэглэлтэд хувь нэмрээ оруулахын тулд мэдлэгтэй мэргэжилтэй байх хэрэгтэй. (Тийм ээ, Багш аа.) Эмэгтэйчүүд маш гоо үзэсгэлэнтэй, тэд маш ухаалаг маш чадварлаг, эрэгтэйчүүдээс олон зүйл дээр илүү нягт нямбай хандаж чаддаг. Тэхээр эмэгтэйчүүд нийгмийн чухал бүрэлдэхүүн. Эмэгтэйчүүдийг дорд үздэг, элдэв хориг саад тавьдаг улс орнууд хэзээ ч хөгжихгүй, (Тийм ээ, санал нэг байна) Эсвэл буурай хөгжилтэй, хэдэн зуун жилийн өмнөх шигээ л хоцрогдсон байх болно. […]

Өнөө үед тэд жолоо барьж байна. Эмэгтэйчүүд тэр бүх хэл онгоц жолоодож байна. Тэд хаа сайгүй явж байна. Ихэнх орнууд тэр бүү хэл ядуу орнуудад ч эмэгтэйчүүд эрх чөлөөтэй байна. (Тийм ээ.) Тэд дэлхий даяар аялж явна. Хэн ч тэднийг зогсоож чадахгүй. Яагаад гэвэл эмэгтэйчүүдийг зогсоох гэж аливаа засгийн газар оролдох л юм бол эрт орой алинд боловч тэсэрч хувьсгал гарах болно. (Тийм ээ.) Урьдынхаас илүү хэцүү болсон. (Яг үнэн.) Ямар ч ухаалаг засгийн газар Муслим засаг төр мөн адил эмэгтэйчүүдэд эрх чөлөө өгөх хэрэгтэй. […]

Эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийг тусгаарлан тус тусад нь байлгаж, эмэгтэй эмэгтэйгээрээ тусдаа суулаа гэхэд […] Энэ бол ердийн зүйл. (За, Багш аа.) Ая тух юм даа.. Энд ямар нэг нүгэл гэх юм байхгүй. (Үгүй.) Гэтэл зарим нэг Муслим бүлгүүд үүнийг их том асуудал болгох юм. Яг л нүгэл мэт. Гарахдаа заавал биеэ далдлах хэрэгтэй зэрэг нь буруу. (За.) Номлогч Мухамедын үед дайн болж байсан учраас тэр үед ингэх нь зөв байсан. […]

Номлогч Мухамед “Гарч очин тэднийг хүзүүг нь нугалж хөнөө” гэж хэлсэн байлаа ч гэсэн Их Багш дайн болж байх үед учраас л ингэж хэлсэн байна. […]

Засгийн газраас мусульман шашинтай хүнийг мөрдөж мөшгөхөө зөвтгөхийн тулд ийм үгийг оруулсан гэж үздэг. […]

Үүнийг сударт оруулахдаа “Номлогч хэлэхдээ гарч яваад буруу номтон гэгдэх хэнийг ч байсан мөшгөж олоод алж болно гэж хэлсэн.” гэсэн байна. Гэтэл тийм биш. (Тийм ээ.) Тэр магадгүй маш их цөхөрсөн үедээ өөрийнх нь шавь нарыг ямар ч шалтгаангүй барьж аваад алж байгаа, түүний гэгээнтэн шавь нарыг, ямар ч гэм зэмгүй хүмүүсийг алаад байгаа тэр дайснуудад хандаж үүнийг хэлсэн байсан хэрэг. Цөхөрсөн үедээ тэр арга ядраад сэтгэл хөдлөлийн улмаас тэгж хэлсэн байж болох юм. Тэгсэн байлаа ч үүнийг одоо дайнгүй энэ үед хэрэглэж болохгүй. (Яг үнэн.)

Энэ тэдний өөрсдийнх нь амар амгаланг л хүсэж буй хүмүүс Тэд ямар ч буруу юм хийгээгүй. (Алан хядагчид) зүгээр л хүнсний супермаркет луу ороод эсвэл талбай дээр гараад бөмбөг дэлбэлж байна! Энэ бол там. […]

Тэд Сатан, чөтгөрүүдийг дагаж байна. Тэд Номлогчийн сургаалыг дагахгүй байна. Би үүнийг хэлэхдээ айхгүй. Яагаад гэвэл би Үнэнийг хэлэх ёстой. Эс бөгөөс тэд улам олон хүнийг хөнөөх болно. Гэм зэмгүй хүмүүсийг хаа хамаагүй алахыг зохион байгуулж байгаа энэ хүмүүсийг насан туршид нь шоронд хоривол зохино. (Яг тийм.) Тэднийг эрх чөлөөтэй явуулж гэмгүй хүмүүсийг бүү хорло. […]

Мөн Талибанд эмэгтэй профессорууд олдохгүй байгаа бол энэ нь урьд нь хэт их хориг тавьж, олон эмэгтэйчүүд боловсрол олж чадаагүйгээс болж ийм ядуу орон хэвээрээ байгаа зэрэг өөрсдийнх нь үүсгэсэн шалтгаанаас болсон... Олон салбаруудад эмэгтэй мэргэжилтнүүд дутуу байна. (Тийм, Тийм.) Тэд ийм хатуу хууль үргэлжлүүлэн хэрэгжүүлэхгүй байх, эмэгтэйчүүдийг ингэж хориглох хэрэггүй. Яагаад гэвэл нэг сонинд бичихдээ талибуудын хэлснээр эмэгтэйчүүдийн засгийн газарт хийх цорын ганц ажил бол зөвхөн эмэгтэйчүүдийн угаалгын өрөөг цэвэрлэх гэсэн байсан. Тэгээд л боллоо. Тэхлээр засгийн газарт ажиллаж байсан бүхий л эмэгтэй ажилчид ажлаа хийх ажилдаа буцаж орох боломжгүй боллоо гэсэн үг.

Эрэгтэйчүүд эмэгтэйчүүдийн тусламж авахгүйгээр ямар нэгэн зүйл хийж чадах эсэхийг мэдэхгүй юм. (Тийм ээ.) Урьд нь цагдаад хүртэл эмэгтэйчүүд ажиллаж байсан. Одоо бол би их итгэл муутай л байна. Хэрвээ эмэгтэй хүнийг нэгжих хэрэг гарвал эмэгтэй цагдаа хэрэгтэй биз дээ. Үгүй гэж үү? (Тийм. Тийм.) Хэрвээ эмэгтэй үйлчлүүлэгчтэй харьцахыг эсвэл засгийн газарт эмэгтэй ажилтан авахын тулд тэдэнтэй ярилцлага хийх эмэгтэй ажилтан хэрэгтэй шүү дээ. (Ойлгож байна.) Хэрвээ тэд үнэхээр эмэгтэй, эрэгтэй хүмүүсийг тусгаарлая гэж байгаа бол эмэгтэй ажилтан хэрэгтэй. (Тийм.) Тус тусдаа өөр өөр газар, тусгаар ажиллахын тулд ингэх хэрэгтэй. (Тийм.)

Гэхдээ эмнэлэгт бол эрэгтэй эмэгтэй эмч нарыг тусад нь байлгах боломжгүй. Тэгж ажиллах боломжгүй. (Болохгүй.) Тэгэх боломжгүй. Яагаад гэвэл хэдий эрэгтэй эмэгтэй байлаа ч эсвэл бүгд эрэгтэй байлаа ч тэдний мэргэшил өөр өөр. Тэд өөр өөр чиглэлээр мэргэшсэн. Тэхлээр эрэгтэй, эмэгтэйгээр байнга тусгаарлана гэдэг үнэхээр инээдтэй зүйл болно. Нийгэмд энэ бүтэхгүй зүйл. (Яг үнэн.) Энэ бол бодит байдал нийцэхгүй, хэрэгжүүлж боломгүй, ажил болохгүй зүйл. (Тийм ээ.) Тэд энэ орныг илүү хойш нь татаж илүү дампууруулах ажил л хийж байна. […]

Их Багш мөн АНУ-ын удирдлагаас ойрын үед гаргаад байгаа хууль тогтоох үйл явцын үр дагавар олон гэм зэмгүй аминд хүрэхийг тайлбарлаж, мөн цааш нь чөтгөрүүдийн нөлөө улс оронд нь хэрхэн тусахыг тайлбарлалаа.

[…] Байдены хийх гэсэн бүхэн нь үхлийн тухайд юм, тэр үхлийг нь чөтгөрүүд идэх боломжтой болдог (За.) Иймээс л тэр тэр бяцхан үрсийг хүртэл тэгж хөнөөхийг хүсээд байгаа юм. Тэр үрс эхийн хэвлийд зовж үхэх юм уу зайлуулаад гаргачихаар чөтгөрүүд тэднийг идэх боломжтой болох юм. Тэд хэдий ихийг иднэ төдий чинээ хүчтэй болж байгаа. Хүмүүс та нар идэхээрээ хүчтэй болдогтой (За.) адилхан. Хоолгүй бол та нар сул дорой болдог доо. Иймээс л тэдгээр бүх афган хүний үхэл, бөмбөг тэсэлсэн явдал, долоон хүүхэдтэй бүхэл бүтэн гэр бүлийг хөнөөсөн зэрэг нь бас л сувдаг чөтгөрүүдийн тушаалаар хийсэн хэрэг.

Үр хөндөлтийн шинэ хуулийг харж байгаа биз дээ? (Тийм ээ.) Үр хөндөлтийг дэмжих тухай хууль. Хамаг нялх үрсийг үхүүлж, бас хүмүүсийг улам сул дорой болгон ёс суртахуун, оюун санааны хувьд Бурханаас улам холдуулахын тулд юм. Тэгээд л чөтгөрүүд тэр төрөөгүй үрсээр найрлах боломжтой болно. (За, ойлголоо.) Иймээс Байдены хийсэн бүхэн тэр чигтээ үхэл, үхэл, үхэл. Хэрэв энэ сувдаг чөтгөрүүд биш юм бол өөр юу байна гэж? […]

Ардчилсан намынхан хэлэхдээ тэр хүүхдэд “хайртай” болохоор мексикчүүдийг амархан нэвтрүүлсэн гэсэн. Хүүхдэд хайртай байсан л юм бол тэр олон хүүхдийг, хөнөөх хууль батлахыг хүсэхгүй байх байсан. Бүр америк хүүхдүүдийг шүү! Мексик хүүхдүүдийг өрөвдсөн хэр нь яагаад америк хүүхдүүдээ өрөвдөхгүй байгаа юм бэ? (Яг тийм.) Тэдэнд боломж байсансан бол хэдхэн сарын дараа хүүхэд болно шүү дээ! Тэд бол хэвлийдээ л байгаа хүүхэд. (Тийм, ойлголоо.) Бас тэд америкчууд! Тэр иргэдээ алж байна! Ойлгов уу? (Тийм ээ.) Дэлхийн бусад улс оронд нүгэлтэй үлгэр жишээ үзүүлж байна. […] Тэгсэн хэр нь […] аль ч улсын хэн гэдгийг ч мэдэхгүй хүнийг, хэн гэдгийг огт хайхралгүй, зөвхөн КОВИД-19-өөр тогтохгүй янз бүрийн өвчтэй хэн бүхнийг (Тийм, яг үнэн.) оруулчихдаг. (Тийм.) Энэ бүх зүйл ард олонд чинь түвэг чирэгдэл, үхэл авчирч байна. Энэ бүхэн нь чөтгөрүүдийг тэдний үхлээр хооллохын төлөө юм. (Аймаар юм.) Тийм ээ, аймаар. Чөтгөрийн юм. (Тийм.) Тиймээс л би шүүмжлээд байна. Трампаас ч юм уу бусад юунаас ч болсон хэрэг биш. (За, ойлголоо.)

Америкчуудын төлөө би харамсаж байна. Тэд мэдэх ч үгүй байгаа олон арга замаар дээрэмдүүлсээр байна. […] Одоо Байдены батлахыг хүсээд байгаа хуулийн төсөлд хэн ч гарын үсэг зурахыг хүсэхгүй. Үүгээрээ тэд бас хэдэн их наяд долларыг үр хөндөлтөд зарцуулахыг хүсэж байгаа. Чөтгөрүүдэд л улам их хоол. […]

Үр хөндөлтөд зарцуулахыг хүсээд байгаа тэр мөнгө бол татвараас л бүрдэнэ. […]

Тэд нийт ард түмний хөрөнгийг хувийн үр хөндөлтөд зарцуулж байгаад гол нь байгаа юм биш Хувийн эсвэл нийтийн байх хамаагүй. Үр хөндөлт ерөөсөө л асар их нүгэл. (Тийм.) Үүнийг дэмжсэн хэн ч бай аллага хийсэн, тэр тусам хүн алсныхаа төлөө тамд шийтгүүлэх болно. (За.) Мөн оролцсон хэн ч байсан, бүр гэм зэмгүй татвар төлөгч байсан ч гэсэн мөн л шийтгүүлнэ. (Хөөх!) Асуудал нь үүнд байгаа юм. (За.) Тэгээд Америк орон бүхэлдээ, бүх америкчууд ялангуяа шүүлтийн энэ цаг үед хүндээр шийтгэгдэнэ. […] Энэ зөвхөн хуулийн төсөл болон мөнгөний тухай асуудал биш. […] Үүнийг хүмүүс ойлгохгүй байгаа юм. Намайг тэд сонсоно гэж найдъя. (Харин тийм.) […]

Иймд улс орон чинь улам харанхуй болж, ард түмний чинь хүч чадал суларна. Хууль бус наймаачид, хүүхэд хүчирхийлэгчид, хар тамхи, юуг ч оруулж, гэсэн хэр нь гэмгүй иргэдээ хөнөөх ч гэж. (Буруу зүйл.) […]

Хаа ч үрчлүүлэх боломжгүй байлаа ч гэхэд америкчууд хангалттай мөнгөтэй, асрамжийн газарт байлгаж болно. Улсын асрамжийн газарт. (Өө, тийм.) Тэгээд өсгөн хүмүүжүүлж, боловсрол олгон амьдралд бэлтгэж сувилагч, эмч, инженер, сансрын нисгэгч, эрдэмтэн, зохион бүтээгч гээд ямар л бол ямар мэргэжилтэн болгож болно. (Ойлгож байна.) Тэд улс орондоо тустай ийм сайн нөөц бололцоог бас өөрийн ард түмнээ хөнөөж байна. Тухайлбал өөрийн чинь иргэдээс өөр хэн улс орныг чинь хамгаалж чадах юм бэ? (Яг тийм.) Мексикчүүд биш, гондурасчууд юм уу өөр хаанахынхан ч байлаа гэсэн. Яагаад гэвэл цус уснаас өтгөн гэдэг дээ. (Тийм.) Та нар Америкт төрсөн юм чинь мэдээж эх орноо хамгаалж, эх орныхоо төлөө ажиллаж хөдөлмөрлөнө. Байх ёстой газар чинь санагдана. (Тийм.) Хүүхэд байхаасаа. (Тэгнэ.) […]

Тэд нар өнчин бол бүр л их тэмүүлэлтэй байх болно. (Тийм.) Хүүхэд байхаасаа л тэд хүний дайтай болохын төлөө илүү их суралцаж, илүү хүчтэй байж, илүү тэсвэртэй, илүү их урам зоригтой байх болно. […]

Та нар хэнийг хэвлийд нь (Тийм, яг үнэн.) хөнөөх гэж байгаагаа мэдэхгүй. Гайхалтай сайн эмч ч байж болно шүү дээ. Бас нэгэн Тесла ч юм билүү. (Тийм.) Эсвэл сансрын бас нэг Армстрон байж мэднэ. (Нэгэн Эйнштейн.) Эсвэл Эйнштейн. Эсвэл бүр бас нэг Будда, бас нэг Гэгээнтэн ч байх юм билүү. […]

“ Reporter(f): Та төрсөн ээжийгээ хайж олж байв уу? (Тэгсэн. Би олсон. Тэр бол маш гайхалтай хүн. Түүнтэй уулзахад минь тэр, “Чи намайг уучилж чадах уу?” гэсэн юм. Би тэгэхэд нь, “Уучлах аа?” Та надад... Та надад амьдрал бэлэглэсэн. Бас миний (өргөсөн) эцэг эх Жэнни, Жерри хоёр ч бас надад амьдрах боломж хайрласан” гэсэн. Би түүнд бас их талархдаг.) ”

Тохиромжгүй байлаа гээд бүхий л ээжүүд өнөөг хүртэл үр хүүхдээ хөнөөсөн гэж бодъё. Тэгвэл хэн амьдрах байсан юм бэ? Ямар ч шинэ үеийнхэнгүй, шинэ санаа, (Тийм ээ.) шинэ оюун ухаангүй ямар гээч харанхуй эрин үе байх байсан бол? (Тийм, ойлгож байна.) Тэгэхээр энэ бол ёс бус, нүгэлтэй хэрэг бөгөөд тэр (Байден) огт улсын чинь төлөө биш, улс орныг чинь алж хөнөөж байна. […]

(Багш аа, Их Багш нөхцөл болзол тавьдаггүй юм бол, Бурхан нөхцөл болзол тавьдаггүй, өршөөнгүй юм бол Та тэднийг аврахын тулд яагаад тэднийг веган байж наманчил гэдэг юм бэ?)

Би тэгж хүсээгүй. Би арга замыг л зааж өгч байна. Яг л өмнө зүгт явахыг хүсвэл та нарт “Тийшээ” гэж хэлж өгсөнтэй адилхан. “Энэ хэсгээр дайрч өнгөрөөд, тэр уулзвар хүрээд хурдны зам харагдана. Тэр зам өмнө зүг чиглэнэ”. […]

Хүн бүрийг веган хоол ид гэж хүсэж би яах билээ? Надад ямар хэрэгтэй гэж? (Ямар ч хэрэггүй.) Амьтныг энэрч хайрлахын тулд, бас хүмүүсийн төлөө мэдээж тэгж хэлж болно л доо. Гэхдээ би та нарыг ч, өөр хэнийг ч огт энэрч хайрладаггүй, амьтдыг өрөвддөггүй байсан байлаа ч миний сэтгэл санаа, үзэл бодлоос үл шалтгаалан өмнө зүгрүү явах зам бол өмнө зүгрүү л явах зам. (За.) Хэн нэгэн танихгүй хүн, надад таалагдах ч албагүй. Надаас Калифорни хаана вэ гэж асуувал Би явах замыг нь: “Эхлээд үүгээр чигээрээ яв. Хэрэв шатахуунгүй байгаа бол дүүргэж авах ёстой шүү” гэнэ. Энэ бол миний тавьж байгаа шаардлага биш. Таныг тэнд (Тийм, яг үнэн.) хүргэхийн төлөө юм. (Тийм.) Үүнтэй л адилхан. […]

Энэ биет ертөнцийн аливаа юманд ямар нэг нөхцөл гэх зүйл байдаг. Энэ бол Их Багшийн тавьж буй нөхцөл биш юм. Их Багш бол ямагт л нөхцөл болзолгүй. Бурхан ч бас нөхцөл болзолгүй, өршөөнгүй юм. Бурхан таны бүх зүйлийг өршөөж уучиллаа ч гэсэн та тамын зүгт яваад байгаа бол тэндээ очихоос өөр хаачих вэ. (Аан, за.) Та тамын энергийг өөртөө татаад байгаа юм. […]

Тэгэхээр Бурхан хэдийгээр таныг уучилсан ч гэсэн та мах идэж, эсвэл амьтан алж, үүний хамсаатан болж, эсвэл аллагын хамсаатан (Өө, хөөх.) болсон л бол там руу явах л болно. Тэр байтугай та зүгээр л татвар төлтөл засгийн газар үүнээс чинь мал аж ахуйд юм уу, хүүхдийг хөнөөх үр хөндөлтөд татаас олгох юм бол та төлөөсийг нь төлөх л болно. (Өө, хөөх.) Магадгүй зохион байгуулсан болон хуулийг санаачилсан хүмүүсээс арай бага байлаа ч та төлөөсийг төлж таарна. […]

Амьтан алах юм уу, идэх […] юм бол (зам нь) шууд там руу явна. Тэр бол тамд хүрэх зам. (За.) Энэ бол ертөнцийн зохицуулалт. […]

Аллага бол асар хүнд нүгэл бөгөөд заавал төлөөсийг нь төлнө. […]

Ийм л учраас би хүн бүрийг яаралтай веган хоолтон бол гээд уриалаад байгаа юм. Түүнээс би таргалах, эсвэл эрүүлжих гээгүй, […] Энэ бол тэдэнд аврагдах шалтаг шалтгаан өгч байгаа хэрэг юм (аврагдах). (За, Багш аа.) Харин тэд чин сэтгэлээсээ веган байх учиртай. Учир нь ингэж байж л зөв чигт явна! (За.) […]

Диваажин руу явах зам, там руу явах зам, буцаад хүний хорвоод ирэх зам, амьтны ертөнцөд очих зам гэж байгаа. (За.) Та нарын сонголт ирээдүйд чинь, тэр бүү хэл (За, Багш аа.) одоо цагт чинь ч нөлөөлнө. Яагаад гэвэл мах идлээ гэхэд өвчлөх болно шүү дээ. Энэ бол агшин зуурын үйлийн үр. Ирээдүйн үйлийн үр чинь там, энэ бол өвдөхөөс ч дор. (За.)

Энэ хорвоод одоо өвдлөө гэхэд та нарт туслах эмч нар, сувилагчид, эм тан гэх мэт зүйлүүд байдаг. (Тийм.) Эсвэл мэдээ алдуулаад өвдөлт мэдрэхгүй хагалгаа хийлгэж болно. Тамд мэдээ алдуулалт гэж үгүй. Өвдсөөр, өвдсөөр, өвдсөөр - аймшигтайгаар хэдэн зуу, арван мянга, бүр сая удаа давтагдана. (Бурхан минь.) Зугтаах аргагүй. Хаашаа ч зугтаж чадахгүй. […] Зөвхөн хашхирч л чадах бөгөөд хэн ч сонсохгүй. (Өө, Бурхан минь.) Одоо намайг яагаад ингэж хичээж ажиллаж байгааг ойлгов уу? (Тийм ээ, Багш аа.) […]

Веган байх нь […] өөртөө, дэлхийдээ ч туслах, бас Диваажин руу явах зөв зам. (За.) Энэ бол Диваажин хүрэх зам. (Тийм. Цор ганц зам.) Тийм, энэрэнгүй зам. […]

Одоо ойлгоо биз дээ. (Ойлголоо.) Нөхцөл болзол үгүй. (Тийм, Багш аа.) Нөхцөл байхгүй. Бурхан бол туйлын нөхцөл болзолгүй. Харин та өөрөө аюултай зүгийг сонговол яалтай билээ? Аюул л тохионо. (За.) Ийм л байна. Дүрэлзэх гал руу үсрээд орлоо гэхэд түлэгдэж л таарна. Хэн ч хэлээгүй л гэж бүү хэлээрэй дээ. (Тийм шүү.) […]

Host: Хүн төрөлхтөн сэрж сэхээрэн дэлхийгээ авран диваажин болгоосой гэсэн итгэл найдварын хамтаар бид Халамжит Их Багшдаа чин сэтгэлийн талархал өргөн Түүний чин үнэн үгсийг хэн бүхэн анхааралдаа аваасай гэж хүсье. Бурханы нөхцөл болзолгүй Хайр ба Тусламжийг энэ цаг үед хүлээн авч амьдралынхаа сонголтыг эргэн харж илүү энэрэнгүй, бусдыг гэх, ялангуяа гэм зэмгүй, дорой нэгнийг гэх сэтгэлтэй сонголтыг хийцгээе. Нигүүлсэнгүй Их Багшдаа Өндөр Дээд Диваажингуудын хамгаалал дор хязгааргүй их амар амгалан, эрүүл энх байхыг ерөөе.

Засгийн газар баян хүмүүсээс илүү их татвар авах нь яагаад ухаалаг биш сонголт болохыг сонсохыг хүсвэл 10-р сарын 24-ний ням гарагт Багш шавийн шүтэлцээ нэвтрүүлгээр энэхүү утасны яриаг бүрэн эхээр нь үзээрэй.

Дэлгэрэнгүй үзээрэй
Хамгийн сүүлийн бичлэгүүд
1:14

Yummy Avocado Chocolate Mousse Recipe

2024-11-24   39 Үзсэн
2024-11-24
39 Үзсэн
1:25

Их Багшийн Өргөө

2024-11-24   84 Үзсэн
2024-11-24
84 Үзсэн
8:10
2024-11-24
51 Үзсэн
2024-11-23
660 Үзсэн
4:47

Ukraine (Ureign) Relief Update

2024-11-23   123 Үзсэн
2024-11-23
123 Үзсэн
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх
Татаж авах
Гар утас
Гар утас
iPhone
Андройд
Гар утсаар үзэх
GO
GO
Prompt
OK
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд