Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
 

Хүнд үе ирэхэд бэлтгэлээ базаан, веган байж, энхийг сахиж, залбирч бясалга” лекцийн 12-ын 7-р хэсгийг

Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай
Энэ дэлхийд муу санаат бүлэглэлүүд байдаг. Зөвхөн материаллаг биш, бас сүнслэг бий. Сүнслэг биш ч сүнслэг оршихуйд тэд шавь нарын үйлийн үрийг авах боломжтой. Үүнийг би дотооддоо авах ёстой байдаг ч тэд үүнийг ашиглан надад төвөг удаж, асуудал тарьж, амь насыг минь хүртэл сүрдүүлж, төрөл бүрээр төвөг уддаг. Гэвч тэд миний Аргыг хулгайлсан ч энэ талаар үнэхээр сайхан ярьж, миний урьд өмнө мэддэггүй байсан сүрлэг үгсийг ашиглаж, бага зэрэг өөрчилснийг анзаарсан. Өөр зүйл мэт харагдуулах гээд бага зэрэг л өөрчилсөн.

Гэвч зарим хүмүүс үнэхээрийн харанхуй мунхаг, үүнийг ч харж чаддаггүй! Тэгж л тэрээр тийм хүмүүсийг татаж, тэднийг ашиглан миний шавь нарыг хохироодог. Зарим нэг гэмгүй, эмзэг шавь нарыг. Яагаад гэвэл тэд итгэмтгий. Миний шавь нар шударга, итгэл даахуйц гэдгийг мэддэг. Тэд зарим нь миний шавь нар биш, зүгээр л дүр эсгэж байдгийг мэдээгүй. Орж ирээд, Аргыг хулгайлж, миний яриаг хулгайлж, сургаал номлолыг хулгайлж, өөрсдийнхөө болгон нэр төр, ашиг хонжооны төлөө хүмүүсийг хуурдаг. Би хүртэл тийм хүмүүс байдаг гэдгийг мэдээгүй.

Тэднийг гэтлэгдэхийг мэдэж байсан болохоор би ирсэн болгонд нь баяртайгаар авшиг хүртээсэн. Тэд Бурханыг таньж мэдэж, Бурхантай хамт байж, Бурханыг санаж, Бурханыг шүтэж, өдөр бүр Бурханд талархана. Тиймээс тэд өөрсдийгөө Бурхантай ойртуулж, аажмаар дотоодын Бурхан чанараа олж авах болно, Бурханы очоо, Бурханы нэгэн хэсгээ. Ингээд тэд Бурхантай хутгалдах юм уу Диваажинд Бурхантай хамт байх болно. Хэрэв тэд миний заасан Арьяабалын бясалгалын зам мөрөөр үргэлжлүүлэн замнавал ахин зовохгүй, ахиж өвдөхгүй, ямар ч таагүй зүйлс ахиад хэзээ ч болохгүй. Тэдэнд зааж сургасан бусад олон зүйлс бий, мэдээж зөвхөн арга ч биш өдөр тутамд нь тэднийг бясалгахыг сануулж, ёс суртахуунтай, зөв шударга байж, Бурханыг санахыг сануулдаг.

Хэдийгээр би аглагт, хүмүүсээс хол байгаа ч одоо илүү хурдан ярьж сурсан. Гэхдээ энд машин тэрэгний чимээ энэ тэр сонсогддог. Тиймээс хааяадаа нэг би хурдхан зогсоод түргэн ярих ёстой болдог. Энэ нь та нарыг гэх миний санаа зорилгод нөлөөлдөггүй.

Тэгэхээр хүмүүс арилжааны аргууд болон бизнес шиг аргууд ашиглан өөрсдийгөө алдартай болгож, бусдын итгэлийг олж болох ч тийм биш. Харин миний хувьд бол юу вэ гэдгийг хэлэх гэж би ярьдгаараа ярьдаг. Үг хэлээ зүлгэж, илүү анхаарал татахуйц болгох гэж хичээдэггүй. Миний шүлгүүд бас туйлын энгийн болохыг харж болно. Хүүхдүүд хүртэл ойлгох боломжтой, би тийм л зүйл хүссэн. Тийм ч байх учиртай. Хүмүүст өөрийгөө өндрөөр бодогдуулах гэж толь бичиг ухаж тархиа гашилган хэдэн үг олж нийлүүлж гоё харагдуулах гэж их цаг үрэх ямар шаардлага байна? Шаардлагагүй. Эдгээр нь хоосон бүрхүүл төдий, хувцас төдий.

Заримдаа тэд хүнд, “Та бол ердөө л хувцас” гэж хэлдэг. Яагаад гэвэл хувцас л өөрийг тань сайхан харагдуулдаг ба дотор нь та юу ч биш. Та өөрөө юу ч биш. Энэ нь гүрү, сатгүрү гэх мэттэй төстэй юм, мөн лам нар, номлогчид, Тран Там, ХБ шиг хулгайч дээрэмчидтэй төстэй. Гэхдээ мэдээж тэд бол хорон санаатай болохоор тэр. Тэд Бурханы нөгөө тал, гэвч одоо тэд устгагдана. Тэд нэг нэгээрээ гарч ирж байна. Хүмүүс тэднийг таньж мэдэж, өөрсдийгөө хамгаалахын тулд ядаж тэднээс зайлсхийг гэж тэд ил болох ёстой. Хүмүүс надад итгэхгүй байлаа ч ядаж л ийм чөтгөрийн ажилчдаас, эсвэл чөтгөрүүдээс зайлсхийж, өөрсдийгөө хамгаалах нь чухал.

Та бүхэн буруу хүнд итгэхгүйн тулд болгоомжтой байх хэрэгтэй. Ердөө л тэр. Намайг дагаагүй байсан ч гэсэн. Би одоо олон нийтэд хандаж байна. Надад итгэхгүй байлаа ч, намайг дагадаггүй байсан ч, өөрийгөө хамгаалаарай, за юу. Муу хүмүүсээс зайлсхийхийг хичээ. Хэрэв та тэдний аураг харж чадвал бүхэлдээ хар байдаг. Гэхдээ хүн бүр аура харж чаддаггүй. Зарим хүмүүс харж чаддаг, зарим хүмүүс чаддаггүй. Тэгээд нэг удаа тэдний урхинд орчихвол ч, өө, гарахад маш хэцүү. Миний шавь гэгдэх зарим хүмүүс хүртэл өмнө нь тэдэнд итгэж байсан. Учир нь тэд надад итгэдэг байсан. Жишээлбэл: Тэд Тран Тамыг миний залгамжлагч гэж бодсон. Яаж тийм байх вэ дээ? Миний нас маш залуу, ажлаа хийсээр байна. Одоо ч ажиллаж, авшиг хүртээсээр байгаа. Авшиг хүртээж л байна.

Зарим хүн зүгээр л “илүү хурдан, хямд, хялбар” юманд дуртай. Тэгээд л Тран Там руу явдаг. Таны цагаан хоолтон байх, веган ​​байх эсэхийг тэр тоохгүй. Мөн зарим хүмүүсийн хувьд миний үнэт эдлэлийн хүргэлтийг хүлээх нь хэтэрхий удаан байдаг. Тэд зүгээр л энэ Тран Тамын бүлэг рүү очоод илүү хурдан худалдаж авдаг ч тэр нь хуурамч. Энэ нь хуурамч, дуураймал. Хүн үргэлж ингэж жинхэнэ юмны эсрэг яваад байж болохгүй. Удаан хүлээх ёстой байлаа ч та энэ эдлэл, жинхэнэ (С.М.Тэнгэрийн) Үнэт эдлэлтэй болох болно.

Яг л веган байх ёстой шиг, миний шавь, Бурханы шавь гэгдэх хүн болохын тулд ёс суртахууны таван зарчмыг баримталдаг шиг. Гэхдээ танаас юу ч гарахгүй. Ёс суртахуунтай, сайн, Бурханд үнэнч байж, бусдад туслахын тулд хүн угаасаа ингэж л амьдрах ёстой. Тийм ээ? Мөн хүн, амьтан-хүмүүсийг хөнөөхгүй. Хүмүүс ингэж л амьдрах учиртай шүү дээ. Хэрэв хүн бүр миний сургаалын дагуу амьдарвал манай дэлхий амар амгалан тогтнож, баян байж, хөгжиж цэцэглэн, хүн бүр жаргалтай байх болно. Гэвч харамсалтай нь, харамсалтай нь хүн бүр сонсохгүй юм даа.

Лам нар, гэлэнмаа нар, санваартнууд ч гэсэн Бурханы гэм зэмгүй төрөлтнүүдийн зүрх шимшрүүлэм өвдөлт, зовлон шаналлыг үл тоомсорлон амьтан-хүний гаралтай бүтээгдэхүүн хэрэглэсээр л байна! Тэд зөвхөн өөрсдөдөө тамын үйлийн үр үүсгээд зогсохгүй Бурханд итгэгчдэд муу үлгэр дуурайл үзүүлдэг! Үүнийг нүдээр харна гэдэг үнэхээр аймшигтай! Хэрэв дэлхий маань шийтгэлийг тэсвэрлэж чадахгүй аваас ариун лам, гэлэнмаа, санваартан гэж нэрлэгдэгсэд үүнд ихээхэн буруутай байх болно. Учир нь тэд энэ дэлхийд хор хөнөөл учруулж, тэнцвэрийг нь алдагдуулдаг чөтгөрийн асар их хар хүчийг, аллагын энергийг бий болгодог! Дээрээс нь хүний ​​дүрд хувирсан энэ бүх чөтгөрүүд ийм харанхуй энергитэй хосолсноороо намайг хорлож, миний дагалдагчдыг хохироон, дэлхий дээрх амьдралыг улам бүр өрөвдөлтэй болгох гэж улс орныг нь үер гэх мэт гамшигт өртүүлж, хүмүүсийн амь насыг хөнөөн, эд хөрөнгийг сүйтгэхээр улайран ажиллаж байна. Тэд хаа сайгүй байдаг. Тэд эргэн тойронд алхаж байдаг. Тэд өөрсдийн муу энергийг хаа сайгүй нялзааж явдаг.

Мөн зарим нь их иддэггүй тул хүмүүс тэднийг ариун гэгээн гэж боддог. Үгүй шүү, тийм биш шүү. Тэд хүний ​​амин хүчээр хооллодог учраас тэдэнд их хэмжээний хоол хэрэггүй байдаг. Тийм ч учраас тэд үүгээр түүгээр эргэлдэн, хүмүүс тэднийг дагаж, хохирч, шалтгаангүйгээр өвдөж, үхэж, улс орон нь энд тэндээ үерт автаж, шуурга, гамшиг болж, гэмт хэрэгтнүүд олширч, эмх замбараагүй байдал бий болж, хөрш орнуудтайгаа дайтахаар илүү ихээр заналхийлэх болно. Гэхдээ тэд сүнслэг байдлаар бясалгаж дадуулан, дараа нь үүнийг өөрсдөө олж харахгүй л бол би тийм ч их зүйл нотолж чадахгүй. Эдгээрийг хүн төрөлхтний ​​ жишгээр батлах боломжгүй. Тийм учраас би та бүхнийг Бурхантай, Диваажинтай, мөн авшиг хүртэх үед тань сэрсэн Орчлон ертөнцийн энэхүү Хүчтэй ямагт холбоотой байлгахын тулд бясалгах хэрэгтэйг сануулахаар та нартай үргэлж ярьж байх хэрэгтэй байдаг юм.

Одоо багийнхандаа би дахин сануулъя. Та бүхэн хамтдаа бясалгах ёстой. Энэ нь та нарт илүү сайн. Илүү сайн. Бясалгалын танхим руу явахаар бодох тэр агшинд адислал хэдийн дээрээс тань асгаран бууж, ариусгаж байдаг. Бурхад, Диваажин өөрийн тань зорилго, эрхэм ариун зорилго, оршихуйг мэддэг.

Маш их ажилладгийг тань би мэднэ. Та бүхэн маш шаргуу ажилладаг. Би та бүхэнтэй хамт ажиллаж байгаа учраас үүнийг мэднэ. Та бүхэн над руу өдөр бүр заримдаа 20 ба түүнээс дээш файл хянуулахаар илгээдэг. Зарим нь маш урт бөгөөд төвөгтэй, хэцүү байдаг. Одоо ч гэсэн би Тран Там шиг хуурамч үнэт эдлэл хийж, хүмүүсийн мөнгө, амар амгалан байдал, оюун санааны хүсэл тэмүүллийг дээрэмдэх явдалтай тэмцэх хэрэгтэй болдог. Тэгээд... ээ Бурхан минь! Одоогоос эхлэн тэдний талаар өөр зүйл байхгүй бол би тэдний тухай бодмооргүй, нэрийг нь дурсмааргүй байна. Учир нь энэ намайг өвчлүүлээд байх юм. Бие махбод, сэтгэл санаа, санхүү, аюулгүй байдлаараа тонуулсан бүх хүний зовлон шаналал мэдрэгдэн, намайг шаналгадаг. Ээ Бурхан минь! Сэтгэлд минь байгаа энэ бүх өвдөлтийг илэрхийлэх үг олдохгүй нь.

Тиймээс та нар, ялангуяа миний бусад шавь гэгдэгчид, миний Бурханы шавь нар Диваажинд очих тухай ярихгүйгээр эхлээд амьд үлдэхийн тулд зөвлөсөн цагийн дагуу бясалгах ёстой. Гэхдээ бясалгалын явцад та нар Диваажинд очдог шүү дээ. Хэр өндөр Диваажинд очих нь өөрийн тань чин сэтгэл, хичээл зүтгэл, үйлийн үрээс хамаарна. Бурханы Өршөөлөөр би та бүхэнд авшиг хүртээх үед ихэнх үйлийн үр тань аль хэдийн арилсан. Гэхдээ та нар үргэлжлүүлэх хэрэгтэй. Учир нь та нар энэ дэлхий дээр ажиллаж байгаа, энэ дэлхий дээр байгаа, хүссэн хүсээгүй, ухамсарласан ч бай, үгүй ч бай хүмүүстэй холбогдож, тэднээс үйлийн үртэй болдог. Энэ бол хамтын үйлийн үр юм. Хувийн үйлийн үр бол та нарынх. Хамтын үйлийн үр нь гэр бүл, найз нөхөд, овог угсаа, тосгон, хот, аймгийн тань, улс орны тань, дэлхийн, энэ материаллаг дэлхийнх.

Идэж байгаа зүйлс, өмсөж байгаа зүйлс тань бас үйлийн үр нэмдэг. Ямар нэг хуучин юм, эсвэл хүмүүсийн хэрэглэж байсан зүйлийг худалдаж авбал сайтар угаах хэрэгтэй. Дээр нь эхлээд давс цацаад сайтар зайлж, дараа нь савангаар угаагаарай. Тэгээд наранд хатаах хэрэгтэй. Юу ч бай, тавилга байсан ч ашиглахаасаа өмнө наранд гурван өдөр тавиарай. Тэгвэл дээрдэнэ. Тэгснээр өмнөх эзнийх нь үйлийн үрээс өөрийгөө салгадаг. Тэгвэл үйлийн үр нь та нарт наалдахгүй, өдөр тутмын тань материаллаг үйлийн үр дээр тань нэмэгдэхгүй.

Та нар бясалгах ёстой, миний ажилчид, ялангуяа дотор байрлаж байгаа ажилчид цагтаа цуглаж бясалгах ёстой. Өдөр бүр нэг хүн томилоод ээлжлэн нэгнийгээ сэрээдэг байх хэрэгтэй. Яагаад гэвэл заримдаа сэрүүлгээ сонсдог ч босож унтраадаггүй, хэт гүн унтсан байдаг. Унтах сайн л даа. Та нарт амралт хэрэгтэй. Гэвч бясалгал маш чухал. Заримдаа алхвал, бага зэрэг алхвал нойрмоглохоо больдог – цэвэр агаар хүнийг сэрээдэг бөгөөд дараа нь ороод бясалгаарай.

Бясалгалын танхимд мөнгө хэмнэх хэрэггүй. Дулаан байлгаарай. Газаар ажилладаг зуух юм уу цахилгаан төв халаагуур ашигла, эсвэл өөрсдийгөө дулаан тухтай байлгах халаагуур ашиглаарай. Яагаад гэвэл та нар дулаан орноос ирдэг. Бясалгалын танхимд очвол та нар хэт даарч, тухгүйдэж мэднэ, тиймээс дулаан байгаарай. Эсвэл халаасны дулаацуулагч ашиглаж, гартаа, хүйсийн хэсэгтээ эсвэл ар нурууныхаа хэсэгт байлгаж дулаан байгаарай. Бас дулаан хөнжилтэй. Та нар том зузаан, дулаан хөнжил худалдан авах хэрэгтэй. Заавал аваарай. Авсан болгоныг тань тэртээ тэргүй би төлдөг учраас өөрсдийгөө харж хандаарай. Тэгээд дулаан хувцас өмс. Өвөлдөө хоёр давхар өмд өмсөж, хоёр давхар цамц өмс. Битүү захтай ноосон цамц юм уу задгай зузаан цамц өмсөөрэй. Хэт халуун байвал тайлчих. Гадагш гарахдаа өмсчих. Бас хүрэм. Өөрийгөө эрүүл байлгахад анхаараарай.

Гарах болгондоо цэвэр агаар амьсгал. Боломж гарах бүрд ногоон орчныг хар. Нүдэнд тань сайн. Яагаад гэвэл та нар байнга компьютер дээр төвлөрч байгаа. Миний нүд бас өвддөг. Нүдийг нь минь хуурайшуулдаг. Би усаар угаах гэж хичээдэг ч заримдаа Бурхан минь хэзээ хамгийн сүүлд тэгснээ ч мэдэхгүй юм. Мартаад ажиллаж байгаад бас л мартдаг. Ажлаа дуусаад бас мартаж, ядарсан байдаг болохоор тэгдэггүй. Гэвч та нар санаж байвал хаа нэгтээ “Хүйтэн камомайл цай” гэж бичээрэй. Камомайл цайг тэд цайны уутанд хийсэн байдаг. Тиймээс тэр ууттай нь буцалгаад хөргөгчид хийчхээд дараа нь нүдэн дээрээ тавивал нэмэртэй. Бас камомайл цай, гожи бэрри цай, гэх мэт бусад олон төрлийн эрүүл ургамлын цай ууж бай, биед тань сайн. Хэт их кофейнтой цай кофе хэрэггүй.

Photo Caption: Хязгаарлалт Үгүй! Эрх Чөлөөтэй Өсөн Дэвжинэ

Зураг татаж авах   

Дэлгэрэнгүй үзээрэй
Бүх хэсэг  (7/12)
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх
Татаж авах
Гар утас
Гар утас
iPhone
Андройд
Гар утсаар үзэх
GO
GO
Prompt
OK
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд