Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
 

Хүмүүс хамтарч, үүрдийн энхтайван, аз жаргалд хүрэхийн тулд веган болох ёстой

Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай

(Их Британи яагаад ЕХ-нд эргэн нэгдэхийг хүсэхгүй байгаа юм бол? Бас яагаад ЕХ-ноос гарсан юм бол?) […] Мэдээллээс харахад британичууд бие даасан байдлыг илүүд үздэг, хэтэрхий их хяналтад байх дургүй. […] Британи, Европын Холбооны хооронд ямар ч асуудал байлаа гэсэн зохицуулж шийдвэрлэх хэрэгтэй, ердөө Европын Холбооноос гарсных нь төлөө британичуудыг ингэж дарамтлах маягийн зүйл хийж болохгүй. Энэ бол шударга бус явдал, нэр төргүй хэрэг. […] Британи Европын Холбоо байгуулагдахаас өмнө ч дангаараа оршсоор, үргэлж дажгүй байсаар ирсэн. (Тийм.) Тэд ямагт дажгүй сайн байсан учраас хэнтэй ч нэгдэх тал дээр нэг их анхаардаггүй. Тэгээд ч дэндүү их дүрэм журам байх болж, тэдгээр шинэ зүйлс тэдний эрх чөлөөг хязгаарлаж байвал би тэднийг Европын Холбоонд үлдэхийг хүссэнгүй гэж буруутгаж чадахгүй. […]

(Багш аа, 2027 оны талаар ямар нэг сайн мэдээ байна уу?) Өө, уучлаарай. Байсан ч болоосой доо. Үгүй дээ, үгүй. (Өө!) Муу мэдээ байгаа. Гэхдээ би хэлэхийг хүсээгүй. […] Үзэгдэлд Дэлхий... Тэдний яг хэлсэн нь: “Дэлхий хөөх болно.” гэсэн. Намайг сонсож байгаа биз дээ? Хөөнө. (Тийм ээ, Багш аа) Тэгээд тэсэрч, халуун магма, лав зэрэг халуун бодисууд Дэлхийгээс урсан гарч ойр орчмынхоо хүн бүрийг хөнөөх болно. (Хөөх! Өө, Бурхан минь! Үгүй ээ!) Их олон хүнийг хөнөөнө. (Хөөх.) […] Үйлийн үрийн хорт зэвсэг гэдэг нь тэр юм байна гэж би таасан. (Хөөх!) Бас тэнгэрээс өөр зүйлс унаж ирээд дэлхий... Дэлхий орших эсэхийг ч мэдэхгүй байхад хүмүүсийн тухайд ярих ч юм биш. […]

“Гуйж байна. Та нар ямар нэг юм хийж болох уу? Аажуу, удаан болгооч дээ. Хүмүүст бодох, өөрчлөгдөх илүү их цаг өгөөч.” гэж би хэллээ. Тэд надад хариу хэлсэнгүй. (Хөөх. Ёстой гунигтай юм.) Би арга зам бодсоор байгаа ч олоогүй л байна. (Ойлголоо, Багш аа.) Миний биеийг, нэр төрийг, юуг минь ч сүйтгэж үгүй хийх ямар ч зүйл байсан хийнэ гэдгийг минь та нар мэднэ. Даанч Тэд одоогоор надад ямар ч сонголт өгөхгүй байна. Хүмүүс болон бусад бүх төрөлтнүүдийн төлөө залбирахыг гуйя. […] Тэд надад бүр […] “Бурхан Та нарыг орхисон. Чөтгөрүүд Танай гарагийг эзэлсэн.” Тэдний хэлсэн үг энэ. Яг Тэдний хэлсэн үгээр. […]

Гол нь би итгэж найдсаар байна. Тэр итгэл найдварыг авч үлдэж чадах юм сан гэж би залбирч байна. Гэхдээ Диваажин надад дэлхийг аврах шийдэл өглөө ч гэсэн надад хүмүүсийн хамтын ажиллагаа хэрэгтэй. Үнэхээр хэрэгтэй. Тэд веган болох ёстой. Тэд энхтайван тогтоох ёстой. Тэд дайтахаа үргэлжлүүлэх атлаа энхтайвныг горьдох учиргүй. […] Дэлхийн хүмүүс амьтан-хүмүүсийг үргэлжлүүлэн алсаар, тийм хорон муухайгаар тарчлаасаар байна. Тийм байж яаж Дэлхий дээр үүрдийн энхтайван, мөнхийн аз жаргалыг олох юм бэ? […]

2023 оны 3-р сарын 6-ны даваа гарагт дэлхийн төлөө дияан бясалгал хийж буй бидний Хамгаас Нигүүлсэнгүй Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай (веган) Суприм Мастер Телевизийн ажлын багийнхантай цаг гарган ярилцлаа. Их Багш багийнхны мэнд сайн байгааг лавлаад Их Британи болон Европын Холбоо хоорондын асуудлын талаар тэдний бэлдсэн асуултуудад хариулж, 2027 оны явдал болон хүн төрөлхтний ирээдүйн талаар Диваажингаас илгээсэн шинэ чухал мэдээллийг айлдлаа.

(Сайн байна уу, Багш аа?) Сайн уу? Сайн сууцгааж байна уу? Та нар давгүй юү? Бүх зүйл нь сайн уу? (Тийм ээ. Тийм ээ, бид сайн, Багш аа.) Уучлаарай, та нарыг тун сайхан газар байлгах боломж одоогоор алга даа. Интернэтийн асуудлаас болоод наанаа байж л байгаарай. […] Хэр хурдан болох нь вэ харж байгаад дараа нь нүүж болно. Дахин өөр газар руу нүүх ёстой болсон болохоор одоо надад интернэт байхгүй. Тэвчээртэй байгаарай. (За, Багш аа.) […]

За. Надад хэлэх чухал зүйлс байгаа юу? Зөвхөн утсаар л ярих нь. (Бидэнд хоёр асуулт байгаа, Багш аа.) За, хурдхан хэлчих. (Их Британи яагаад ЕХ-нд эргэн нэгдэхийг хүсэхгүй байгаа юм бол? Бас яагаад ЕХ-ноос гарсан юм бол?) Өө. Би тэднээс асуусангүй. Мэдээллээс харахад британичууд бие даасан байдлыг илүүд үздэг, хэтэрхий их хяналтад байх дургүй. (Аан, ойлголоо. Ойлголоо.) Би ч бас ойлгож байна. Европын Холбоо байгуулагдаж эхэлж байхад миний банкны данс тун чанга болсон. Намайг ердөө 10,000 ам. доллар, 40,000 евро хандивт зориулан авах гэхэд хүртэл тэд олгоогүй. (Хөөх!) Тэд өмгөөлөгчөөр дамжуул гэсэн. Яагаад гэвэл би тэнд удаан хугацаанд байгаагүй болохоор мөнгө гаргаж аваагүй. Тиймээс олон улсын эрхтэй ч юм уу, тийм өмгөөлөгч олох ёстой болсон. (Өө, ойлголоо.) Гэтэл надад тэгж байх цаг зав яаж байх билээ. (Тийм дээ, Багш аа.) Бас тэд яаж ч тайлбарласан зөвшөөрөх эсэхийг ч мэдэхгүй байна. Миний мөнгөний гарал үүслийг мэдэж байж л тэд зөвшөөрнө биз дээ? Одоо тэгж болохгүй. (Тийм. Тийм.) Ийм олон арван жил болсны хойно надаас бүхий л баримт баталгааг олж ир гэж болохгүй. Надад тийм бичиг баримт одоо байхгүй. Гэхдээ тэд хаанаас, хаанаас гаралтайг мэдэж л байх учиртай. Тэдний системд бүртгэгдсэн байх ёстой. (Тийм, Багш аа.) […] Мөнгийг маань тэгж гацааж намайг ийм байдалд оруулж байгаа нь шударга биш хэрэг л дээ. Бас их цаг авах юм. […]

Надад үнэхээр цаг зав алга. Их Багш байж, бас ийм олон саад бэрхшээлтэй учрах нь юуны ч төлөө юм бэ дээ? Одоо бол надад энэ тэр бүхэнд зориулах тийм их мөнгө байхгүй. Дараа нь яахыг би мэдэхгүй. Британи ч бас ийм шалтгаанаар дургүй байдаг биз. Тэд бас банктай холбоотой, мөнгө шилжүүлэх, бэлэн мөнгө авахтай холбоотой асуудалтай байдаг байж мэднэ. Нэг дор 10,000-аас дээш евро зарцуулах, эсвэл хэн нэгэнд илгээх, өөрт чинь тусалсны хариуд өрөө өгөх гээд хэн нэгэнд шилжүүлэх, ямар нэг юм худалдаж авах болбол банкнаас нотолгоо баримт шаардах болно. Хөгийн юм шүү. […] Надад энэ үнэхээр төвөгтэй байна. Шударга бус хэрэг. Маш үнэнч шударгаар олсон миний мөнгө шүү дээ. […]

Европын Холбоо гэж байх нь тийм ч муу санаа гэж би боддоггүй. Энэ бол сайн. Бид нэгдмэл бол хүчтэй. Ердөө л Европын Холбооны зарим салбарын, Европын Холбооны систем дэх зохион байгуулалтыг хийдэг хүмүүс зохих хэмжээний IQ байхгүй, эсвэл хангалттай сайн сургагдаагүй байснаасаа болж нэр төрийг нь унагаж байгаа төдий зүйл. (Ойлгож байна.) Яагаад гэвэл сонирхолтой нь авлигагүй байх явдалд ихээхэн анхаардаг нь тэд шүү дээ. Саяхан Европын Холбооны дэд ерөнхийлөгчдийн нэг авлигын хэргээр шоронд орсон. Хаа сайгүй мэдээн дээр байгаа. Тэд буруу гараар олсон бэлэн мөнгө олсон байсан. (Ойлголоо.) Нэг сая юм уу, илүү ч байж мэднэ. (Хөөх, Бурхан минь.) Үнэхээр жинхэнэ нотолгоо байж. Харин миний дансны тухайд (намайг) ямар нэг буруу зүйл хийсэн гэх нотолгоо байхгүй, бас мөнгө маань ч хууль ёсоор шилжиж орсон байгаа. (Тийм ээ, Багш аа.) Яагаад гэвэл Европын Холбооноос өмнө ч гэсэн банкны дансандаа мөнгө хийхийг хүсвэл нотлох ёстой л байдаг байсан. (Тийм, Багш аа. Ойлгож байна.) Ямар гарал үүсэлтэйг нь хэлэх ёстой. […] Надад бүр тийм их багтаж ядсан мөнгө дансанд маань байхгүй. Банканд маш их мөнгөтэй, олон улсын бизнес хийдэг өөр ямар олон хүн байдаг болохыг төсөөл дөө. Тэдэнд ямар төвөгтэй байдаг бол. (Тийм. Тэгж таарна.) […]

Өөрөөр хэлбэл систем нь ямар ч байлаа гэсэн бүх хүнийг ингэж дарж, харилцагчаасаа ийм боломжгүй үүрэг нэхэж болохгүй. (Тийм, Багш аа. Яг үнэн.) Бас хэрэв тэд миний нэрийг мэддэг, миний хэн болохыг мэддэг, дэлхийд миний юу хийж буйг мэддэг бол надад итгэх сэн. (Тийм.) Хэрэгтэй газарт нь мөнгөө зарцуулаг гээд мөнгийг минь өгнө. Тэгж ч чадахгүй юм, Бурхан минь. Надад байгаа мөнгө бол хаа ч байхгүй хамгийн шударга мөнгө. (Тийм ээ, Багш аа.) Хэрэв миний юу хийж олсон мөнгө болохыг мэдэх ч үгүй бол миний дансыг тэд хаах учиртай. Үнэн шүү. Яагаад гэвэл угтаа банк хүмүүсийн түүхийг нь яаж тэмдэглэж авахаа, хаана байгаа, юу хийдгийг нь мэддэг. Тэдэнд тийм эрх нь байдаг. (Тийм ээ, Багш аа.) Тэд цагдаагийн бүртгэл гээд юуг ч олж авч чадна. Гэтэл тэд намайг хэн болохыг, юу хийдгийг мэдэхгүй байна гэж үү? […] Тэгэхээр энэ бол утгагүй зүйл. Магадгүй энэ нь британичууд Европын Холбоонд эргэн нэгдэхийг хүсэхгүй байгаа олон шалтгааны нэг байх. Олон хүн ая тухаа бодоод, худалдаа, эдийн засгийн төлөө нэгдэхийг хүсэж байгаа ч ихэнх нь хүсэхгүй хэвээр байгаа. (Тийм ээ, Багш аа. Ойлголоо.) […]

Британи, Европын Холбооны хооронд ямар ч асуудал байлаа гэсэн зохицуулж шийдвэрлэх хэрэгтэй, ердөө Европын Холбооноос гарсных нь төлөө британичуудыг ингэж дарамтлах маягийн зүйл хийж болохгүй. Энэ бол шударга бус явдал, нэр төргүй хэрэг. Жишээ нь европчууд Англид зургаан сарын турш байж болдог. Гэтэл британи хүн Европын Холбоонд гурван сараас дээш хугацаанд байж болдоггүй. (Хөөх.) Тэд гурван сар болоод Европын Холбоог орхин гарах ёстой бөгөөд дахин гурван сараар ирэхийн тулд гурван сар хүлээх хэрэгтэй. Жилийн зургаан сарыг нэг дор ч өнгөрүүлэх боломжгүй. Олон хүнд энэ нь таагүй байдал болдог. (Тийм, яг үнэн. Тийм ээ, Багш аа.) Одоо сонсож байна уу? Байна уу? (Байна, Багш аа.) Энэ бол Брекситээс хойших шударга бус үйлдэл. […] Боловсон үйлдэл шиг санагдахгүй. Энэ нь өс хонзон шиг ч юм уу, британичуудын гомдоллодог зүйл гэж би сонссон. (Тийм, Багш аа. Шударга бус юм.) Шударга бус. Үнэхээр шударга бус. Тэгэхээр би ч бас хэнийг буруутгахаа мэдэхгүй байна. Британи ч бас татгалзах шалтгаантай байж таарна. Яагаад гэвэл үгүй бол тэд юунд тэгнэ гэж? Европын Холбоонд байх нь худалдаа, тээвэр, аж амьдрал болон өөр олон ая тухын хувьд илүү дээр. Гэхдээ би тэднийг Европын Холбоонд итгэх итгэлээ алдсан байх гэж таамагладаг. Мэдээ уншиж байхад тэгж санагдсан. (Тийм, Багш аа.) Тэд өөр хоорондоо шударга хандсан юм шиг санагдаагүй. (Яг үнэн.)

Хүмүүсийг тэгээд гурван сар болоод л хөөгөөд гаргана гэдэг сайхан юм биш гэж урьд нь би бас хэлж байсан. Европчууд өөрсдөө Британид зургаан сар байж болдог байж шүү дээ. (Тийм ээ, Багш аа.) Тэднийг илүү удаан байлаа ч Их Британиас Европын гишүүн орны иргэнийг тэгж хөөж гаргасан талаар би огт сонсоогүй. Хаанаас ч тийм зүйл уншаагүй. Надтай тааралдаагүй ч байж магадгүй. Гэхдээ Европын Холбоо үнэхээр британи хүнийг Европоос хөөж гаргасан талаар олон удаа уншсан. (Хөөх.) Миний хэлэх гэсэн нь, тэд бол жирийн иргэд учраас бүгд Британийн тухайд, Брексит хийх эсэхийг улс төрчид шиг шийдэхгүй. (Тийм ээ, Багш аа.) Энэ бол тэдэнд ёстой үнэхээр шударга бус, маш таагүй зүйл. Тэд байшингаа зарахад хүрсэн. Нааш цааш явах маш хэцүү. Бас тэд ийм богино хугацаанд ирж очих шаардлагатай бол байшингаа зарах бэлтгэл хийх, тэр бүү хэл таатай байх ч хангалттай хугацаа байдаггүй. Учир нь Европын Холбоо байгуулагдахаас ч өмнө олон британи хүн Европын улсад байшин авч, эсвэл бизнес эрхлэх болсон. Гэтэл одоо тэдэнд тун хүнд болсон. Дэндүү их бичиг цаасны ажил. Дэндүү их хүнд суртал. (Яг үнэн.) Ямар хөршүүд ийм хандлагатай харилцаанд дуртай байхав дээ. (Тийм ээ, Багш аа.)

Британи Брексит хийж Европын Холбооноос гарахыг хүслээ ч гэсэн тэд ямар ч хүн алах гээгүй. Тэднээс юу ч хулгайлах гээгүй. (Тийм ээ, Багш аа.) Тэд бие даасан байхыг л илүүд үзсэн. Энэ бол нэг их том асуудал юм уу, гэмт хэрэг гэх зэрэг иргэдэд ингэж хандаад байхаар явдал биш. (Тийм ээ, Багш аа.) Энэ дэлхий дээр хүмүүс бие биедээ яаж хандаж байгаа талаар яриад байвал барагдахгүй. (Тийм ээ, Багш аа.) Энэ гарагийн хөөрхий сул дорой амьтан-хүмүүст яаж хандаж байгаа талаар бүр ярих ч юм биш. (Тийм ээ, Багш аа.)

Британи хэзээний л бие даасан улс байсныг санаж байгаа биз дээ. Мөн хаант засаглал нь ч хэмжээгүй эрхт хаант засаг биш. Тэд хаант засгаа хадгалж үлдэж түүгээрээ бахархдаг. Тэд ер нь хэнд ч төвөг уддаггүй, мөн хэний ч хараа хяналтад байхыг хүсдэггүй. Өөрсдийн гэсэн засаглалтай. Асуудал нь энэ л гэж тааж байна. (Тийм ээ.) Бас саяхан миний сонссоноор тэд Европын Холбооноос үлдсэн олон дүрэм журмын заримыг цуцлах гэж байгаа, эсвэл цуцалчихсан гэсэн. Дэндүү олон дүрэм журмыг хэн ч хүлцэхгүй гэж бодож байна. (Тийм, ойлгож байна. Тийм, Багш аа.)

Тэгээд ч би нэгдсэн байгуулал мэт улс орнуудад үнэхээр дуртай гэж хэлж байсан даа. Энэ нь хамгаалалд, эдийн засагт, худалдаа зэрэгт илүү дээр байж болох юм. (Тийм. Яг тийм, Багш аа.) Гэхдээ дүрэм журмууд нь дэндүү чанга, дэндүү хатуу байвал хүмүүс дуртай байхгүй. Тэглээ гээд би яаж ч чадахгүй. Би санаа бодлоо хэлж, эсвэл дуу хоолойгоо хүргэхээс цаашгүй. Гэтэл хүмүүс хэвийн амьдрах хэрэгтэй. (Тийм, Багш аа. Яг үнэн.) Яагаад гэвэл Британи Европын Холбоо байгуулагдахаас өмнө ч дангаараа оршсоор, үргэлж дажгүй байсаар ирсэн. (Тийм.) Тэд ямагт дажгүй сайн байсан учраас хэнтэй ч нэгдэх тал дээр нэг их анхаардаггүй. Тэгээд ч дэндүү их дүрэм журам байх болж, тэдгээр шинэ зүйлс тэдний эрх чөлөөг хязгаарлаж байвал би тэднийг Европын Холбоонд үлдэхийг хүссэнгүй гэж буруутгаж чадахгүй. (Тийм ээ, Багш аа. Ойлгож байна, Багш аа.)

Жишээ нь, Украин (Урейн)-д дайн гарахад Британийн ерөнхий сайд Европын Холбооны Комисс зэрэг хаанаас ч асуух шаардлагагүйгээр даруй ганцаараа явж очсон. Тэд Украин (Урейн)-д бараг тэр даруй, хэрэгтэй цагт нь тусалсан. Харин Европын Холбоонд байгаа бол асуух ёстой байж магадгүй юм. (Харин тийм. Ойлгож байна.) Энэ мэтчилэн. Бас тэд (КОВИД-ын) вакциныг анхлан хийсэн. Тэдэнд Европын Холбооноос зөвшөөрөл авах, тохиролцох хэрэг байгаагүй. Үүнтэй төстэй зүйлс болсон байж магадгүй юм. Тэд их бахархалт ард түмэн. Доод зэргийн байж чадахгүй. (Тийм ээ, Багш аа.) Тэд бас ямагт тусгаар улс байсаар ирсэн бөгөөд өөрсдөө шийдвэрээ гаргасаар ирсэн. Хэрэв тэд Европын Холбоонд эргэн элсэхийг хүсвэл санал хураах хэрэгтэй болно. Тэд хүмүүсээсээ хүсэж байгаа эсэхийг нь асуух ёстой. Төр засаг нь дангаараа бүхнийг шийддэг юм биш. (Тийм ээ, Багш аа.) Эсвэл Хаан, Хатан, Хааны гэр бүл нь британичуудын өмнөөс бүхнийг шийддэг юм биш. (Ойлгож байна. Тийм ээ, Багш аа.) Хариулт хангалттай юу? (Тийм ээ, Багш аа. Баярлалаа, Багш аа.) За, сайн байна.

(Багш аа, 2027 оны талаар ямар нэг сайн мэдээ байна уу?) Өө, уучлаарай. Байсан ч болоосой доо. Үгүй дээ, үгүй. (Өө!) Муу мэдээ байгаа. Гэхдээ би хэлэхийг хүсээгүй. Жишээ нь, би Тэдний хэлсэн хүмүүсийг хороох үйлийн үрийн хорт зэвсгүүд гэж юу болохыг мэдэхийг хүссэн юм. Тэд надад шууд хариулахыг хүсээгүй ч үзэгдэлд Дэлхий... Тэдний яг хэлсэн нь: “Дэлхий хөөх болно.” гэсэн. Намайг сонсож байгаа биз дээ? Хөөнө. (Тийм ээ, Багш аа) Тэгээд тэсэрч, халуун магма, лав зэрэг халуун бодисууд Дэлхийгээс урсан гарч ойр орчмынхоо хүн бүрийг хөнөөх болно. (Хөөх! Өө, Бурхан минь! Үгүй ээ!) Их олон хүнийг хөнөөнө. (Хөөх.) Тэгээд Тэд надад хариулаагүй ч үйлийн үрийн хорт зэвсэг гэдэг нь тэр юм байна гэж би таасан. (Хөөх!) Бас тэнгэрээс өөр зүйлс унаж ирээд дэлхий... Дэлхий орших эсэхийг ч мэдэхгүй байхад хүмүүсийн тухайд ярих ч юм биш. (Хөөх! Ёстой аймаар! Аймшигтай.)

Дэлхийн дотор асар халуун бий. (Тийм ээ, Багш аа.) Үйлийн үрээс болж магадгүй энэ нь Дэлхийн царцдас руу, гадарга руу ойртон ирж, дараа нь тэрчлэн дэлбэрнэ гэсэн үг. (Хөөх!) Бас саяхан хаа нэгтэйгээс уншсан билүү дээ. Эрдэмтэд Дэлхийн доторх халуун лавыг Дэлхийн царцдаст ердөө 100 бээр (160 километр) ойртож ирээд байгаа гэдгийг олж тогтоосон гэж байсан. (Хөөх!) Энэ бол маш ойр байгаа гэсэн үг. (Тийм ээ, Багш аа.)

“The Cosmos News-ийн мэдээ – 2023.2.8 Өгүүлэгч: Остин дахь Техасын их сургууль (UTA)-ийн хэсэг судлаачид Дэлхийн царцдасын доор “хайлмал” гэсэн шинэ даварга илрүүлжээ хэмээн хэвлэлийн мэдээнд дурдсан байна. Энэ нь халуун хайлмал чулуулгаас бүрдэх бөгөөд манай гарагийн тектоник хавтангийн идэвхтэй хөдөлгөөний талаар хэрэгтэй ойлголтыг илчиллээ. Энэ хавтангууд тогтмол хөдөлж байгаа ба энэ хөдөлгөөн газар хөдлөлт, цунами, галт уулын дэлбэрэлттэй холбоотой ажээ. Шинээр нээсэн хайлмал гэдэг давхарга Дэлхийн гадаргаас 100 бээр (161 километр) гүнд байгаа бөгөөд астеносферийн нэг хэсэг болоод байна. Дэлхийн царцдасны доор энэ шинэ давхарга байгааг эрдэмтэд анх удаа батлаад байна. Судалгааны ахлах Хуа хайлмалыг астеносфер дахь гаж үзэгдэл гэдгийг нээжээ. Тэр болон түүний багийнхан астеносферийн газар хөдлөлтийн зургийг судалж, газар хөдлөлтийн зураглалаас тектоник хавтангийн хөдөлгөөнтэй огт холбоогүй өвөрмөц хайлмал бүсийг илрүүлэв. Тэд дэлхийн хэмжээнд ижил гаж үзэгдэл ажиглагдаж, хайлмал гэж нэрлээд буй энэ хайлмал бүсийн газар хөдлөлтийн шинж чанарыг судлаад гайхширахад хүрчээ. Энэ бүхэн бидний мэддэг зүйлтэй холбоогүй байгаа нь Дэлхийн царцдасын доор судлагдаагүй зүйлс байж болзошгүй гэдгийг илтгэж байна.”

Дэлхийн гадарга, Дэлхийн царцдас хэдий удаан үүнийг барьж тогтоохыг би мэдэхгүй. Үүгээр ч тогтохгүй уур амьсгалын өөрчлөлт, мөн мөнх цэвдэг хайлж, метан хий дэгдэж байгаа гэх мэтчилэн, мөн соронзон орон ямар нэг байдлаар гэмтчихээд байгаа. Тэд мөн илүү их гамшиг болно гэж хэлсэн.

“Future Unity-ийн мэдээ – 2023.1.1 Сурвалжлагч: Олон мянган жилийн туршид дэлхийн өнцөг булан бүрд хүмүүс байгалийн гамшгийн өмнөхөн амьтдын зан байдал түгшсэн байдалтай болдгийг хэлсээр ирсэн. Амьтад ойртож буй аюулыг мэдэрч, удахгүй болох гамшгийн талаар сэрэмжлүүлэх дохиог хүмүүст өгдөг гэж ярьдаг. Саяхан Мексикийн тэнгэрээс олон зуун хар шувуу унаж ирсэн бөгөөд өндөрлөг газар руу амьтад хачирхалтайгаар нүүх болж, халимууд олноороо далайн эрэгт гарч, амьтдын зан байдал жигтэй хачнаар өөрчлөгдөх үзэгдэл дэлхий даяар гарч байгаа нь ямар нэг томоохон муу зүйл болохын дохио гэжээ.”

“Гуйж байна. Та нар ямар нэг юм хийж болох уу? Аажуу, удаан болгооч дээ. Хүмүүст бодох, өөрчлөгдөх илүү их цаг өгөөч.” гэж би хэллээ. Тэд надад хариу хэлсэнгүй. (Хөөх. Ёстой гунигтай юм.) Би арга зам бодсоор байгаа ч олоогүй л байна. (Ойлголоо, Багш аа.) Миний биеийг, нэр төрийг, юуг минь ч сүйтгэж үгүй хийх ямар ч зүйл байсан хийнэ гэдгийг минь та нар мэднэ. Даанч Тэд одоогоор надад ямар ч сонголт өгөхгүй байна. Хүмүүс болон бусад бүх төрөлтнүүдийн төлөө залбирахыг гуйя. (Тийм ээ, Багш аа.) Миний хийдэг л зүйл тэр. Энэ нь одоогийн байдлыг бүр дордуулж, хэдэн өдрийн турш би интернэтгүй нөхцөлд байж байна. (Өө, хөөх.) […]

Өөр асуулт, хэлэх зүйл байна уу? Хэлэхийг хүссэн зүйл байгаа юу? Дэлхийд одоо, эсвэл ирээдүйд аюулгүй газар гэж байгаа юу? Мэдэх юм алга. Яагаад гэвэл Тэд надад энэ бүхэн хаана болохыг хэлдэггүй. Тэдний хэлсэн зүйл гэвэл Дэлхий хавагнаад, дэлбэрч, бүх буцламгай халуун бодис, лав нь дэлбэрэн гарч Дэлхийн гадарга дээр урсан хүмүүсийг хөнөөнө гэдэг л байна. (Хөөх.) Яагаад гэвэл тогтсон үйлийн үр ингэж боловсордог. Бүхий л ад чөтгөрийг буруутгах аргагүй. Учир нь энэ бол тэднийг манай гараг дэлхийг, хүмүүсийг, бусад төрөлтнүүдийг хөнөөх хүчтэй болгосон нь үйлийн үр юм. (За, ойлголоо. За, Багш аа.) Дайн, өлсгөлөн гээд энэ бүх асуудлыг тарьсан нь бид шүү дээ. Бид илаарьшуулахын оронд алахад мөнгө зарцуулдаг. Бид энхийн хэлэлцээр хийхийн оронд дайны тухай ярьдаг. Уг нь энхийн тухай хэлэлцэх ч шаардлагагүй. Бид хамтдаа амар тайван амьдарч болно. Эх Дэлхий маш ихийг өгдөг. Гэтэл бид үүнийг нь дэмий гарздан сүйтгэдэг. Хүмүүс зовж, өлсөж, үхэж, хаа сайгүй өвчин гарч байна. Учир нь бид татварын мөнгийг зөв зориулалтаар зарцуулдаггүй. Та нар бүгдийг нь мэдэж байгаа.

Бас бид хүмүүсийг, амьтан-хүмүүсийг нүд цавчих ч үгүй алчихдаг. Тэгэхээр хэн, юу хийж чадах юм бэ? (Ойлгож байна, Багш аа.) Диваажингууд хүмүүсийг галзуурч гэж бодож байгаа. Аврагдах гавьяагүй, цаашид сургаал хүртэх гавьяагүй гэж бодож байгаа. Учир нь тэд сонсдоггүй. Хүмүүс билиг ухааныг сонсдоггүй. Тэд зөв зүйлийг, сайн сургаалыг сонсдоггүй. Тэд юу хүссэнээ хийж бие биедээ муугаар нөлөөлж, адилхан муу зүйл хийхэд хүргэдэг. (Тийм, Багш аа. Харамсалтай.) Энэ бүх өдрүүдэд би олон янзаар хичээж үзлээ. Надад интернэт алга. Диваажин намайг ийм аргаар ажиллахыг хориглож байгаа биз. (Хөөх!) За, яадаг ч бай, болох юм болдгоороо л болно, ойлгов уу? Би аль чадахаараа хичээнэ. Та нар ч гэсэн аль чадахаараа хичээ. Бидний чадах зүйл л тэр. Залбир. Бясалга. (За, Багш аа.) Шийдэл нь гарын таван хуруу шиг маш энгийн зүйл. Веган бол. Энхтайвныг цогцлоо. Учир нь юу тарина, түүнийгээ хураана. (Яг тийм. Тийм ээ, Багш аа.) Сайн үйл хийвэл сайн үр дүн хүртэнэ. Бусадтай эвтэй байвал өөрөө л тайван байна. Бусдад сайн хандвал сайн сайхан зүйл л чамд ирнэ. Маш энгийн учирзүй. Ижил нь ижлээ татдаг. Өөр том том юм яриад байх хэрэг ч байхгүй. Энэ бол сүртэй том юм биш. (Ойлгож байна, Багш аа. Тийм ээ, Багш аа.) Алимны үр суулгавал алимны л модтой болно. Гэтэл хүмүүс яагаад үүнийг ойлгодоггүй байна аа? Тэгээд өөрсдийгөө хохироож, өөрсдийгөө хордуулж байна. Тэд энэ үзэсгэлэнтэй гараг дээрх амьдралыг үнэхээрийн ихээр сүйтгэж байна даа.

Харж л байя. Нэг л өдөр Диваажин надад өөрийгөө зольж байгаад олох ямар нэг шийдэл олж өгч магадгүй. Одоогоор ямар ч шийдэл алга. (Хөөх. За, Багш аа.) Үүнд уучлаарай. Би бас их харамсаж байна. Гэхдээ би уйллаа гээд нэмэргүй, бас миний залбирал нэмэргүй болсон мэт л санагдах юм. Тэд надад бүр “Бурхан Та нарыг орхисон.” гэж хэлсэн. Энэ гараг дэлхийг хэлсэн хэрэг. (Яана аа.) “Бурхан дэлхийг орхисон, бас чөтгөрт эзлэгдсэн..” аан, Тэд “булааж авсан” гэж хэлсэн. (Хөөх.) “Бурхан Та нарыг орхисон. Чөтгөрүүд Танай гарагийг эзэлсэн.” (Өө, хөөх.) “Таны дэлхийг.” Тэд: “Танай дэлхийг” гэж хэлсэн. “Бурхан Та нарыг орхисон. Чөтгөрүүд Танай гарагийг эзэлсэн.” Тэдний хэлсэн үг энэ. Яг Тэдний хэлсэн үгээр. (Тун гунигтай.)

Сар хүртэл биднээс улам бүр холдсоор байгаа. (Хөөх.) Биднийг Бурхад л орхиод байгаа юм биш, бас Сар хүртэл биднээс холдсоор байна. Ойрын өдрүүдэд бидэнд муу л мэдээ байна. Сар манай гарагт тохиромжтой байрлалд байсныг та нар мэднэ. Хэрэв Сар тийм тохирсон байрлалд байхаар зохицуулагдаагүй байсан бол бид оршихгүй байсан. (Тийм, Багш аа.) Манай гараг оршин тогтнохгүй байх байсан. Бас тийм ч таатай, одоо байгаа шиг дэлгэр баян байхгүй байх байсан. Гэтэл одоо Сар улам алсран холдож байхад юу болохыг хэн мэдэх билээ. (Ойлголоо, Багш аа. Тийм ээ, Багш аа.) Сансар дахь тэнцвэр алдагдах болно. Тэгээд л Бурхан биднийг хаачиж явааг мэдэж байгаа.

“Future Unity-ийн мэдээ – 2023.2.20, Өгүүлэгч: Сарны байрлал өөрчлөгдөхөөс үүдэн Дэлхий дээр болж байгаагүй их үер болно гэж НАСА таамаглаж байна. Хэдий олон зуун мянган километрийн зайд оршдог ч гэсэн Сар Дэлхийд асар их нөлөө үзүүлдэг. Эрдэмтэд Сарны нөлөө байхгүй байсан бол Дэлхий дээр тэр чигтээ өөр байх байсан гэдгийг нотолсон. Аполлогийн лазер туршилтууд Сар жил бүр хоёр ямх буюу таван сантиметр холдож байгааг баталсан. Дэлхий ба Сар хоорондын зай эргэлт багасах тусам улам холдоно. НАСА-гаас мэдээлснээр уур амьсгалын өөрчлөлтийн улмаас өсөн нэмэгдэж буй далайн түвшинд нар, сар, дэлхий гурвын нэг шугамд байрлах давхцалын цэгийн цикл нөлөөлж, асар том давлагааны үер удахгүй маш олон давтамжтай болж нэмэгдэнэ гэжээ. Далайн түвшний өөрчлөлтийг судлах НАСА-гийн эрдэмтдийн багийн ахлагч бөгөөд судлаач эрдэмтэн Бенжамин Хамилтон далайн түвшин байгаль ба хүний үйл ажиллагаанд хэрхэн хариу үйлдэл үзүүлж, энэ нь юу гэсэн үг болохыг судалжээ. Хамилтоны хэлснээр Сарны нөлөөгөөр үер асар их нэмэгдэж дэд бүтцийг эвдэж, далайн эргийг өөрчлөх болно. Үер дөрөв дахин нэмэгдэнэ. Сарны давхцалын цэг энэ гарагийн хаа сайгүй нөлөөлж, далайн түвшин газар сайгүй өсөн, дэлхий даяар асар өндөр давлагааны үерүүд болохыг бид харах болно.

Энэ үерүүдийн нөлөөг тэсвэрлэхэд хүрэх нь зөвхөн хүмүүс биш юм. Сарны давхцалын цэг хүмүүст маш олон бэрхшээл авчирч, зэрлэг байгалийн оршин тогтнол, эргийн экосистемд заналхийлж байна. Үндэсний далай тэнгис, агаар мандлын удирдлагын газар (NOAA) далайн түвшин хэрхэн нэмэгдэх талаар судалгаа хийжээ. Сонирхолтой нь үүний үр дүнд Сар өөрчлөлтийн нөлөө болон цаг хугацааны хуваарь давхцаж байгаа юм. Таны таамаглаж байгаачлан өнөөгийн далайн түвшин, цаг агаарын, дэд бүтцийн байдал ирэх 30 жилд 10 дахин их давтамжтай болох ажээ. Далайн түвшний өсөлтийн талаар энэ шинэ мэдээлэл уур амьсгалын хямралд улаан гэрэл ассаны сүүлийн баталгаа юм. АНУ-ын эргийн 60 бээр (97 км) бүсэд хүн амын 40% амьдардаг учраас хүмүүст учрах хохирол асар их байх болно.”

Сэтгэл зовоож байна. Сэтгэл зовоод зогсохгүй үхлийн аюултай ч гэж болно. Амьтай бүхэнд үхлийн аюултай. (Тийм ээ, Багш аа.) Лав Дэлхийн царцдасаас гарч дэлхийг бүрхэх тухай бүр яриад ч хэрэггүй. Хаачих юм бэ? (Тийм, Багш аа. Бидэнд очих газар байхгүй.) Байхгүй. Бидэнд А гараг гэж л байгаа. Б гараг гэж байхгүй. Онгоцтой байлаа гээд хаачхаа мэдэхээ болино. (Тийм, Багш аа.) Лав хаагуур хамаагүй хэзээ гарч ирэхийг ч мэдэх аргагүй. Нэгэн зэрэг, хаа сайгүй, зориудаар чөтгөрийн хорлолоор тэдний хүссэн газар бүр шууд болж байж магадгүй. Өө, Бурхан минь. (Ойлголоо, Багш аа.)

Тэгэхээр би хүмүүсийг хэзээ сэрж сэхээрэн энэ эмийг, энгийн энэ эмийг хүртэхийг мэдэхгүй байна. Бурхан минь. Иддэг юу ч, бүх төрлийн хүнсний ногооны төрлөөс идэж болно шүү дээ. Бүр дан ганц л төрлийг идлээ гэхэд хангалттай. (Тийм ээ, Багш аа.) Маш их шим тэжээлтэй. Урьд нь хэлчихсэн ч гэсэн би дахиад хэлье. Бүх төрлийн хүнсний ногоонд хангалттай шим тэжээл авах, таатай, эрүүл, ухаалаг амьдрахад хэрэгцээт зүйл агуулагддаг. Бас ямар ч эм уух хэрэг гарахгүй. Хүмүүс өөрсдийнхөө ДНХ-г гэмтээж, өөрсдийгөө доройтуулж, агаар дахь довтолгоонд улам бүр л тэсвэргүй болгосоор байна. (Яг тийм. Тийм, Багш аа.) Аймаар. Иймд Диваажин зөөлөн хандана гэж найдаж байна. Бидэнд илүүтэй зөөлөн хандаж, надад ядаж шийдэл өгөх сайн Диваажин, өндөр дээд Диваажинг ярьж байна. Ямар ч шийдэл байсан би хийнэ. Одоо бол надад огт алга. (За, Багш аа. Бид тэгж найдъя.)

За, хайр аа. Өөр зүйл байна уу? (Байхгүй, Багш аа. Бид энэ цаг үеийг давж чадна л гэж найдъя.) Юу гэсэн бэ? (Бид энэ хүнд хэцүү цаг үеийг давна гэж найдъя, Багш аа.) Би бас тэгж найдаж байна. Яагаад гэвэл Эерэг Хүчний Төлөөлөл надад бас “Дэлхийгээ аварна гэсэн итгэл найдвараа битгий алдаарай.” гэж хэлсэн. Энэ шийдлийг нь, бас өөр миний чадах юу ч байсан хүлээсээр байна. Одоо бол алга даа. Ямар нэг арга байвал хэлнэ ээ. Эсвэл магадгүй надад та нарт хэлэхийг зөвшөөрөхгүй байж ч магадгүй. Гэхдээ дэлхий дээрдвэл, гамшиг багасвал, эсвэл хүмүүс улам олноор веган болбол та нар намайг хэлэх зөвшөөрөлгүй шийдэл олжээ гэж мэдэх болно. (За, Багш аа.)

Тэгсэн ч гэсэн энэ бол талархалгүй ажил. Дэлхий уруудвал бүх хүн үхнэ. Хэн ч, юу ч хэлж чадахгүй. Тэд магадгүй, “Өө, Их Багш Чин Хайн зөв байжээ.” гэх байх. Миний зөв байгаад яах вэ дээ. Зөв байгаасай гэж хүсэхгүй байна. Бүх зүйл аядаж, энхтайван, веган тогтож, дэлхий дэлбэрэхгүй бол тэд: “Өө, Их Багш Чин Хай худлаа хэлжээ. Юу ч болоогүйг хараа биз. Бид зүгээр байна.” гэж бодоцгооно. Тэгэхээр би юм хэлэхээс залхсан. (За, ойлголоо, Багш аа.) Надад шавь нар байгаа болохоор, би тэднийг харж хандах ёстой учраас л хэлэх ёстой болсон. Надад үүрэг хариуцлага бий. Тэгээд л тэр. (Баярлалаа, Багш аа.) Эс бөгөөс би юу ч хэлэхийг хүсээгүй. Яагаад гэвэл би юу ч гэж хэлсэн тэд мушгин гуйвуулж, өөрөөр тайлбарлаж мэднэ. Буруудах нь би л байх болно. (Ойлгож байна, Багш аа. Тийм ээ, ойлгож байна.) Юу ч боллоо гэсэн тэдний тайлбараар, тэдний бодлоор би л буруудна. Хамаагүй ээ, бидэнд ялах үгүй нь огт хэрэггүй. Дэлхий л дээрдэж, хэн бүхэн амар амгалан, хайр дүүрэн байгаасай гэж найдаж байна. Тэгээд л боллоо. (Тийм ээ, Бид ч бас тэгж найдаж байна. Тийм, Багш аа.)

Дэлхийн төлөө хийж байгаа бүхэнд тань баярлалаа. Бид хичээсээр л байх хэрэгтэй байна. Мөн гол нь би итгэж найдсаар байна. Тэр итгэл найдварыг авч үлдэж чадах юм сан гэж би залбирч байна. Гэхдээ Диваажин надад дэлхийг аврах шийдэл өглөө ч гэсэн надад хүмүүсийн хамтын ажиллагаа хэрэгтэй. Үнэхээр хэрэгтэй. Тэд веган болох ёстой. Тэд энхтайван тогтоох ёстой. Тэд дайтахаа үргэлжлүүлэх атлаа энхтайвныг горьдох учиргүй. Миний яриа дуулдаж байна уу? (Тийм ээ, Багш аа.) Бид юу тарина, түүнийгээ хураана. Дайн хийж байж энхтайвныг хүлээгээд байж таарахгүй. Надад шийдэл байлаа ч гэсэн намайг дэмжиж, тусалж, хамтран ажиллах ёстой. Үгүй бол нэмэргүй болж магадгүй. (Ойлголоо, Багш аа.) Диваажингийн тусламж, Бурханы адислалаар би магадгүй ганц хоёр, эсвэл хэдэн газрыг, хэдэн улс орныг аварч магадгүй л юм. Гэхдээ Дэлхий тэсэрлээ гэхэд гарагийг бүхэлд нь, хүн бүрийг аварна гэдэг боломжгүй. Тодорхой хэдэн газрыг аварч болох ч, дэлхийг бүхэлд нь биш. Дэлхий бүхэлдээ тэсрэхгүй байлаа ч бид эргээд хурдан сэргээж чадахгүй. Дэлхийн хүмүүс амьтан-хүмүүсийг үргэлжлүүлэн алсаар, тийм хорон муухайгаар тарчлаасаар байна.

“’Махны агуу маргаан’ (2023) DW-ийн баримтат киноны хэсгээс, Сурвалжлагч: Бараг бүх дэгдээхэйний амьдрал дээд хошууны хэсгээ салгуулснаас эхэлдэг.

Фридрих Муллн (веган): Нарийхан, эргэж хөрвөх ч аргагүй торонд мэгжийг хийдэг. Үнээг гинжилдэг. Энэ бүгд хориотой. Амьтны тухай хуульд хориглосон эрэмдэглэх үйлдэл гэж заасан харгислал гэдэг нь илт. Үүнийг маш тодорхой заасан зүйл анги байдаг. Засаж, сүүлийг тайрч, чихийг тайрч, шүдийг үрэн тэгшилж, хошууг тастаж болохгүй. Гэтэл дахин давтан үйлдсээр. Сая сая үйлдэл зүгээр өнгөрсөөр. Амьтанд бидний учруулж байгаа зовлон шаналлыг бид төсөөлөх ч аргагүй. Хамгийн муухай төсөөлөл, хамгийн аймаар аймшгийн кинонд ч байхгүй.

Сурвалжлагч: Таныг үзэж эхэлснээс хойш 9,200 үхрийг энэ гараг дээр алчхаад байна. Секунд тутамд есөөр нэмэгдсэн. Адил цаг хугацаанд буюу 19,400 цацагт хяруул, 33,300 хонь, ямаа, 42,200 гахай, 105,000 нугас, 2.3 сая тахиаг сүүлийн 16 минут 41 секундэд нядалчхаад байна. Хэрэв бид жилийн дотор алж идсэн амьтдаа дээр дээрээс нь давхарлаад байх юм бол саранд 40 удаа хүрчихсэн байх байлаа. Загас зөвхөн тонноор хэмжигдэх тийм ихээр алагдаж байна.

Тобиас Линаерт (веган): Хамгийн том нь биш юм гэхэд, мах бол бидний эриний хамгийн том ёс суртахууны асуудлуудын нэг.

Сурвалжлагч: Европт арван хүн тутмын ес нь мах идэж байна.

Тобиас Линаерт (веган): Энэ асуудал өөрийн шийдлээ, бас өөр олон асуудлын шийдлийг дотроо агуулдаг.

Сурвалжлагч: Дэлхийн мах идэх таашаалыг хангахын тулд дэлхийн хэмжээний нүсэр том аж үйлдвэрийг байгуулжээ.

Гэри Франсионе: Бид шавар дунд мөлхөж байсан үеэсээ эхлээд бүх цаг үед энэ гараг дээр амьдарч байсан бүх хүний тооноос илүү олон амьтныг жил бүр алж идэж байна.

Сурвалжлагч: Дэлхийн экосистем болон олон тэрбум амьд төрөлтөнд сүйрлийн үр дагавар авчирч байна.”

Тийм байж яаж Дэлхий дээр үүрдийн энхтайван, мөнхийн аз жаргалыг олох юм бэ? (Тийм ээ, Багш аа.) Тэгэхээр “Сайн мэдээ байна уу?” “Багшид шийдэл байгаа юу?” “Та гарагийг аврахад яаж туслах вэ?” гэж надаас асуугаад байх хэрэггүй. Би чадаж магадгүй юм. Гэвч энэ төрөлдөө болон дараа төрөлдөө тэд энэ бүх харгис зүйлсээ бие биедээ, амьтан-хүмүүст үйлдсээр байна. Ингээд тэд хэзээ ч амар амгаланг олохгүй. Тэгээд эрт орой хэзээ нэгэн цагт дэлхий дахиад л сүйрч, Эх Дэлхий мөн л тэсэрч дэлбэрэхэд хүрнэ. Тэд надад тэгж хэлсэн. (Ойлголоо, Багш аа.) Тэд Дэлхийг хавагнаж байгаад тэсэрнэ гэсэн. Тэгээд лавыг ямар үгээр хэлснийг би мартчихаж. Тэд лав буюу халуун хайлмал гэсэн. (Тийм.) Тэгж хэлсэн. […]

Дэлхийн дотроос хайлсан чулуулаг, хайлсан метал дэлхийг бүрхэн, гарагийг бүхэлд нь бүрхэн дэлбэрвэл бид хаачих билээ? (Тийм. Тийм ээ, Багш аа.) Тэгвэл хормын дотор бүх зүйлийг устгана. Ганц хоёр галт уул дэлбэрэх шиг биш. Галт уулыг энэ явдалтай зүйрлэх юм бол зүгээр нэг жаахан зүйл. Дэлхийн цөмөөс дэлхий даяар бүх лав галт уул шиг дэлбэрч хаа сайгүй урсаж бүрхэх болно. (Өө, яана аа. Ойлголоо, Багш аа.)

Азид бүхэлд нь усны маш том асуудал хэдийнээ тулгараад байна. Хаа сайгүй усны асуудалтай байгаа. Хэдхэн азтай газар л асуудалгүй байгаа. Гэхдээ Дэлхий хатаад эхэлчихсэн. Зөвхөн уур амьсгалын өөрчлөлт биш байх. Дэлхийн халаах систем гадаргуутай ойртож байгаагаас тэр. (Ойлголоо, Багш аа.) Бас Дэлхийн царцдасны доор хэдийн хагарал эхэлчихсэн байж магадгүй. Тэгээд гол, нуурын ус энэ хайлмал руу доош урсаж байгаа байх. Цельсийн 10,000 хэмийн халуунд энэ бол юу ч биш байх болно. Ус доош ороод юу ч байхгүй болно. (Тийм ээ, Багш аа.)

Мөн эрдэмтэд саяхан Дэлхийн хайлмал чулуулаг, хайлмал металл Дэлхийн царцдас руу улам ойртож байгааг нээж илрүүллээ. Тэд энэ талаар зөвхөн нэг газарт л илрүүлсэн байж магадгүй. Гэтэл газар бүрийн тухайд илрүүлж чадахгүй. Зарим газрын тухайд гадаргатай хэдийнээ хэтэрхий ойртсон ч байж магадгүй. Нөхцөл байдал хэр тулгамдсан гэдгийг сонссон биз? (Тийм. Тэглээ, Багш аа.) Тэгэхээр надаас асуусаар, над руу залгасаар, дэлхийг авар гэж надад хэлсээр байх хэрэггүй. Чаддаг сан бол би аварна. Даанч энэ бол би, Диваажин, Дэлхийн хүмүүс хоорондын багийн ажил. Гэтэл Дэлхийн хүмүүс надад туслахаар юу ч хийхгүй байна.

Хэрэв зөвлөгөөг нь авахгүй, бичиж өгсөн эмийг нь уухгүй бол эмч хүн өвчтөндөө тусалж чаддаггүйтэй яг адилхан. (Ойлголоо. Тийм, Багш аа.) Тэгээд өвчнөө асар хүнд, маш ноцтой болтол хүлээсээр бүр хагалгаа хийлгэхэд хүрдэг дээ. Тэгээд өвчтөн эмчтэй хамтран ажиллах юм бол хагалгаа үр дүнтэй болж мэднэ. Гэхдээ зарим тохиолдолд, хэтэрхий ноцтой болсон бол хагалгаа хийх боломжгүй бөгөөд бүр аюултай ч байж болно. (Тийм ээ, Багш аа. Ойлголоо.) Энэ жишээ ойлгомжтой байна уу? (Тийм ээ, Багш аа. Ойлголоо.) Намайг сонсож байгаа юу? Байна уу? (Тийм ээ, Багш аа.) Эмч ба өвчтөний жишээ ойлгомжтой байна уу? (Тийм ээ. Тийм ээ, Багш аа.) […]

За, хайр аа. Хэдий мухардалд байгаа ч хичээсээр байгаад нь баярлалаа. (Энэ бүх цаг хугацаанд хичээж байгаад Тань баярлалаа, Багш аа.) Баярлалаа. Хайртай шүү. Магадгүй дараагийн удаа дахиад ярья. Баярлалаа. (Ярьсанд баярлалаа, Багш аа. Бид Тандаа хайртай, Багш аа.) Бурхан ивээг. Бурхан хайрлаг. Бурхан хамгаалаг. (За, Багш аа. Баярлалаа, Багш аа. Бурхан ивээг, Багш аа.)

Хамгаас Хайрлангуй Их Багш Таныхаа манай дэлхий болон үүн дээрх бүх төрөлтний төлөөх бишрэм зоригт, тоолшгүй олон золиослол бүхий цуцашгүй зүтгэлийн төлөө бид хэмжээлшгүй их талархаж байна. Оройн Дээд адислал Та болон Диваажингийн хамтын зүтгэлийг асар ихээр ивээх болтугай. Дайтаж, аллага үйлдэж байгаагаас үүдсэн хуваагдал, үл зохирлын хар үүлсийг сарниахын төлөө Дэлхийн хүмүүс нэгдэж, бидэнд амар амгалан, буяны Гэрэл гийх болтугай. Эерэг ирээдүйн төлөө Бурханы Өршөөл дор гэм зэмгүй амьтан-хүмүүсийг аюулгүй, эрх чөлөөтэй амьдруулагч веган амьдралын хэв маягт бүгд шилжих болтугай гэж хамтдаа залбирцгаая. Хайрт Их Багш минь амар амгалангаар хүрээлүүлж, бүхий л Энэрэнгүй Бурхдын нигүүлсэнгүй Хамгаалал дор ая тухтай, эрүүл энх орших болтугай.

Европ дахь банкны систем болон бусад зүйлсийн талаар Их Багш өөр мөн юу гэж айлдсаныг сонсохыг хүсвэл 2023 оны 3-р сарын 28-ны мягмар гарагт Багш шавийн шүтэлцээгээр энэхүү конференцийг бүрэн эхээр нь үзнэ үү. Мөн дэлгэрүүлэн мэдээлэл авахыг хүсвэл, Багш шавийн шүтэлцээгээр толилуулсан үүнтэй холбоотой өмнөх дугааруудыг үзнэ үү:

Дэлхийд ирээдүйд болох явдлын талаарх Диваажингуудын илчлэл

Энэрэнгүй веган зам мөртэй хэн бүхэнд Диваажингууд тусална

Бурханы Өршөөлд талархаж, Түүний зарлигуудыг сонсож дагаарай

Дэлхийг гэтлээсэй хэмээн залбир

Веган болж, чин сэтгэлээсээ наманчлах сүүлчийн дуудлага

Гэх мэт...

Дэлгэрэнгүй үзээрэй
Хамгийн сүүлийн бичлэгүүд
1:14

Yummy Avocado Chocolate Mousse Recipe

2024-11-24   39 Үзсэн
2024-11-24
39 Үзсэн
1:25

Их Багшийн Өргөө

2024-11-24   84 Үзсэн
2024-11-24
84 Үзсэн
8:10
2024-11-24
51 Үзсэн
2024-11-23
660 Үзсэн
4:47

Ukraine (Ureign) Relief Update

2024-11-23   123 Үзсэн
2024-11-23
123 Үзсэн
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх
Татаж авах
Гар утас
Гар утас
iPhone
Андройд
Гар утсаар үзэх
GO
GO
Prompt
OK
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд