Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
 

Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хайн Дэлхийн төлөөх баатарлаг ажил үйлс, 12 цувралын 2-р хэсэг

Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай

Өчигдөр зэрлэг байсан нохой том цэцэрлэгийн хашаанаас зугтаж гараад, амьтны хавханд орж бэртсэн тухай би сонссон. (Өө.) Азаар, тэр зугтаад гэртээ ирсэн ч үнэхээр их шархадсан байсан. (Өө.) Хөл нь хавханд ороод (Өө.) үнэхээр их шархадсан байсан. Яаж зугтсаныг мэдэхгүй. Тэр зугтах гэж ид шид ашигласан гэж хэлсэн. (Хөөх)

Яг одоо, ноход энд байхгүй. За юу? Тэднийг санаж байна. Энд байхгүй. Өчигдөр зэрлэг байсан нохой том цэцэрлэгийн хашаанаас зугтаж гараад, амьтны хавханд орж бэртсэн тухай би сонссон. (Өө.) Азаар, тэр зугтаад гэртээ ирсэн ч үнэхээр их шархадсан байсан. (Өө.) Хөл нь хавханд ороод (Өө.) үнэхээр их шархадсан байсан. Яаж зугтсаныг мэдэхгүй. Тэр зугтах гэж ид шид ашигласан гэж хэлсэн. (Хөөх) Яагаад гэвэл хөл нь амьтны хавханд гацсан байхад тэр өөрөөр яаж гаргаж зугтсан байх вэ? (Тийм.) Хавдчихсан, цус гарч байсан. Азаар тэр зугтаад, эргэж ирсэн.

Мэдээж, би хүмүүсийг яваад түүнийг өдөр шөнөгүй хайгаарай гэж хэлсэн. Тэгээд түүнийг олсон. Гэвч тэр хүмүүсээс маш их айж байсан, тэр хэдхэн хүнд л итгэдэг юм. Надад итгэдэг ч бусад олон хүнд итгэдэггүй. Түүнийг асардаг хүмүүст ч итгэдэггүй. Тэдэнд нэг тийм айх дадал байсаар байдаг. Тиймээс түүнийг харж хандаад удаагүй байгаа хүмүүс нэрээр нь дуудах юм уу ойртвол тэр зугтдаг. (За.) Тэр ахиад жижиг нүхэнд гацсан байсан, маш хэцүү, гэвч азаар тэд түүнийг гаргаж аваад эмч дээр очсон. Би тэгж сонссон, мэдээж би түүнийг олж хараагүй.

Би түүний төлөө залбирч эрж хайсаар байсан ба түүнтэй ярьж байхад тэр өөрийгөө хол байна гэсэн ч дараа нь ойрхон байна гээд, дараа нь ахиад хол байна, ойр байна гэсэн. Хэсэг хугацааны дараа би түүнийг хавханд орсныг нь мэдсэн (Өө.) тэгээд түүнийг хаа нэгтэй хашаанд гацсан байгаа эсэхийг шалгаарай гэж тэдэнд хэлсэн. Гэвч тэр тэнд гацаагүй байсан. Өөр хаа нэгтэй, ойролцоо хавханд орсон байсан. Гэхдээ хашаа, шороо хоёрын дунд биш. Би түүнийг нүх ухаад гарчхаж магадгүй гэж бодсон юм. (За.) Гарч ирэх гэж зугтсан нь тэр л дээ. Уг нь бол тэр тийм зүйл хийдэггүй байсан. Үргэлж буцаад ирдэг. Тэр ойгоор нэг хаа сайгүй яваад, тэр хавьцаа явсан ч хэзээ ч гарч ирээгүй. Гэхдээ тэр өдөр, магадгүй хашааны доор ямартай ч томруулж ухаад гарч болох нүх олсон байх. Тэгээд түүнээс асуухад “Өө, энэ бол зуршил, тэр явах ёстой, дээрээс нь жаахан үйлийн үр түлхсэн.” гэж хэлсэн. Би, “Сайхан шалтаг, сайхан шалтаг байна.” гэж хэлсэн.

Би түүнд уурлаагүй ч, “Би чамтай ахиж ярихаас залхуу хүрч байна. Чамтай ахиж хэзээ ч уулзахгүй бол, яагаад гэдгийг нь чи мэднэ, за юу?” гэж хэлсэн. Ууртай байгаа мэт дүр эсгэсэн. “Би чамд уур хүрч байна, чи бүх хүмүүсийн санааг зовоосон, би ч санаа зовлоо. Шөнөжин чамд санаа зовоод унтаж чадсангүй. Чамайг хаа нэгтэй гацсан байгааг тань мэдэж байсан учраас би санаа зовж, хайсан.” гэж хэлсэн. Хэдийнээ шөнө болсон байсан. Хавхнуудыг олоход маш хэцүү, хүн олохгүй амьтад л олдог. (За.) Ямар ч зам, энэ тэр байхгүй. Хүмүүс, номын ах, эгч нар тань шөнөөр тийм зүйлийг олж харж чадахгүй. Мөн мэдээж өөр бусад хавхнууд байгаа. Хэрэв тэднийг шөнө орой тийш нь илгээвэл тэд өөрсдөө хавханд орно. (Хөөх.) Гишгэнэ. Тийм зүйл өмнө нь болж байсан.

Биднийг өмнө нь Пинтунд байхад гэрээс гарагчдын нэг нь зүгээр л яваад тэнд байдаг ойн гүн рүү хаа нэгтэй явж ортол хөл нь тэнд хавханд орчихсон. (Хөөх.) Тэд хавхнуудаа модтой ч юм уу хүлдэг болохоор тэр гарч чадаагүй, хэн ч хавхыг нь салгаж чадахгүй. Маш хүчтэй. Тэд гахай, зэрлэг гахай гэх мэт хүчирхэг амьтдыг хавханд оруулах гэж тавьсан. Тиймээс тэд үүнийг хүчтэй байлгах ёстой. Хэн ч нээж чадахгүй. (Хөөх.) Хүмүүс нээж чадахгүй. (За, Багш аа.) Мэдээж тусгай багажаар ямар нэг зүйл хийж байж нээдэг, тэгэхгүй бол гараар боломжгүй. Тиймээс тэр урхинд ороод тэнд хэвтэж байсан. Би хэн нэгнийг түүнийг эрж олуулахаар явуулсан. Эцэст нэг түүнийг олж, мэдээж эмч руу явуулсан. (За, Багш аа.)

Тиймээс би урхинд орсон газрыг нь мэдэж байлаа ч би номын ахад “Тэр хаа нэгтэй хавханд орсон байгаа. Магадгүй хашааны ойролцоо байх, хашаан дотор бас хашааны гадна хайгаарай.” гэж хэлсэн. Гэвч хэт оройтсон байсан учраас тэд юу ч олж чадаагүй бөгөөд тэднийг бас хавханд орчхож мэднэ гэж санаа зовж, цааш нь явуулахыг хүсээгүй юм. (За, Багш аа.) Дараа нь би мэдсэн ч хэт оройтсон байсан. Тиймээс өглөө нь би, “Хэт орой болсон учраас өглөөг үргэлжлүүлэн хайгаарай.” гэж хэлсэн. Тэгээд эцэст нэг юм тэд түүнийг олсон. Тэр өөрийнхөө ид шидээр хэдийнээ хавхнаас арай гэж нэг гарчихсан байсан. Тэр өөрийгөө суллах хүртэл маш олон, олон, олон цаг болсон, ид шидтэй байлаа гээд шууд л нээчихдэггүй, нөхцөл байдлаас хамаардаг.

Өмнө нь бид түүнийг зугтаалгахгүй гэж гинжилж байхад тэр шидээ ашиглаж нээж байсан. Тийм. Тайландад би тэгж байсан, учир нь намайг түүнийг анх авахад тэр үргэлж зугтчихаад дотор байгаа гөлөгнүүдээсээ болж хүссэн үедээ буцаад ирдэг байсан. Гэхдээ тэр гарч ирээд хог идэх вий гэж эмээсэндээ би түүнийг өөрийнхөө дэргэд гинжилсэн юм. Хаалганы гадаа л даа, тэгснээр тэр цэвэр агаарт байх ч, бид дотроос нь түүнийг харах боломжтой. Учир нь өмнө нь бид зөөлөн хүзүүвч, зөөлөн утас ашиглахад тэр бүгдийг нь хазчихдаг байсан. Бүгдийг нь шууд л хазчихаад зугтаачихсан. Тиймээс бид хооллож байхдаа гинжилье гэж шийдсэн. (За.) (За, Багш аа.)

Тэр байшинд орох дургүй учраас би, “За. Чи энд тавцан дээр байрла.” гэж хэлсэн. Түүнийг жаахан эрх чөлөөтэй байг гээд маш урт гинжээр уясан. Төмөр гинжин уяагаар, гэвч тэр шид ашиглаад нээчихсэн. Хазаагүй, хазах боломжгүй, төмөр шүү дээ. (Тийм, тийм.) Нохдыг гаргаж салхилуулах гэх мэтэд ашигладаг гинж. (За.) Тийм ч зузаан биш ч, хангалттай зузаан. (За, Багш аа.) Хүмүүс бас үүнийг ашиглан хаалгаа түгждэг. Ойролцоогоор хагас миллиметр зузаантай. Түүнд бол хэмжээ нь арай жижиг ч, тэр шид ашиглаж нээгээд явчихсан. Хазаагүй байсан ба нээгдсэн байсан. Тэгээд зугтчихсан. Учир нь тэр зугтчихвал, яваад хог идэж, мөн бохир газруудаар явж, буцаж ирээд гөлөгнүүдээ өвчлүүлнэ, яагаад гэвэл тэр тэднийг хөхүүлдэг. Тийм учраас би түүнийг ахин гарахыг хүсээгүй ч тэр үргэлж гардаг.

Энэ удаад, ямартай ч тэр хамаг хүчээ ашиглан байж гарч, эргээд харьсан. Гэвч түүнийг асардаг охид түүнийг дуудахад, би ингэж сонссон, тэнд байгаагүй учраас энэ бүхнийг хараагүй бөгөөд надад ингэж хэлсэн. Нэг охин түүнийг сонсоод түүнийг харж, дуудтал, тэр зугтаачихсан гэсэн. Тэр бол түүнийг асардаг хүн, гэхдээ нөгөөхөөсөө арай шинэ. Нөгөөх нь байсан ч тэднийг ирэхэд, тэдэн дээр очдоггүй. Яагаад ч юм тэднийг эхлээд нэг өрөөнд оруулж байж, дараа нь уядаг. Тэгээд уясны дараа тэд явж болдог. Тэгж байж түүнийг гаргадаг.

Бурхан минь. Тэр охин байнга маш их, үнэхээр их толгойны өвчин тарьж, шаналгаж, сэтгэл зовоодог. Олон удаа, байнга ч биш л дээ, гэхдээ олон удаа. Өмнө нь тэд надтай хамт байхад, түүнийг нэг өрөөнөөс ч юм уу зугтах гэж оролдох бүрд нь бүх ноход түүнд анхааруулж, хаа сайгүй хуцдаг байсан, Хэдэн жилийн өмнө. Бид хамт байдаг байхад, намайг байхгүй л бол, тэр цонх хазаж, үсэрч гарах гэж оролддог байсан ба бүх ноход түүн рүү хуцаж, түүнд, “Битгий! Битгий! Битгий!” гэж хэлж байсан. Нохдыг ингэж байхыг сонсох нь надад сэрүүлэг болдог байв. (Хөөх.) Намайг эргээд ирэхэд баяртай байгаа ч, ичсэн төрхтэй байдаг байсан. Тийм. Би, “Чи! Ахиад л уу!” гэсэн. Тэгээд би цонхыг хаах ёстой болсон. Маш жаахан завсар гаргадаг. Олон цонхнуудтай учраас бид энд жаахан, тэнд жаахан нээдэг ба тэгснээр тэд хангалттай цэвэр агаартай байдаг. Дотор гэхдээ зөвхөн тэдэнд зориулсан сэнс, агааржуулагч гэх мэт бий. Хэрэв цонхыг бүхэлд нээгээд зөвхөн байгалийн агаар л ашиглавал цонхны төмөр торыг тэр хазчихна. (За. Багш аа.) Тийм, төмөр. (За.) Тэр хазаад том нүх гаргачихдаг. (Хөөх!) Энэ анхны удаа биш.

Тэр Тайландад ийм олныг нурааж байсан. Тэднийг байлгадаг байсан, нэг агуулахын өрөөний дотор хана, цонх гээд бүгдийг нь тэр нураачихсан. Миний байшин биш л дээ. Би Тайландын нэг номын ахаас тань түр түрээсэлж байсан юм. Тэр үед нохдыг Тайвань (Формоса) руу ирэхийг нь хүлээж байсан. Тэгээд мэдээж, би орж гараад, тэдэнтэй хамт суудаг байсан. Гэвч би тэнд 24/7 суух боломжгүй. Намайг тэнд байхгүй үед тэр хананы нэг хэсгийг хазсаар байгаад дараа нь тэр чигт нь нураачихсан. (Хөөх.) Бурхан минь. Дараа нь хана байхгүй болчихсон учраас, түүгээр ахиж хана хазуулахыг хүсээгүй юм, учир нь хана, цемент гэх мэтээс болж тэр өвчлөх вий гэж эмээгээд түүнийг байшинд гөлөгнүүдтэй нь хамт оруулах ёстой болсон. Тэр нь миний байшин биш. Гэвч би гарсан бүх хохирлыг нь төлнө, гээд төлсөн. Ямартай ч, тэр бусад цонхнуудыг эвдээд ахиад гарчихсан. Тэр хаалга, цонх нээж, түгжээ тайлж чаддаг. Гэвч тэр намайг ойртуулдаг байсан, нэг 7 хоногийн дараа билүү, ихдээ арван хоногийн дотор тэр хэдийнээ намайг өөртөө ойртуулж, би түүнийг хооллож, энд тэнд мөрөн дээр үүрээд явдаг байсан. Мөн уяа оосортойгоор гадуур салхилуулдаг байсан. (За. Багш аа.) Гэвч түүнийг ганцааранг нь орхичихвол тэр бүх юм хазаж, гинж, уяа оосор гээд юу ч бай бүгдийг нь хазаад гарчихдаг.

Тэнд байсан нэг малын эмчийг тэр эвгүй байдалд оруулсан. Учир нь би түүнийг анх гараажид авч байхад тэр эмч ирээд түүнд хүзүүвч хийж, гинжлээд Тайландын хашлагатай цэцэрлэгт алхуулсан. Тэгээд бахархалтайгаар надад “Харж, байна уу? Нохойд сайн хандаж, түүнтэй яг л найз охин шигээ ярих ёстой!” гэж хэлсэн. Би, “Хөөх! Та нохойтой ярьдаг юм уу? Одоо тэгээд тэр найз охин шиг тань санагддаг юм уу?” гэхэд. Тэр, “Тийм! Түүнийг хар л даа! Түүнийг хар!” гэж хэлсэн. Тэгтэл вүүп! гэж тэр буцаж алхаад, өөрийгөө хүзүүвчнээсээ суллачихсан. (Хөөх.) Тэр буцаж гүйхэд хүзүүвч нь мултарчихсан. (За.) Тэгээд тэр хөлөөрөө хоёр метр өндөр үсэрсэн. Үүн шиг хашаан дээгүүр. (За.) Үүн шиг нүхтэй байсан юм. (За.) Тэр хөлөө тэнд тавиад яг л шат мэт алхсан. (Хөөх.) (Хөөх.) Нэгхэн секундийн дотор гарчихсан. Тэгээд нөгөө эмч тэнд зогсож байв. Би, “Юу вэ? Найз охин тань явчихлаа.” гэж хэлсэн. Тэр юу хэлэхээ мэдээгүй.

Тэгээд тэр түүнийг барихын тулд олон төрлийн арга заль олох ёстой болсон. Бид цэцэрлэгийн навч түүдэг нүхтэй том сагс ашиглан (За.) түүнийг барьж аваад, (За. Багш аа) өрөөнд оруулж ирсэн. Тэгээд мэдээж, би үргэлж байшинд байдаг ч түүнийг тэнд байлгахыг хүсээгүй, яагаад гэвэл тэр гадаа байх дуртай учраас түүнийг тэр нэг удаа оруулахад ид шидээ ашиглаад гинжээ эвдээд, гараад явчихсан. (Хөөх.)

Дэлгэрэнгүй үзээрэй
Бүх хэсэг  (2/12)
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх
Татаж авах
Гар утас
Гар утас
iPhone
Андройд
Гар утсаар үзэх
GO
GO
Prompt
OK
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд