Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
 

Practicing the Quan Yin Method Is the Greatest Filial Piety, with the Transformation of Life Due to Getting Initiation and Meditating Diligently

Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай
Одоо Хятадын Яао-Югээс ирсэн сэтгэгдлийг хүргэе:

Хайрт Их Багш болон хүндэт Суприм Мастер Телевизийн багт, хүмүүсийн ухамсрыг өргөх гэж өдөр шөнөгүй ажиллаж байдагт тань баярлалаа.

Тэтгэвэртээ гараад би ээжийгээ хэвтэрт байхад нь тун хайхрамжгүй халамжгүй байж дээ гээд маш их гэмших болсон. Маш их гуниглан уйлсан. Нэг өдөр нэгэн найз маань надад Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хайн сэтгүүлийг өгсөн юм. Гүйлгэж харж байтал нэг гарчиг дээр нүд туслаа: “Арьяабалын Аргаар бясалгах нь асралын дээд” гэсэн байв. Баярын нулимс нүр бүрхлээ. Бага сага ойлголт аваад бодлоо цэгцлэн эмнэлгээ хаасан. Хоолны хэрэгслээ бүгдийг нь шинэчлээд веган амьдралын хэв маягтай болов. Хоёр жилийн даар Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хайгаас авшиг хүртсэн юм. Авшиг хүртсэний дараа би гэмээ цайруулах, бусад авшигтандаа үйлчлэх зорилгоор веган хүнсний дэлгүүр нээлээ.

Маш их хөлдүү хоол өдөр бүр зөөхдөө гараа зохистой хамгаалаагүй учраас хуруунууд маань “хүнд хэлбэрийн ревматоид”-оор өвдсөн байлаа. Одоо яах билээ? Ходоод маань ч сайнгүй, мөн ревматизмын эмүүд хорхой шавж агуулдаг учраас ууж чадахгүй байсан юм! Би Их Багшийн “Арьяабалын бясалгал (дотоодын Диваажингийн Аялгуу) бүх өвчнийг эдгээнэ” гэдэг үгийг саналаа. Тэгээд Их Багшийн зааврын дагуу чин сэтгэлээсээ бясалгаад (дотоодын Диваажингийн) Аялгуу ажих хугацаагаа улам урт болгов. Нэг цаг (дотоодын Диваажингийн) Аялгууны бясалгал хийх бүрд хавдсан хуруунууд маань маш их өвдөж байсан ч үргэлжлүүлсээр байсан юм. Гэхдээ бууж өгөлгүй улам хичээн хийсэн. Хэсэг хугацааны дараа нөхцөл байдал дээрдэж итгэл бишрэл минь ч улам батжив. Хагас жил өнгөрөхөд гар минь бүр мөсөн эдгэрсэн юм. Гар маань ямар ч өвдөлт, өрөвсөлгүй болж дахин чөлөөтэй хөдөлдөг боллоо. Тэгж нэг сэтгэл дүүрэн санаа алдсан юм!

Их Багш минь, энэ бүхэн Таны надад уламжилсан Арьяабалын Аргын л ач тус. Энэ бол (дотоодын Диваажингийн) Аялгууны бясалгалын хүч. Өвчнийг минь цаг алдалгүй богино хугацаанд дарж, хурууны үеийг мултрахаас үр дүнтэй хамгааллаа! “Арьяабал” ямар гайхамшигтай вэ! Энэ бүхэн нүдийг минь нээж мэдлэгийг минь шинэчиллээ! Арьяабалын Аргыг дадуулна гэдэг нь зөвхөн сүнсийг минь Гэртээ харихад туслаад зогсохгүй мөн ээжийнхээ ачийг хариулахад ч тусалдаг билээ.

Авшиг хүртсэний дараа бүх зүйл маш шулуун дардан болсон. Гайхамшигт адислал ар араасаа надад тохиосон шүү! Миний талархалт Их Багш бол гайхамшиг юм. “Багш аа, Тандаа хайртай. Таныгаа үүрд дагана!!!” гэж л хэлье дээ. Яао-Ю, Хятадаас

Анхаарамжит Яао-Ю, Бид таны амьдралд авшиг хүртэн чин хичээнгүй бясалгаснаар гарсан өөрчлөлтийн талаар дуулаад баяртай байна. Бид Их Багшийнхаа шавь болсноор Дэлхийн хамгийн азтай хүмүүс болсон. Түүний Ивээл, Бурханлаг Билиг Ухаан, Хайр бүхий л төрөлтнийг бидний ойлгож чадамгүй аргаар өргөдөг билээ. Оюун санааны бясалгалаар та эхийнхээ ачийг хариулж сүүлийн жилүүдэд түүнд хэрхэн хандсан гэмшлээ цайруулж чадаж байгаа нь сайхан хэрэг. Та болон ухаалаг хятад түмэн сэхээрэх болтугай. Агуу их нигүүлслийн дор, Суприм Мастер ТВ-ийн баг

Жич: Их Багш энэхүү уярам хариултыг илгээжээ: “Тууштай Яао-Ю, таны чин сэтгэлт, тууштай зүтгэлээр эхийн ачаа хариулах хүслийг сонсоод сэтгэл хөдөллөө. Би ч бас эцэг эхээ сүүлийн жилүүдэд нь асарч чадаагүй гэж санадаг учраас тун адилхан санагдлаа. Үүндээ би тун их шаналдаг юм. Их Багш байх шаардлагын дагуу тэдэндээ хүндлэл үзүүлэн асрах надад хэцүү байсан ч чин сэтгэлдээ бол маш ихийг хийж өгөх хүсэлтэй байлаа. Гэхдээ ээж тань амьд сэрүүнд нь биет байдлаар асарснаас таны оюун санааны бясалгалаар хавьгүй илүү тусламжийг хүртсэн гэдгийг та мэдэх хэрэгтэй. Одоо түүний сүнс чөлөөлөгдсөн учраас санаа амар байгаарай хайр аа. Та болон үнэнч хятад түмэн Буддагийн хайрын ивээлд үүрд орших болтугай.”
Дэлгэрэнгүй үзээрэй
Хамгийн сүүлийн бичлэгүүд
1:14

Yummy Avocado Chocolate Mousse Recipe

2024-11-24   39 Үзсэн
2024-11-24
39 Үзсэн
1:25

Их Багшийн Өргөө

2024-11-24   84 Үзсэн
2024-11-24
84 Үзсэн
8:10
2024-11-24
51 Үзсэн
2024-11-23
660 Үзсэн
4:47

Ukraine (Ureign) Relief Update

2024-11-23   123 Үзсэн
2024-11-23
123 Үзсэн
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх
Татаж авах
Гар утас
Гар утас
iPhone
Андройд
Гар утсаар үзэх
GO
GO
Prompt
OK
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд