Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
 

Эрүүл Мэндээ Тордохуй: Хятадын Луун Завин Наадмын Сургамжууд

Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай
Эрт дээр үеэс, Луун завь наадмыг зун нар буцах цагаар билгийн тооллын 5-р сарын 5 дахь өдөр тэмдэглэсээр ирсэн. Наадмын үеэр, энэ онцгой үйл явдлыг тэмдэглэхээр хүмүүс луун завины уралдааныг үзэж, будааны банш зооглодог ажээ. Өнөөдрийн нэвтрүүлгээр, бид ирж буй зун цаг болон луун завины улиралын үеэр эрүүл амьдралын хэв маягийг хэрхэн хөгжүүлэх талаарх Хятадын Уламжлалт анагаах ухааны зөвөлгөөнүүдээс хуваалцах болно.

Алдартай Тан хаант улсын Сан Си Мао доктор хэдэн мянган жилийн тэртээ хэлэхдээ, “Хамгийн сайн эмч өвчнөөс урьдчилан сэргийлдэг. Дунд зэргийн эмч тулгарч болох өвчнийг эмчилдэг. Доод зэргийн эмч өвчинийг илэрсэн үед нь эмчилдэг” гэжээ. Иймээс өдөр тутамдаа өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэхэд суралцах нь чухал.

Нар буцах цаг гэдэг нь зун эхэлж буйг зааж, дэлхийн Хойд хагаст 6 сарын 20-ноос 6 сарын 22-ны хооронд жил бүр тохиолддог юм. Энэ нь жилийн хамгийн богино шөнө, хамгийн урт өдөр. Энэ үеээс хойш өдөр аажим богиносч, шөнө уртасч эхэлдэг. Луун завины наадмын үеэр эсвэл хойхно нь нар буцдаг. Энэ үйл явдал нь “Нар буцах наадам” хэмээн олонд танигдсан байдаг.

Луун завины наадмын улирал нь Хятадад өвчинийг эсэргүүцэхийн тулд зуны туршид эрүүл байж байгаль болон оюун ухаан, бие махбодийн хоорондын зохицолт болон тэнцвэрт байдлаа хөгжүүлэх улирал юм. Хятадын Уламжлалт Анагаах ухааны онолоор Аргын энерги оргил үедээ хүрэхэд эрүүл мэндээ сайн хадгалахын тулд 3 зүйлийг цээрлэх ёстой. Нэгд, түүхий хоол, хүйтэн хоол нь шингэхэд бэрхтэй тул оройд хэрэглэхийг тэвчих ёстой. Түүхий ногоо, хулууг зуны цагт, ялангуяа орой хэрэглэхийг цээрлэх хэрэгтэй. Түүнчлэн, хоосон ходоодон дээр цай ууж болохгүй, энэ нь бидний Аргын энергийг зарцуулж мэднэ.

Хоёрт, бид хүйтэн усанд орж болохгүй. Бидний хөлсний булчирхайнууд, арьсны нүх сүвүүд зун халууны улиралд нээгддэг. Хүйтэн шүршүүрт орсноор бидний бие махбод хүйтэн агаарт илүү эмзэг болж мэдэгдэхгүйгээр Аргын энергээ алдахад хүрдэг.

Гуравт, шөнөдөө хүйтэн агаарт унтаж болохгүй. Хятад уламжлалт анагаахаар бол, толгой хэсэгт бүх Аргын энерги цугладаг. Шөнөжин хүйтэн агаарт унтахад Аргын энерги багасч аажим бүр хомсдолд орвол хүнд өвчин үүсэх шалтгаан болно. Нар буцах цаг болон түүнээс хойш эрүүл мэндээ сайн байлгахын тулд бид чийрэг байх Аргын энергээ хамгаалж, шимтэй болгож хадгалах хэрэгтэй.

Хятадын Уламжлалт Анагаах ухаанаар бол зун нар буцах үед мөрдөх 3 төрлийн хоол зүйн зөвлөмж байдаг: Ногоон буурцаг, тарвас, чавга, чихрийн нишингэ, лийр зэрэг амархан шингэх хөнгөн хоол идээрэй. Илүү исгэлэн хоол идсэнээр халуун болон чийгшил сарнина. Жишээлбэл исгэлэн хулуу, цоохор майлз, багваахай цэцэг, өргөст хэмх ба годжины навч юм. Улаан лооль, лимон, гүзээлзгэнэ, хар чавга, усан үзэм, үрийг нь авсан долоогоно, хан боргоцой, манго, киви зэрэг хүчиллэг хоол хүнс нь хоолны дуршлыг сайжруулдаг.

Халууны улиралд мөстэй хүйтэн ундаа уух ямар уу? Аятайхан сонсогдож байна уу? Хэдий тийм ч Хятадын Уламжлалт анагаах ухаан үүнийг зөвлөдөггүй юм байна. Эртний сургаалиудад дурьдахдаа зайрмаг мэт хүйтэн ундааны зүйлс нь гэдэсний энзимүүд зөв ажиллахад нь саад болсноор идсэн хоол маань бүрэн гүйцэд шингэж чаддаггүй. Энэ нь зөвхөн хоолны хог шавхруу болох төдийгүй эрүүл мэндэд хортой.

Нар буцах үеийн Сэтгэцийн Эрүүл мэндээ тордохуй

Хятадын уламжлалт анагаах ухаанд зуны улирал гал махбодид хамаардаг ба зүрх нь баяр хөөрийн сэтгэл хөдлөлийг хариуцсан эрхтэн. Зуны улиралд саруул, амгалан оюун ухаан, аз жаргал, баяр хөөртэй зан ааль, уужим сайхан сэтгэл, эрч хүчтэй байдлаа хадгалахыг хичээх хэрэгтэй. Бүх амьд зүйлст ургаж төлжихөд нь нарны гэрэл хэрэгтэй. Бид аль болох агаарт гарч, баяр хөөр, сэргэлэн цовоо байдлаа ихэсгэх хэрэгтэй. Энэ нь бидэнд амьдрах эрчим хүчээ саадгүй ажилуулахад тусална.

Нар буцах үеийн Сэтгэцийн Эрүүл мэндээ тордоход зориулсан биеийн тамирын дасгал

Биеийн тамирын дасгал нь эрүүл байх чухал элемент юм. Зуны цагт өглөө эрт эсвэл орой сэрүү орсон үед идэвхтэй хөдөлгөөн хийх нь хамгийн сайн. Хэрэв тасалгаан дотор дасгал хийдэг бол хангалттай цэвэр агаартай байх ёстой. Арга билэг энергид муугаар нөлөөлөх хэт ачаалалтай, их хөлрөх дасгал хөдөлгөөнөөс зайлсхийх ёстой.
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх
Татаж авах
Гар утас
Гар утас
iPhone
Андройд
Гар утсаар үзэх
GO
GO
Prompt
OK
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд