Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
 

Бидний итгэл бишрэлийг бэхжүүлэх оюун санааны ахуй ойлголтууд, 5 хэсэгт лекцийн 3-р хэсэг, 2019 оны 12-р сарын 29

Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай

Эдгээр өдрүүдэд, зарим нэг сайн ахуй ойлголтууд, мөн зарим клиник үхэлд орсон ахуй ойлголтууд, болон зарим тамын ахуй ойлголтууд сэтгэлийг тань бага зэрэг илүүхэн нээж, итгэлийг тань бэхжүүлнэ гэж найдаж байна.

( Багш аа, үнэт эдлэлийн талаар би ахуй ойлголтоо хуваалцах гэсэн юм. 10 сарын 21-нд би Тайпей рүү бизнес аялал хийх ёстой байсан юм. Тайпейд тэр нэг зочид буудалд маш олон сүнснүүд байдаг гэсэн цуу яриа байдаг. Тэр нь бас нэлээд алдартай. ) Тэнд их олон сүнс байдаг аа? ( Интернетээр хайхад, Тайпейн энэ зочид буудал үнэндээ нэлээд давгүй сайн түүхтэй. ) Олон сүнс гэж та олон (Тийм) үйлчлүүлэгчдийг хэлж байна уу? ( Сүнсэн төрөлтнүүдийг хэлсэн юм. ) Өө, үл үзэгдэгч. ( Тийм, үл үзэгдэх төрөлтнүүд. ) Хий үзэгдлийг хэлээ юу? ( Тийм, тиймэрхүү. ) Тэгэхээр хий үзэгдлүүд хүртэл аль алдартай буудалд очихоо мэддэг байх нь? Тэд их мөнгөтэй байх аа? Магадгүй хий мөнгөөр төлдөг байх. ( Тэр банканд 13 жилийн өмнө орсон цагаас тэр буудалд буухгүй байхыг надад зөвлөдөг байсан учраас тэр буудалд үнэндээ буулгүй маш олон жил болсон. Харин 10 сарын 21-нд ойролцоо өөр буудалд захиалж чадахгүй байсан юм. Тэгээд тэр буудалд буухаас өөр арга байгаагүй. Тэгээд 21-нд буудалдаа орсон. Нэг өдөр, бясалгаж дуусаад би унтсан. Энэ аялалд бэлтгэхийн тулд Таны зургийн аваад явж байсан юм. “Сэхээрэл” Үнэт эдлэлийг аваад явж байсан. ) ( Мөн “Сэхээрэл” нэртэй том “Z”-тэй бугуйвч, хүзүүний зүүлтийг өөрийгөө хамгаалах зорилгоор авч очсон. ) Тэгэхээр та Их Багшийн зураг хангалтгүй гэх гээ юу. За, ойлголоо. Би бас энийг өөрийгөө хамгаалах гэж зүүдэг. ( Тэгээд үүний дараа, бясалгалаа хийсний дараа унтсан. Тэгтэл гэнэт, тэнд гурван төрөлтөн гараад ирсэн, эмэгтэй сүнснүүд, тэр өрөөний хөшигт нуугдсан байсан. ) Хөшигний ард, цонхны хөшигний ард нуугдсан. ( Намайг тойроод хамгаалалтын тойрог байсан учраас надад ойртож чадаагүй. Тиймээс “Их Багшийн Тэнгэрийн Үнэт эдлэлийн хамгаалалттайгаар би огтхон ч санаа зовох хэрэггүй юм байна.” гэж бодсон. Тэгээд огт санаа зовоогүй. Үүний дараа би тэднийг тоохгүй орхиж, угаалгын өрөөнд орсон ба эргэж ирээд л унтчихсан. Тэнд миний хажууд өөр нэг ор байсан юм. Тэр өрөө нь хоёр ортой. Би нэг дээр нь унтаж нөгөө нь хоосон байсан. Намайг унтмагц, ямартай ч нэг чимээ гараад байсан, ( нөгөө орон дээр. ) хажуугийн орон дээр, ор дэр засаад байсан. Тэгэхэд нь эргээд хартал тэр газар бүхэлдээ манантай болж, би тэр хэмжээст нь орчихсон. Тэгээд би, “Намайг хайж, ирэхгүй байж болох уу? Та нар Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хайг эрж хайгаарай.” гэж хэлсэн. Дараа нь Таны нэрийг гурван удаа уншсан. Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай гэж Таны нэрийг уншсан. “Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хайг хайгаарай,” гэж гурван удаа хэлсэн. ) Гуйя, надаас хол байгаарай. Та болон таны найзууд. Надад сүнснүүдтэй ямар ч учир явдал байхгүй. ( Тэгээд тэгсний дараа тэр газар бүхэлдээ эргээд хэвийн болсон. Тэд бүгд явчихсан. ) Өө, баярлалаа. Надад руу түлхчхээд өөрөө явж унтаж. Хөөх! ( Би огтхон ч санаа зовж, айж эмээгээгүй. Тэгээд маргааш өглөө нь би, “Өрөөгөө сольдог ч юм уу?” гэж бодсон ч ямартай ч “Тэд алга болсон учраас үргэлжлүүлэн байрлая.” гэж бодсон. Тэгээд үүнээс хойш тэнд ямар ч тийм зүйл гараагүй. ) Сүнс байхаа больсон уу? ( Байхгүй болсон. Мөн би Таны, “Чулуун Буддатай хөөрөлдөхүй” дууг тавьж, Суприм Мастер ТВ-г Ай-пад-р гаргаж байсан. )За. ( Сүнснүүдийг гэтэлгэсэнд баярлалаа, Багш аа. ) Зүгээр дээ.

Би та нарт шударгаар хэлэх ёстой, би ямар ч найз хүсэхгүй байна, сүнс битгий хэл, хүн найз ч хүсэхгүй байна. Тэд бол та нарын найзууд. Яагаад над руу илгээнэ вэ? Та нар бүгд төрөл бүрийн үйлийн үртэй. Хүнтэй хангалттай үйлийн үргүй бол, хий үзэгдэлтэй хүртэл үйлийн үртэй байдаг ба тэрийгээ над руу явуулчихдаг. Тайвань (Формоса)-н нэг фенг шүй-гийн их багш байдаг, түүн дээр хий үзэгдлүүд очоод энэ газрыг бид худалдан авсан болохоор тэдэнд очих газар байхгүй болж, улмаар түүн дээр очиж үймүүлж байна гэж хэлсэн гэсэн. Тиймээс тэр, “Энэ надтай ямар ч хамаагүй. Та нар явж Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хайгаас асуу.” гэсэн байсан. Залуус та нар надад хийх ажил хангалттай байгаа гэж бодохгүй байна уу? Та нар энд байхад, амьд төрөлтнүүд, та нар амьд байна уу, мэдэхгүй юм. Амьд байна уу? Амьд уу? Яагаад хамаг хий үзэгдлүүд та нарт татагддаг юм? Могой энэ тэр гээд бас адил. Хүн бүр зүгээр л бүх юмаа над руу шилжүүлчихдэг. “Явж Багштай уулз. Явж Багшаас асуу.” Бүр намайг хаана амьдардгийг тэдэнд хэлсэн байсан. Та нарт би аюулгүй байдал, хувийн орон зай, хамгаалалтаа итгэж найддаг. Бүгдэд тань үнэхээр их баярлалаа. Би хүмүүсээс нуугдаж байгаа нь хэдийнээ муу байна. Одоо гэтэл сүнснүүдээс бас нуугдах ёстой болж байна. Би хаачих вэ? Бурхан минь. За за.

( Тэгээд үүний дараа, намайг Шинэ Газар ирэхэд, бизнес аялал маань дуусаад, 25-нд ирээд би шууд “Эликсир” хэмээх өөр нэг хос үнэт эдлэл авсан. ) Та мөнгөтэй юм. Сүнснүүдийг ч хахуулдаж чадахгүй, над руу илгээж байдаг. Магадгүй тэдэнд зүгээр л жаахан мөнгө өгч болно. Өөр зочид буудалд ороорой, эсвэл өөр өрөөнд ороорой гэж. Магадгүй тэд мөнгөгүй болохоор тантай хамт нэг өрөөнд байрлах ёстой болсон байх. Бурхан минь. Их Багш юу хийх ёстой болно вэ? Та Их Багш байх дуртай юу? (Үгүй.) Маш олон асуудлууд, хүмүүс хэдийнээ байхад, одоо олон сүнснүүд бас байна. Өөр сүнс байна уу? (Баярлалаа, Багш аа.) Болсон уу? За. Хэлээрэй.

( Би Непалаас ирсэн, Багш аа. ) Непал. Тавтай морил. ( Бүх авшигтнууд болон Непалын ард олон Танд хайртай. Танд халуун дотно хайраа илгээе, Багшаа. Тэд газар хөдлөлтийн үеэр, Нохдоо аваръя, Үхрүүдээ аваръя, болон Хулсан Сургууль гээд дандаа Та манай улсад маш их мөнгө зарцуулдаг гэж ярьдаг. Тэд бүгд Таныг санадаг Багшаа. Баярлалаа, Багш аа. ) Зүгээр дээ. Та нар сайн уу? Гэр бүлийнхэн тань сайн уу? Непалын хүмүүс маш ариун. Тэд үнэхээр, үнэхээр өндөр түвшнийх. Маш сайхан хүмүүс. Танай улсын бүх хүмүүс маш үзэсгэлэнтэй, хамгийн үзэсгэлэнтэй. ( Манай улсын хүмүүс Таныг үргэлж санадаг. Улс эх оронд маань та маш их мөнгө зарцуулсан, Багш аа. ) Яаралтай үед би жаахан л тусалдаг. ( Тэд бүгд Танд хайртай, Багш аа. ) Би бүгдэд нь тусалж чадахгүй, тэр бол баттай. ( Баярлалаа, Багш аа. ) Би үүнээс илүү тусалж чадахгүй байгаад уучлаарай. Хэчнээнийг өгсөн ч надад өгч байгаа мөнгө маань тун бага мэт санагддаг. Би хэзээ ч баяртай байдаггүй. Гэвч заримдаа, зарим шалтгаанаар илүү өгч чаддаггүй. Гэхдээ үүндээ би дургүй. Илүү өгч чадахгүй байгаадаа дургүй байдаг. Гэртээ хариад бүх номын ах эгч нартаа намайг хайраа илгээж байна гээд хэлээрэй. ( Тэд бүгд Танд талархаж, Таныг хайрладаг Багш аа. Гэр бүлийнхэн маань Танд хайртай Багш аа. ) За, баярлалаа. Би мэднэ ээ, мэднэ. Баярлалаа. Тэнд байгаа номын эгч.

( Багш аа, би нэг ахуй ойлголт харсан. Та дөнгөж сая бидэнд Таны хэлсэн бүхэн үнэн гэсэн ба надад тохиолдсон ахуй ойлголт үүнийг бүр ч баталж байна. Хэсэг хугацааны өмнө, Дэлхий хавтгай гэх үзлийн тухай бичлэгүүдийг үздэг хэдэн найз маань байсан. Би тэдэнд, манай Багш Дэлхийг хавтгай гэж хэзээ ч ярьж байгаагүй гэсэн. Тэгээд би, “Нэг өдөр, би өөрөө шалгана аа.” гэж хэлсэн. Дараа нь нэг удаа бясалгалын дараа сүнс заримдаа гардаг даа, тэр үед нь би сансарт гараад шалгасан. Дэлхий бөөрөнхий байсан. Тэгтэл толгойгоо нэг зүйлд цохисон. Тэгээд хартал, би үнэхээр цочирдсон, учир нь пуужин, сансрын хөлгийн флот маш ихээрээ дэлхий рүү онилсон байсан. Яг л Стар Ворс киноны дүр зураг шиг. Сансарт байсан ба хязгааргүй үргэлжилж байсан. Яг л үргэлжлээд л байсан. Тэднийг од гэж бодмоор ч, Дэлхий рүү дайрахад бэлэн пуужингууд байсан. Эргэж ирээд, би, “Бурхан минь. Бид байнгын аюулд байдаг юм байна. Хэзээд ч дэлбэрэхэд бэлэн юм байна.” гэж бодсон. Тэгээд хэдэн сарын дараа, Багш, Та Суприм Мастер ТВ-р сансар огторгуйн удирдлага дэлбэрсэн, сүйрсэн гэж хэлсэн. )

Тийм, тэгэхгүй бол тэд удирдахаас илүү бидэнд асуудал тарьж мэдэх байсан. Хангалттай удирдаж чадахгүй бол, дургүй нь хүрвэл, тэд зүгээр л устгачихна. Учир нь хүмүүс, зарим нь удирдагдах боломжтой ч бүгд удирдагдах боломжгүй. Жишээлбэл, тэд намайг захирч чадахгүй, ба үүнд бол тэд дургүй. Мөн одоо тэд маш олныг захирч чадахгүй учраас үүнд дургүй. Тэдэнд таалагдаагүй. Тиймээс асуудал үүсэж мэдэх байсан. Учир нь үнэндээ бид тун өрөвдөлтэй. Яаж чадахгүй. Бид хоригдсон байсан. Гарч чадахгүй болсон ба тэдэнд байгаа шиг өндөр технологи бидэнд байхгүй. Тэдний технологи биднийхээс хавьгүй илүү дэвшилттэй. Тиймээс тэд биднийг хүссэнээрээ яах ч боломжтой. Тэгэхээр одоо бид эрх чөлөөтэй. Үргэлж л чөлөөтэй болсоор байна. Үргэлж л улам бүр чөлөөтэй болсоор байна. Би баяртай байгаа. Үнэхээр баяртай байгаа. Илүү зүйл хийх ёстой. Үнэхээр их зовж байгаа хүн болоод амьтдын төлөө би илүү зүйл хийхийг хүсдэг, учир нь тэд зовоход би зовдог. Мэдээж адил хэмжээнд биш, бие махбодоор биш, магадгүй сэтгэл зүйгээр биш ч, би зовдог, яагаад гэвэл би өөрийгөө тэд мэтээр мэдэрдэг. Тэгээд л болоо. Жижиг шавж байсан ч, тэд ямар нэг байдлаар зовоход сэтгэл минь үнэхээр их өвддөг. Тэгээд би, “Өө Бурхан минь, Диваажин та эндэх бүхэн зовлон гэдгийг харж байгаа. Та надад илүү ямар нэг зүйл хийхэд, илүү зүйл хийхэд минь туслах хэрэгтэй.” гэж хэлсэн. Зовлонг харах бүрд надад яг л би өөрөө мэт санагддаг. Жижиг шавж байсан ч тэр. Бидний хувьд тэд ердөө л жижиг шавж болов ч, тэдний хувьд цорын ганц амьдрал нь.

Бид дээрдэж байгаад баяртай байгаа ч, дэндүү удаан байна, хүссэнээс минь дэндүү удаан. Оргүйгээс дээр л дээ. Энэ бүх эрин галавын төрлүүдэд, энэ бүх зуунд, энэ бүх үед, Дэлхий дээрдээгүй. Тэгэхээр энэ удаад, амьдралынхаа энэ богино хугацаанд, та нарын тусламж, дэмжлэгтэйгээр хийж чадна гэж найдаж байна. Баярлалаа. Мөн та нарын тэлсэн хайраар. Та нар сайн бясалгавал, мөн зүй ёсоор авирлаж байвал, та нараар үнэхээр их бахархдаг. Өнөөдөр эсвэл энэ долоо хоногт энд ирсэн хэн ч бай миний хайрыг мэдрээгүй бол, эсвэл тэгж их сайжирсан санагдахгүй бол илүү хичээгээрэй Та нар намайг хайрлах шаардлагагүй. Зүгээр л илүү хичээ, тэгвэл мэдэрнэ. Миний хайрыг мэдэрнэ. Бидний харилцаа бол 100% хайрын харилцаа. Та нарт ямар ч хувь байхгүй байлаа ч, надад 100% бий, тиймээс бүрэн. Тийм ээ та нарыг би зохицуулсан.

Эдгээр өдрүүдэд, зарим нэг сайн ахуй ойлголтууд, мөн зарим клиник үхэлд орсон ахуй ойлголтууд, болон зарим тамын ахуй ойлголтууд сэтгэлийг тань бага зэрэг илүүхэн нээж, итгэлийг тань бэхжүүлнэ гэж найдаж байна. Тийм учраас л бид даяан хийдэг, Их Багшийн дэргэд нэг нэгэндээ юмсыг ярих цаг боломжтой байх гэж хийдэг. Багшийн дэргэд хэлснээр та нарт “би” үзлийн аюул, сүнслэг чадвар эсвэл буянаа алдах аюул байхгүй. Харин хэнд ч бүү хэл. Миний дэргэд хэлэхэд зүгээр юм. Энэ бүх түүхүүд та нарт ямар нэг байдлаар сүнслэг дадал бясалгалын тань итгэл бишрэлийг бэхжүүлэхэд тусалж, улмаар илүү хурдан дэвшинэ гэж найдаж байна. Учир нь би юу ч гэж хэлсэн, зүгээр л яриа. Тэр туршлагыг өөрсдөө л мэдрэхгүй бол, эсвэл нэг номын эгч эсвэл ахаасаа сонсохгүй бол миний хэлсэн зүйлд 100% итгэхгүй байж мэднэ. Гэвч та нар итгэнэ. Тэнд хүрнэ. Итгэдэггүй байсан бол, ард хоцорсоор байгаа бол хамаагүй та нар тэнд хүрнэ. Хичээж л байвал хүн бүрд бясалган дадуулж, дэвших өөрсдийнх нь цаг хугацаа гэж байдаг. Итгэл бишрэлээ хадгалахыг хичээгээрэй. Та нарт олон удаа хэлсэнчлэн худал хэлэх шалтгаан надад байхгүй. Би энэ ажлыг хичээнгүйлэн эрж хайдаггүй.

Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх
Татаж авах
Гар утас
Гар утас
iPhone
Андройд
Гар утсаар үзэх
GO
GO
Prompt
OK
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд