Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
 

Хүнд үе ирэхэд бэлтгэлээ базаан, веган байж, энхийг сахиж, залбирч бясалга” лекцийн 12-ын 10-р хэсгийг

Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай
Ямартай ч сайхан зузаан мөнгөлөг чийг тусгаарлагчтай гудастай бол мөн сайн аяны хөнжилтэй бол тэрийгээ дээр нь тавиад, өөр нэг аяны хөнжил юм уу зузаан хөнжлөөр өөрийгөө ороогоорой, тэгвэл алзахгүй. Арван градуст ч зүгээр.

Миний амьдардаг газарт 8 эсвэл 6 градус хүрдэг, заримдаа бас жаахан цас орно. Гэхдээ үнэхээр таатай - Бурханы авралаар тийм ч их цас орохгүй. Нар байдаг болохоор зүгээр. Цахилгаан надад хангалттай хүрдэг, ажлаа хийхэд хангалттай. Зөвхөн ажилд л хүрнэ. Суприм Мастер Телевизийн нэвтрүүлэг дээр ажиллаж байхад нэг батарейгаар бүр хоёр хононо. Би их хэмнэлттэй ашигладаг, IT хайрцаг хэрэггүй үед унтраачихдаг.

Цахилгааны хэрэглээгээ би тун анхааралтай төлөвлөдөг. Өдийг хүртэл тийм байлаа. Мэдээж бүгдийг нь аваад явах боломжтой бол нэмээд цахилгаан худалдан авах боломжтой. Ачаа зөөдөг задгай тэрэг авч болно. Дэлгүүрийн түрдэг тэрэг байх албагүй, задгай тэрэг байвал дээр нь ачаа бараа, батарей, нарны дэлгэц зэргээ тавиад, амьдардаг газар руугаа түрээд эсвэл татаж чирээд явж болно. Гэхдээ хаана гэдгээ мэдэж байх хэрэгтэй. Гудмаас хэт хол амьдардаг байж болохгүй. Алхаад хүрэхүйц зайд байх хэрэгтэй, тэгснээр хэт хол үүрч зөөхгүй ба хүйтэнд такси хүлээж хэт удаан зогсох шаардлагагүй болно, гэх мэт. Сайтар төлөвлөх хэрэгтэй. Хаашаа явж байгаагаа, юу хийж буйгаа сайн мэддэг байх хэрэгтэй, тэгснээр ойд бас төөрөхгүй.

Ой мод үнэхээр ач тустай, тун найрсгаар, гараа дэлгэн угтан авч, байнга маш халамжтай, өрөвдөж хайрласан энерги илгээж цацруулан бүрхэн авч байдаг. Сайхан мэдрэмж төрүүлнэ. Мэдээж хүчил төрөгч нь бас нөлөөтэй. Та нарт сайн. Австрид байдаг нэг номын ахын тань дүү нь ойд таван жил амьдарсан гэж хэлсэн. Би яаж гэдгийг нь асуугаагүй. Магадгүй нэг өдөр асууж болох юм.

Гэхдээ ийм амьдралын хэв маяг хүн болгонд зохихгүй учраас та нар дуурайхгүй гэж найдъя. Би бас ойд хэрхэн амьдрах тухай их зүйл мэдэхгүй. Миний хувьд би азтай, нарны дэлгэцийн талаар мэдэх бөгөөд автобус такси, галт тэрэгний мөнгөтэй. Энэ нь хүн бүрд зохицох амьдрал биш. Үнэхээрийн сайхан тухтай гэж бүү төсөөлөөрэй. Тийм биш. Үнэхээр шийдмэг байж, үүнд дассан байх ёстой. Сэтгэлийн хүчтэй, бас сүнслэг дадал бясалгал тань хүчтэй байвал илүү сайн.

Би зөн совингоороо амьдардаг. Ойн талаар надад нэг их мэдлэг байхгүй. Гэхдээ амьдарч болохуйц. Зүгээр. Би маш жаргалтай байгаа. Үнэхээр жаргалтай. Гэвч би дэндүү их ажилладаг нь асуудал юм. Тийм учраас заримдаа би та нарыг боддог. Та нар намайг дагаж, миний ажил, үзэл санааг, эрхэм ариун үзэл санааг дэмждэг болохоор өөрсдийгөө золиосолдог тул би гэм буруутай мэт санагдаж, та нарыг бас өрөвдөх юм. Мэдээж би та нарт бас талархдаг. Тийм учраас заримдаа Суприм Мастер Телевизээ зогсооё гэсэн бодол зурсхийгээд өнгөрдөг. Гэвч би тэгж чадахгүй, ядаж л одоохондоо үгүй. Та нар бас надтай хамт үргэлжлүүлнэ гэж найдъя. Учир нь ядаж л бидэнд үндсэн суурь тав тух нь байна, миний нөхцөлд мөн адил. Гэвч дэлхийн үйлийн үр намайг заримдаа тавгүй болгох юм. Гэхдээ болгоод, ажиллаад байж болохуйц.

Дашрамд хэлэхэд ойн талаар санаж байгаа бүхнээ би мартахаасаа өмнө хэлье. Хэрвээ ойд ганцаараа амьдардаг бол ямар ч хамаагүй хүн дагуулж очиж болохгүй. Танихгүй хүмүүс, таксины жолооч нарт итгэж болох ч таашгүй шүү дээ. Таашгүй. Энэ дэлхий хэнийг ч бохирдуулж, сайн хүнийг галзуу болгож, сайнаас дор, эсвэл муу хүн болгох боломжтой. Хэрвээ та ганцаараа амьдардаг бол таксины жолоочийг гэртээ бүү аваач. Алхаад хүрч болохуйц ойрхон, тийм ч холгүй газар сонгоод, тийш тэргээ түрээд очиж болно. Таксигаар ирж буцахдаа зөвхөн тэр цэгээсээ ирж буцах хэрэгтэй. Бүх юмаа тэргэндээ хийж болно. Тэгээд эхлээд таксигаа явуулж, хараанаас тань гарсны дараа, мөн түүний хараанаас та гарсны дараа гэрийнхээ зүг алхаж эхлээрэй. Хэн ч дагаагүй эсэхийг нягтал. Хэрэв хэн нэгэн дагаж байвал хаа нэгтээ зогсоод амрах юм уу бутанд нуугдаарай, эсвэл тэднийг явах хүртэл ямар нэг зүйл хийж болно, тэгснээр ганцаараа амьдардаг бол хэн ч хаана амьдардгийг тань мэдэхгүй.

Бас газарт шон алхаар хатгаж болно. Төмөр шон эсвэл хуванцар шон дөрвөн талдаа газарт хатгаарай. Би төмөр хашаа аваад дөрвөн талд нь дөрвөн шон зоосон. Майхныхаа гадна гэх гэсэн юм, майхнаас жаахан зайтай. Жишээ нь магадгүй майхнаасаа 30, 50 см-ийн зайд бүх талдаа тавиад майхнаа бүхэлд нь тойруулж, бас шонгуудаа дээгүүр нь холбовол тойроод хашаатай болно. Тойруулаад сайтар бэхлээрэй, тэгвэл ядаж л зарим нэг амьтан-хүмүүс ирж майхныг тань хазахаас сэргийлнэ. Төмөр хашаа эсвэл хуванцар хашаа аваарай, зарим нь бас маш бат бэх. Шонгоо тойруулж маш бат бэх ороогоорой. Шон тань газарт хөдөлгөөнгүй, маш гүн байрлах хэрэгтэй. Нэг тал нь үзүүртэй шонгууд байдаг даа, алхаар юм уу том чулуугаар доош нь цохиод оруулаарай.

Тэгээд дөрвөн шонгоосоо гадна нь дунд нь нэмж шон байрлуулж байж, доош нь унжуулахгүй, холбоотой байлгах боломжтой. Яагаад гэвэл дөрөвхөн шон босоотой байвал тийм ч хүчтэй байхгүй. Энэ дөрвөн шонгоо холбож хэвтээ дөрвөн шон ашиглах хэрэгтэй. Дөрвөн шонгийнхоо доор нь нэг холбож, дээр нь бас холбоорой. Дунд нь хоосон; өөрсдөө орж гарч болно, гэхдээ хашаан дундаа орж гардаг хаалга хийгээрэй.

Гэхдээ энгийн л хаалга байхад болно, нэг шонд, жижиг шонд тогтооход болно, уяад, дэгээдэж, гинжээр түгжиж болохуйц. Тиймээс хэн нэгэн ирлээ гэхэд цагдаа дуудах хангалттай хугацаатай байна. Гэхдээ тийм байх учиргүй. Орчин үед бид хаа ч аюулгүй.

Би юу хийсэн, эсвэл хэрхэн хийснээ та нарт үзүүлэхгүй, яагаад гэвэл та нарт харуулах болгонд тэндээ байх боломжгүй болдог. Сүүлд би та нарт жижигхэн өрөөгөө үзүүлээд л явах ёстой болсон. Та нарт иддэг гэж хэлсэн юу л байна тэрийгээ ахин идэх хүсэлгүй болдог, эсвэл худалдаж авах боломжгүй болдог. Тэгэхээр би өөрийнхөөрөө амьдардаг, та нар өөрсдийнхөөрөө амьдар. Би та нарыг дэмжиж, тусалж, аварч, гэгээрүүлдэг ч өөрийнхөө юмсыг алдаад байж

чадахгүй. Тэр зүйлстээ гол нь биш миний аюулгүй байдалтай энэ нь холбоотой. Би аюулгүй байдлаа харж хандах ёстой, тэгснээр би та нарын төлөө, дэлхийн төлөө ажилласаар байх боломжтой юм. Надад бас өөр гараг дээр хийх өөр ажлууд байдаг. Би тун завгүй, бөгөөд өөрийгөө чийрэг байлгах ёстой. Төрөлтнүүдийн үйлийн үр, тэр дундаа хүмүүсийн үйлийн үр үнэхээр няц дарах боломжтой, тодорхой хэмжээнд доош нь чангаах боломжтой. Энэ олон арван жилд би үүнийг сурч мэдлээ. Би таксигаар ч гадагш гарах ёсгүй ч гарах ёстой болдог. Заримдаа шаардлага гардаг юм. Тэгэхээр тийм байх ёстой.

Photo Caption: Таатай, үзэсгэлэнтэй дэлхийгээ хамгаалахад хувь нэмрээ оруулахуй

Зураг татаж авах   

Дэлгэрэнгүй үзээрэй
Бүх хэсэг  (10/12)
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх
Татаж авах
Гар утас
Гар утас
iPhone
Андройд
Гар утсаар үзэх
GO
GO
Prompt
OK
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд