Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
 

Илүү Их Бясалгах нь Өөрсдөд тань болон Дэлхийд Тустай

Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай

Бидний Хамгаас Хайр Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай, Өөрийн эрчимтэй дияан бясалгалын үнэт цагаасаа зориулж 2020 оны 11-р сарын 21-нд Тайвань буюу Формоса дахь Шинэ Газар Ашрам дахь Нийгэмлэгийн гишүүдтэй утсаар ярьж конференц хийн эелдэг айлдвараа айлдсан юм. Их Багш илүү их бясалгахыг болон КОВИД-19 цар тахлаас үргэлж сэрэмжтэй байж өөрийгөө болон бусдыг хамгаалахыг хайр энэрэлтэйгээр уриаллаа.

Би хэдэн үгийг та нарт дахин сануулж хэлмээр байна. Учир нь урт хугацаа өнгөрлөө. (За.) (Баярлалаа, Багш аа.) Юмс одоо жаахан түгшүүртэй байна. Бүгд хоорондоо зохистой зай барьж суусан уу? (Тийм ээ.) Суухдаа та нар зохистой зай бариарай. Яг засгийн газраас зааварчилсан дагуу. За юу? (За.) Аюулгүй л бай. Учир нь одоогоор вирус хараахан алга болоогүй; байсаар л байна. Өөрчлөлт бүрд та нар анхааралтай байх хэрэгтэй.

Гарахдаа та нар маск, нүүрний хаалт гэх мэтийг зүүсэн хэвээр байх хэрэгтэй. Бас гар ариутгагч авч явж байгаарай. Хэрэв та нарт гар ариутгагч байхгүй бол цагаан цуу бас хэрэглэж болно. За юу? (За.) Харин гараа хангалттай их угааж байгаарай. Гадаах зүйлс, хаалга, зах дээрх зүйлсэд хүрсэн бол та нар бүгд цэвэрлэх юм уу гараа даруй угаах хэрэгтэй. Та нар тэгж байна уу? (Тийм ээ.)

Хэн нэгэн халдвар аваад 70-аад хоног болсон ч ямар нэг шинж тэмдэг илрээгүй гэж би сонссон. Хоёр сарын турш халдвартай байж. Тэрээр өвдөөгүй, шинж тэмдэг илрээгүй боловч вирусийг тээгээд л яваад байсан. Энэ аймаар. Ойлгож байна уу? (Ойлгож байна.) Өөр өвчин ийм байдаггүй. Манай дэлхийн хүнд үйлийн үр энэ өвчнийг амь насанд илүү аюултай болгочихсон.

Энэ вирусүүд сүнстэй. Тэдгээр нь өмнө нь зэрлэгээр нядлуулсан амьтдын сүнснүүд. Тиймээс тэдэнд эргэн ирж, үйлийн үрийн төлөөсөө авахыг зөвшөөрдөг. Ойлгов уу? (Ойлголоо.) Иймээс энэ бол барьж тогтооход маш хүнд, их ноцтой нөхцөл байдал юм.

Тэгэхээр та нар нэг нэгнээ хамгаалах ёстой. За юу? (За.) Өөрсдийгөө хамгаалах ёстой. Сүнслэг бясалгал чинь хангалттай гэж бодох хэрэггүй. Буян чинь хэр их болон сүнслэг бясалгал чинь хэр сайн болохыг та нар хэзээ ч мэдэхгүй. Бас улс орны хамтын үйлийн үр болон гэр бүлийн удмын тань тогтсон үйлийн үр бий. Иймээс өөрсдийгөө хамгаалж чадах юу л байна бүгдийг хий. Өвдөх хүртлээ хүлээх хэрэггүй. Тэгвэл энэ маш төвөгтэй болно. За юу? (За.) Энэ өвчин эдгэрлээ гэхэд тэр бүр арилж алга болохгүй. Эдгэрснийхээ дараа олон хүн дахин өвдсөн. Энэ өвчний дам нөлөө маш ноцтой байж болно. Тархи юм уу, зүрх хүртэл гэмтэж магадгүй. Бас өөр ч жигтэй дам нөлөөнүүд бий. Иймээс л би та нарыг өөрсдийгөө маш онцгойлон хамгаал гэж байгаа юм. За юу? (За.) Миний зөвлөж чадах зүйл л энэ. Мөн бүгдийн төлөө болон өөрийнхөө төлөө илүүтэй бясалга. Эс бөгөөс, энэ бүхэн бүр л дор болно. Ойлгов уу? (Ойлголоо.)

Улс орон чинь гайгүй байлаа ч та нар сэрэмжтэй байх хэрэгтэй. За юу? (За.) Засгийн газар чинь чадах бүхнээ хийсэн байхад бид бас хамгийн сайнаараа хичээх үүрэгтэй. Та нар өвдвөл бусдад түвэг учруулах болно. Та нар бусдад халдааж засгийн газарт, түүнчлэн эмч, сувилагч, эмнэлгийн ажилчдад ч түвэг учруулна. Учир нь олон хүн халдвар авбал эмнэлгийн ор хүрэлцээгүй болчихно. Тэгээд илүү яаралтай тусламж хэрэгтэй өвчин туссан хүмүүс орхигдоход хүрнэ. Бүгдээрээ ойлгосон уу? (Тийм ээ.) Энэ цар тахал аймшигтай. Энэ нь сүнстэй. Ов мэх гаргахдаа энэ сайн. Энэ нь бусад нийтлэг өвчинтэй адилгүй. Тийм болохоор л эдгээхэд илүү хэцүү байгаа юм. Эмчлэхэд хүнд. Бас их хурдан тархдаг. Өнөөг хүртэл дэлхий дахинд халдвар авсан хүний тоо өссөөр л байна. Тиймээс Тайванийн (Формоса) иргэд их адислалтай байна. Тийм учраас л сүүлийн саруудад тийм ч олон шинэ тохиолдол нэмэгдээгүй. (Таны адислалд баярлалаа, Багш аа.) (Баярлалаа.)

Үүнийг бүү үл тоогоорой. Илүү их бясалгах нь өөрт тань, гэр бүлд тань улс оронд тань, дэлхийд тустай. Ням гараг бүр бид дэлхий даяар Веган Дэлхий, Энх Тайван Дэлхийн төлөө залбиран нийтийн бясалгал хийж байна. Бид хоёр өдөр болгож болно. Тэгмээр байна уу? (Тийм! Тэгье!) Тэгэх үү, үгүй юу? (Тэгье.) (Баярлалаа, Багш аа.) Сайн байна. Тэгвэл одооноос эхлээд Пүрэв болон Ням гарагт болгоё. За юу? (За.)

Дэлхийн төлөө мөн өөрсдийнхөө төлөө чин сэтгэлээс бясалгаж байгаад тань баярлалаа. Та нарт би их сэтгэл хангалуун байна. (За.) (Баярлалаа, Багш аа.) Би ч бас ихэд чухалчилж байгаа. Би ч бас их шургуу бясалгаж бас ажиллаж байна.

Хэчнээн завгүй байсан ч, эрхэм ариун зорилгодоо ямар ч их дарамттай нүүр тулж байсан дэлхий дахинд Хайраа өгөөмрөөр зориулах цагийг ямагт гаргаж байдаг Хамгаас Хайрт Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай Тандаа бид чин сэтгэлийн угаас талархлаа илэрхийлж байна. Бид Таны хийсэн бүхэнд бүхэнд үүрд талархаж байна! Өндөр Дээд Бурхад Их Багшийг Маань үүрд хамгаалж, бүхий л Тэнгэрлэг Оршихуйнууд хайр тусламжаа хур мэт илгээж байх болтугай.

Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хайтай хийсэн коференцийг бүрэн эхээр нь дараа нэг өдөр Багш Шавийн Шүтэлцээгээр хүлээн авч үзээрэй.

Дэлгэрэнгүй үзээрэй
Хамгийн сүүлийн бичлэгүүд
1:14

Yummy Avocado Chocolate Mousse Recipe

2024-11-24   39 Үзсэн
2024-11-24
39 Үзсэн
1:25

Их Багшийн Өргөө

2024-11-24   84 Үзсэн
2024-11-24
84 Үзсэн
8:10
2024-11-24
51 Үзсэн
2024-11-23
660 Үзсэн
4:47

Ukraine (Ureign) Relief Update

2024-11-23   123 Үзсэн
2024-11-23
123 Үзсэн
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх
Татаж авах
Гар утас
Гар утас
iPhone
Андройд
Гар утсаар үзэх
GO
GO
Prompt
OK
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд