Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
 

“Энэ хүнд бэрх, харгис шийтгэлийн цаг үед амь насаа хэрхэн аврах вэ”, 5 цуврал лекцийн 1-р хэсгийг

Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай
Шилдэг сүнснүүд минь, сайн байцгаана уу? Үнэндээ бүх сүнс шилдэг л дээ. Бодол санаа л хүн бүрд төвөг удаж байдаг юм. Бодол санаагаа хянахын тулд жишээлбэл, Арьяабалын Аргаар бясалгаж дадуулах учиртай. Үүний чухлыг би өчнөөн олон дахин сануулсан ч хангалтгүй. Ямартай ч бүгд сайн байгаа гэж найдъя.

Өнөөдөр би онцгойлон Суприм Мастер Телевизийн бүхий л чин сэтгэлт ажилтнууд, багийнханд талархал илэрхийлэхийг хүсэж байна. Мөн миний яриаг вэб сайтуудад, олон янзын сошиал сүлжээнд нийтэлдэг бүх хүнд талархаж байна. Та нарын яаж тэгдгийг мэдэхгүй. Урьд нь мэдээгүй байсан юм. Хэдэн долоо хоногийн өмнө, хэдэн сарын өмнө ч билүү, саяхан л мэдлээ... Үгүй ээ, хэдэн долоо хоногийн өмнө юм байна. Цаг хугацаа тун хурдан өнгөрснийг мэдсэнгүй. Би энэ майханд ийм байдалтай байдаг болсоор дөрөв, таван өдөр л боллоо гэж бодсон боловч эргээд бодоод, шалгаад үзтэл хэдийнээ нэг сар, нэг хоног болжээ. Тун завгүй үед цаг хугацаа, орон зайг ч мэдрэхээ больчихдог.

Ямартай ч та нартаа Бурханы Адислал дор хамгийн сайн сайхныг хүсэж, оюун санааны үйлс тань хурдтай сайжран, дэвшихийг хүсэн ерөөе. Миний сүүлд хэлснийг санаарай. Мэдээж хэрэг Арьяабалын бясалгагчид яахаа мэдэж байгаа. Харин гаднах веган, цагаан хоолтнууд, цагаан хоолтон бус хүмүүст хэлж буй юм. Веган болохыг хичээгээрэй. Цагаан хоолтон байх тун сайн. Амь хөнөөхгүй. Гэхдээ үхэр-хүмүүсийг бас л маш их зовоодог. Мөн үхэр-хүмүүсийг өнөө цагт тоймгүй олноор нь үржүүлж, тэдний ялгаруулах... Үхэр-хүмүүсийг өсгөх, амьтан-хүмүүсийг өсгөх нь асар их хэмжээний метан ялгаруулж, тэр нь манай гарагт, бас мэдээж бидний амьдралд аюул болж байна.

Би аглаг ойд байсаар байгаа. Мартах нь: Би бас зарим худалч хүмүүсийн хортой яриаг устгаж өгсөн хэд хэдэн хүмүүс болон вэб сайтад талархлаа илэрхийлье. Харамсалтай нь тэд над руу үнэхээр хүчтэй дайрч байлаа. Бас... Амьдрал юм даа. Материаллаг амьдрал юм болохоор зайлсхийх аргагүй гэсэн үг л дээ. Буддагийн цаг үед ч гэсэн, Есүсийн, Гүрү Нанакийн, Эзэн Бурхан Махавирагийн, Номлогч Мухамедын (Тэрээр Амгалан Оршиг), Баха’у’ллахын цаг үед ч мөн адил, бүхий л Их Багш нарын үед ч адил. Тэд тухайн цаг үедээ маш ихийг даван туулах ёстой болсон. Хүн бүр үүнийг мэддэггүй, ямар байсныг нь ч тэр бүр мэддэггүй.

Би харин илүү азтай байна гэж боддог. Яагаад гэвэл надад ядаж л дулаацах майхан бий. Одоо гадаа (Цельсийн) 10 хэм, түүнээс ч доош байна. Гэхдээ байгаад байж болохоор. Харин энд тэндгүй нойтон, майхны хаяагаар усны цан цохиод байгаа болохоор арчих юм уу, эсвэл өглөөдөө бүх цахилгаануудыг нээн, агаар оруулах хэрэгтэй болдог. Мөн аяны хөнжлөө гаргаж, агаарт тавих хэрэгтэй болно. Мэдээж бороогүй байвал шүү дээ. Эсвэл майхныхаа давхарга дор сэврээж болно.

Зай хураагуур ашиглах ёстой болдог учраас майханд байх төвөгтэй. Гэхдээ л өнөө цагт боломжтой болохоор тун тухтай. Машин байхгүй бол таксины жолоочоос гуйчихна. Түүнд их сайн хандвал тэрээр зай хураагуурыг гэртээ аваачаад цэнэглээд өгч ч магадгүй. Эсвэл цэнэглэх станц олоод цэнэглээд өгнө. Аргаа л олох хэрэгтэй. Майханд амьдарч байхдаа өөртөө анхаарал тавих ямар нэг арга ямагт олддог. Нэг жижигхэн эвхэгддэг юм уу зөөврийн нарны зай хураагуур байвал бас тустай. Гэхдээ тун хэмнэлттэй байх ёстой. Би зай хураагуураа их хэмнэдэг. Учир нь одоо үүнийг л түшиглэн, ажиллаж байна. Хэрэв би Суприм Мастер Телевизийн олон нэвтрүүлэг дээр өдөр бүр ажилладаггүй сэн бол зай хураагуур үнэндээ огт хэрэггүй л дээ.

Хэрэг болохгүй. Ойд, ой модон дунд амьдарч байхад хуурай мод ямагт байдаг. Түүнийг ашиглаад хоолоо хийж, дулаацаж болно. Бас модны нүүрс хэрэглэж болно. Галаа унтрахаар бүх нүүрсийг нь аваад жижигхэн шавар саванд хийж, үнсээр хучаад, дээр нь нунтаг үнс асган, ашиглаж болно. Ингэвэл олон цагаар дулаанаа хадгалснаар майхныхаа гадна ч дулаан байлгаж болдог. Мөн майхныхаа цахилгааныг нээвэл модны нүүрсний илчээр майхан дотроо ч гэсэн хэсэг зуур дулаахан байлгах болно.

Ау Лак (Вьетнам)-ын хөдөөгийн хүмүүс ингэдэг юм. Эмээ маань ингэдэг байсан. Хоол хийснийхээ дараа тэрээр модны нүүрсийг байлгаж байгаад шөнөдөө жижигхэн шавар саванд хийж, орон доогуураа тавьдаг байлаа. Харин Ау Лак (Вьетнам)-т ор өөр байдаг. Оронд ямар ч бүтээлэг байхгүй. Доогуураа хэдэн модон дамнуургатай л байдаг. Тэгээд зуны улиралд далайн эрэгт авч очдог шиг тийм сүрэл өвсөөр хийсэн нимгэн дэвсгэр тавьдаг. Тэгэхээр мэдээж дээр нь хэвтэхээр модны нүүрсний илч мэдрэгдэнэ.

Такси гэснээс, миний нөхцөл байдалд маш хол алхан, гудамж хүрч байж, тэндхийн аль нэг байшингийн хаягаар дуудлага өгөөд тэндээ таксигаа хүлээх ёстой болдог. Миний амьдарч байгаа газар хаяг байхгүй.

Майханд амьдрах тийм ч муу биш. Эрх чөлөөтэй. Илүү эрх чөлөөтэй. Над шиг их ажилтай бол мэдээж утас, компьютер гэх мэт зүйл хэрэгтэй тул цахилгаан хэрэгтэй болдог учраас жаахан тухгүй л байдаг юм. Золоор өнөө үед зай хураагуур байдаг болж. Түүнийгээ цэнэглээд цахилгааныг нь ашиглах боломжтой. Хоёр өдөр тутамд цэнэглэх хэрэгтэй болдог. Жаахан тухгүй л байдаг. Хамгийн таагүй нь утсаа үргэлж ажиллуулж болдоггүй. Заримдаа багийнхаа гишүүдтэй холбогдохын тулд хагас цаг зарцуулдаг. Энэ л ганц төвөгтэй тал байгаа юм. Учир нь би тэдэнд жишээ нь хянасан нэвтрүүлгийг маань аваарай гэж хэлэх хэрэгтэй болдог. Эсвэл холбоо бариарай гэж хэлнэ. Тэд цаг үргэлж компьютер дээрээ байдаггүй. Мөн миний компьютер заримдаа тийм ч сайн ажилладаггүй. Интернэт дандаа сайн байхгүй ч боломжийн. Энэ бүхний төлөө Бурханд талархъя.

Хүмүүсийн амьдралыг илүү тухтай, илүү таатай болгон, цаг хэмнэж буй энэ бүх нээлтүүдэд би чин сэтгэлээсээ талархаж байна. Өнөө цагт дэлхийд ердийн хүн, ердийн иргэн дээр үеийн хаад ноёдоос ч илүү сайхан амьдарч байна. Нээрээ шүү. Харин бид бүхэлдээ энх тайван, веган дэлхийг цогцлоовол дэлхийн амьдрал диваажин болно. Дэлхий ямар үзэсгэлэнтэй билээ дээ. Бид хадгалж үлдэх л учиртай. Ямартай ч би амьд байгаадаа, маш их хайртай та нарынхаа төлөө, дэлхийн төлөө, хамаг төрөлтний төлөө ажиллах боломжтой байгаадаа хэдийнээ тун их талархаж байгаа.

Та нарт Диваажингууд туслах болтугай хэмээн би өдөр бүр залбирч байна. Гэхдээ бид өөрсдөдөө туслах нь л шилдэг тус болохоор байна. Өөртөө тусалдаг хүнд Бурхан тусалдаг гэдэг үг бий. Үнэхээр тусалдаг. Яагаад гэвэл өнө эртнээс нааш Бурхны илгээсэн бүх Их Багш нар бидэнд хэдийнээ зааж сургасан зам мөр бий. Бид яахаа мэдэж байгаа. Гагцхүү хүсдэггүй, эсвэл тийм ч их ач холбогдол өгдөггүй, тийм чухал гэж боддоггүй. Энэ тун чухал. Дэлхий дээр, аливаа нийгэмд амьдарч байхад улс орон бүр хуультай байдагтай адил. Үүнийг даган мөрдөх ёстой. Хууль нь сайн ч бай, муу ч бай оршин байхын тулд, ядаж л амьдралаа тайван байлгах гэж, хөрштэйгөө эв найртай байх гэж дагаж мөрдөнө. Энэ дэлхий дээр амьдрах амаргүй гэдгийг би мэднэ. Үүнийг би мэднэ.

Зарим нь миний талаар муугаар ярьсан нийтлэлүүдийг над руу илгээсэн. Мөн тэд үүнийг цацахыг хүссэн байна билээ. Би “Үгүй, үгүй. Лам нар өөр өөр байдаг. Ердөө буруугаар ойлгож. Тэд миний сургаалыг сайтар уншиж судлалгүй буруу ойлгосон байна.” гэсэн. Тэд харин чөтгөр биш. Бид ердийн хүмүүн лам нарын биш, чөтгөрүүдийн тарьсан асуудлыг л шийдэхийг хичээдэг. Лам нар бол хүмүүс. Тэд ном сайн үзэхгүй бол мэдсэндээ хайрцаглагдаж, түүндээ тохируулж сэтгэдэг, тэр нь бас муу зүйл биш.

Миний хувьд би хүмүүст заах учиртай, олон зүйлийг мэдэж байх ёстой. Тийм ч учраас би бага залуугаасаа энэ ажлаа хийж эхлэхээсээ өмнө өөр өөр шашнаас суралцаж ирсний шалтгаан бол энэ юм. Дэлхийн хүмүүс өөр өөр үзэл бодолтой, өөр өөр шашны итгэл үнэмшлийн тогтолцоонууд байдаг учраас тэдгээрийг мэдэж байх учиртай. Тэдэнд тайлбарлаж, зааж сургах, тэдний мэдлэгийн төлөв, үзэл бодолтой нь уялдуулахын тулд мэдэж байх хэрэгтэй. Тэр бүхнийг нь мэдэхгүй юм бол хүмүүст зааж сургах боломжгүй.

Би жирийн нэг хувраг байлаа гэж бодоход яах ёстой гэж? Буддын шашинтнуудад “Авид Бурхан” гэж уншихыг, эсвэл тарни ч юм уу байгаа судраа уншихыг нь зааж өгөх хэрэгтэй. Буддын шашинд маш олон судар бий. Тиймээс бид бусад шашинтай сайн сайхнаар зэрэгцэн оршихын тулд олон зүйлийг мэддэг байх учиртай бөгөөд бусад шашинд халдаж, зөвхөн “Манай шашин хамгийн шилдэг нь. Энэ бол цор ганц. Бусад нь бүгд тэрс үзэлтэн” гэхгүй байх ёстой. Энэ ойлголт зөв биш.

Photo Caption: Сэргээд Бос, Үхлийн Хөндийгөөс Гарагтун!

Зураг татаж авах   

Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх
Татаж авах
Гар утас
Гар утас
iPhone
Андройд
Гар утсаар үзэх
GO
GO
Prompt
OK
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд