Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
 

Үйлийн үрийн хоорондын завсар дахь аллагатай аймшигт ертөнц 3 цуврал лекцийн 1-р хэсгийг

Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай

Ямартай ч манай хэмжээст олон ертөнц бий. Зөвхөн материаллаг ертөнц биш. Материаллаг болон астрал ертөнцийн хооронд завсрын ертөнцүүд буюу там байдаг. Асурын ертөнцөд хүртэл өөрийн эзэмшлээ тэлэх зорилгоор 33 Тэнгэрийн гэх мэт өндөр түвшний астрал төрөлтнүүдийг өдөөн хатгадаг догшин төрөлтнүүд байдаг. Мөн материаллаг ертөнцөд хүртэл тэд бүхнийг хяналтдаа авахыг хүсдэг. Хүмүүсийг тэд уруу татдаг. Өөрсдийн бүлэгтээ аажим аажмаар уруу татан оруулдаг. Эхлээд тэдэнд хэдэн ид шидийн явдал үзүүлэхээр тэд, “Өө, энэ чинь сайхан юм, сайхан юм. Би хүссэнээ авч байна.” гэдэг.

Сайн байцгаана уу? Бурханы хайртай үр сад та бүхнийг бүгдийг нь Бурхан ивээг. Бүгдээрээ сайн байгаасай гэж залбиръя. Бурханы авралаар бид энд энх тунх, хэрэгтэй зүйлээрээ дутахгүй байгаа ч зарим хүн бидний зарим шиг золтой биш. Энэ миний та нартай ярьж байгаа сүүлийн удаа биш байх гэж найдъя. Яагаад гэвэл одоогоор би сөрөг хүчний асар хүчтэй дайралтаас болж бараг л хүр хорхойн бүрхүүлд байгаа юм шиг л амьдарч байна. Тэд хэдийгээр надад хэзээ ч хор хүргэж чадахгүй ч гэлээ энэ дэлхийн үйлийн үр асар хүнд, асар их байгаагаас болж ямар нэг зүйл ч хийж магадгүй байна.

Ямартай ч тэд хар шид хэрэглэн, биеийг минь энд тэндгүй зүүгээр шивэх шиг гэх мэт ямар нэгэн зүйл хийх гэж хичээсээр байна. Нэг их өвдөхгүй ч гэлээ чимхэж байгаа юм шиг, бие рүү маш хурц үзүүртэй зүйлээр хүчтэй хатгахаар яадаг билээ, яг тийм гэсэн үг.

Харамсалтай нь тийм зүйлс энэ гарагт оршсоор байна. Зарим нь бүр үйлийн үрийн торны цоорхойгоор зугтаад үлддэг. Үйлийн үрүүдийн хооронд зай завсар байдаг. Тэр зай завсарт хүссэн зүйлээ олж авч болох хар бараан, муу зүйлсийг авахад ашиглаж болох зарим үг, зарим арга замууд байж байдаг. Та нарыг хэлээгүй шүү. Сувдаг чөтгөрүүдийн ертөнцөөс ирсэн тэрхүү хар шидтэнүүдийг хэлж байгаа юм.

Ямартай ч манай хэмжээст олон ертөнц бий. Зөвхөн материаллаг ертөнц биш. Материаллаг болон астрал ертөнцийн хооронд завсрын ертөнцүүд буюу там байдаг. Асурын ертөнцөд хүртэл өөрийн эзэмшлээ тэлэх зорилгоор 33 Тэнгэрийн гэх мэт өндөр түвшний астрал төрөлтнүүдийг өдөөн хатгадаг догшин төрөлтнүүд байдаг. Мөн материаллаг ертөнцөд хүртэл тэд бүхнийг хяналтдаа авахыг хүсдэг.

Хүмүүсийг тэд уруу татдаг. Өөрсдийн бүлэгтээ аажим аажмаар уруу татан оруулдаг. Эхлээд тэдэнд хэдэн ид шидийн явдал үзүүлэхээр тэд, “Өө, энэ чинь сайхан юм, сайхан юм. Би хүссэнээ авч байна.” гэдэг. Яваандаа тэднийг илүү ид шидийн зүйлсэд хүрч чадахаар болгодог. Яг л хар тамхины наймаачид шиг. Эхлээд тэд хүнд хэцүү нөхцөл байдалд орсон, эсвэл сэтгэлийн дарамтад орсон, цөхөрсөн байгаа хэдэн хүүхдэд, эсвэл хэдэн хүнд уй гунигаасаа салах шинэ зүйл болгон өгдөг. Үнэгүй өгч байгаад дараа нь аажмаар... Тэр хүн, эсвэл тэр хүүхэд донтоод ирэхээр хэвийн хэмжээнээс өндөр үнээр тэднийг худалдаж ав гэдэг. Тэгээд тэд урьд нь үнэгүй өгч байсан зүйлээ буцааж авдаг. Гэтэл эхлээд тэр хүүхэд, эсвэл тэр хүнд үнэгүй өгч байсан.

Ердийн ид шид доод түвшний астрал ертөнцөөс ирдэг. Харин үйлийн үр хоорондын зай завсарт өөр нэг төрлийн ид шид бий. Атомуудын хооронд хүртэл жаахан зай завсар байдаг даа. Энэ ертөнцөд бүх зүйлд нь зай завсар байдаг. Хатуу мод, хатуу чулуунд хүртэл молекул, эсвэл эсийн хооронд ч зай завсар бий. Бидний бие ч гэсэн цулгуй юм шиг харагдавч арьсны завсар, эсийн завсар мөн л зай завсар бий. Шинжлэх ухаан ч гэсэн энэ талаар хэлсэн байх гэж бодож байна. Хаа нэгтээ харсан эсэхээ мэдэхгүй байна. Би дотооддоо мэдэж байгаа зүйлээ үнэн учраас л та нарт хэлж байна. Баталж чадахгүй ч, сонсох, сонсохгүй нь хамаагүй. Хүмүүс намайг сонсохгүй байдагт би хэдийн дасчихсан.

Мөн маяагийн, элдэв янзын чөтгөрүүдийн, тэнүүл сүнснүүдийн нөлөөгөөр ихэнхдээ, эсвэл заримдаа хүн өөрөө биш болчихдог. Тэгээд л заримдаа хүмүүс шөнөөр гарч, аллага үйлдээд буцаж ирээд юу ч санахгүй байдаг. Учир нь чөтгөрүүд биеийг нь түр зуур ашиглаад, сүнсийг нь гаргачхаад ямар нэг зүйл хийлгэчихдэг. Сүнс нь ч юу ч мэдэхгүй, оюун ухаан нь ч юу ч мэдэхгүй. Зөвхөн бие болон тархи нь явж очоод аймшигтай гэмт хэрэг хийчихсэн байдаг.

Бошиглогчдын нэг нь Есүс дахин цовдлогдсон, эсвэл цовдлогдож магад, дахин цовдлогдоно гэж хэлсэн. Миний бодлоор... өө, гэнэт нэр нь орж ирэхээ больчихлоо. Өө Бурхан минь. Алдартай зураач. Өө, (Леонардо) Да Винчи. Да Винчи. Тийм зүйл болж магадгүй.

Чөтгөрийн хар шидтэн тухайн хүнтэй адилхан дүрс хийгээд түүнийгээ зүүгээр хатгадаг… Хүн шиг дүрс хийгээд зүү ашиглан, ид шидийн хүчээр түүнийгээ хатгадаг. Үүнээс нь болж тэрхүү хүн дүрст хүүхэлдэйгээр төлөөлүүлж хийсэн жинхэнэ хүн нь өвддөг. Мөн ийм зүйлд өртсөн бол эрт орой хэзээ нэгэн цагт энэ бүхнээс болоод өвдөж үхэх болдог. Надад ч гэсэн заримдаа тохиолддог ч би дандаа амьд мэнд гардаг.

Заримдаа зүү болон шившлэгтэй хүүхэлдэй ашиглалгүй шууд бие рүү хийнэ. Миний бие махбод руу тэд үл үзэгдэх илд, ид шидийн илд шидэх юм уу, эсвэл намайг газар дээр нь, тэр дор нь шууд алах гэх мэтээр оролддог. Энэ бүх он жилүүдэд би амьд үлдсээр байсан ч энэ удаагийнх маш хүчтэй байсан учраас биед хүртэл мэдрэгдэж байна. Гол нь дан ганц хар чөтгөрийн шидтэн бус, бусад нь ч гэсэн хамт байгаа юм. Тэд хамтран бүлэглэл болсон. Эцэст нь миний Хамгаалагч үйлийн үрийн зузаан торыг нэвтрэн, энэ бүхнийг надад хэллээ. Тэгээд Тэд намайг тойруулаад хамгаалалтын тойрог татаж чадсан. Би ч бас өөрийгөө тойруулаад хамгаалах тойрог татлаа. Тэгээд л би яг авгалдай шиг болчихсон ч ойр зуур явж чадаж байгаа. Өвдөлт нь одоо арай бага байна.

Өнөө өглөө л гэхэд хар шидтэнүүдийн нэг нь үүдний маань урд цэцгэн хэлхээ тавьсан байсан. Хэрэв би түүн дээгүүр алхчихсан бол ид шидэд нь, тусгайлан хийсэн цэцэгст хордоод үхэх байлаа. Би харьцангуй хүчтэй болохоор нэн даруй үхдэггүй юм гэхэд хэсэг хугацааны дараа зайлах аргагүй болох байсан байж магадгүй юм. Азаар энэ дэлхийн үйлийн үрийн зай завсраар хамгаалагч маань гарч, намайг тойруулан тойрог татаад намайг хамгаалж чадлаа. Энэ дэлхийн үйлийн үр асар их. Хамгаалалтыг нэвтэлж ч магадгүй. Хэн ч мэдэх аргагүй.

Энэ удаад би азаар дахин амьд үлдэнэ гэж найдаж байна. Хэрэв үгүй бол, гуйя, гуйя, гуйя: Веган байж, энх тайвныг цогцлоо. За юу? Бурханд залбир. Веган дэлхийн төлөө, мөн энх тайван дэлхийн төлөө бас сүнсээ гэтэлсний төлөө Бурханд талархаарай.

Амьдралын тань хамгийн чухал зорилго бол сүнсээ гэтэлгэх учиртай. Учир нь энэ удаад чадахгүй бол олон олон, хэдэн зуун, хэдэн тэрбум, олон мянган тэрбум, их наяд жилийн дараа л хүмүүн юм уу амьтан-хүн, эсвэл өөр ямар ч юм төрлийг эргэн олох боломжтой болж магадгүй. Энэ насандаа юу ч хийсэн байлаа гэсэн тоолшгүй олон төрөлдөө хийсэн зүйлс тань ирж чөлөөлөгдөж чадахгүйд хүргэж мэднэ. Нар харж чадахгүй байж магадгүй. Заримдаа бүгд таны буруу биш, харин материаллаг ертөнцийн сөрөг хүчний нөлөөнд автан үйлдсэн урьд өмнөх нүглүүдээсээ гэтлэх боломж олгох ямар ч бие махбод танд байхгүй ч байж мэднэ.

Дэлхийн хүн амын 41% нь нэг бол чөтгөрөөс төрсөн, үгүй бол чөтгөрийн дэмжлэг авсан, чөтгөр шүглэсэн, чөтгөрийн хяналтад орсон, эсвэл өөрсдөө хүний биеийг зээлдсэн хүн дүрстэй чөтгөрүүд байдаг гэж хэлсэн дээ. Хэн нэгэн сул дорой, эмзэг байвал тэд үүнийг хийх боломжтой болдог. Заримдаа унтаж байхад нь сүнс нь гараад явсан хойгуур нь биед нь ороод биеэр нь есөн шидийн зүйл хийлгэчихдэг ч тухайн хүн эсэргүүцэж тэмцэж чаддаггүй. Заримдаа энэ тэр зүйлийг ухамсартайгаар хийхийг хүсэхгүй байж болох юм. Гэхдээ ямар нэг зүйл өөрийг тань түлхэж, хүчилж, тэр зүйлийг хийлгэчихээр хожим нь харамсдаг. Эсвэл бие тань тэр аяараа чөтгөрийн хяналтад ороод дахин биеэ эргүүлж авч чадахгүй болдог. Харин сүнс тань ойр орчимд нь эргэлдэж, эсвэл хаа нэгтээ завсрын оронд биеэ хянах чадваргүй зүгээр л хөөрхийлөлтэй амьдарна.

Астрал биед ч гэсэн өлсөж цангадаг хэдий ч туслах хүн огт байхгүй. Яагаад гэвэл сүнс тань хэдийнээ зайлсан, гарчихсан байгаа. Хэрэв эдгээр шидтэн чөтгөрүүд үйлийн үрийн хоорондын тэрхүү зай завсрын үгсийг, аргуудыг ашигладаг бол үүнийг үйлийн үрийн Хаан ч мэдэхгүй. Энэ бүхэн нь үйлийн үрийн тогтолцоонд бүртгэгдэхгүй, тухайн бие махбодын оюун ухаанд ч бүртгэгдэхгүй. Иймд хэн ч тусалж чадахгүй. Ердөө л энд тэнд хөвж, өлсөж цангасандаа бухимдан байвч үхэхгүй, цаг үргэлж иймээрээ үүрд халуун, хүйтэн зэргээр яг л бие махбодтой үеийнх шигээ мэдрэмжүүдийг авах хэдий ч яаж ч чадахгүй. Энэ бол ёстой аймшигтай, муухай, яах ч аргагүй нөхцөл байдал. Хэнийг ч ийм зүйл үзээсэй гэж би хүсэхгүй. Даанч харамсалтай нь энэ гараг дээрх хүмүүсийн, төрөлтнүүдийн тарьсан үйлийн үр чөтгөрүүдэд, шидтэнүүдэд ийм зүйл хийх боломж олгоно. Тэгээд бүр ганц хүнд ч биш, зөвхөн тэр хүнд төдийгүй бизнес, гэр бүл, эхнэр, нөхөр, үр хүүхэд, ач зээ гээд хайртай хүмүүст нь хүртэл нөлөөлөх болно. Тэр ч бүү хэл хайртай нохой-, муур- хүнд нь ч нөлөөлнө. Энэ бол аймшигтай зүйл.

Зураг татаж авах   

Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх
Татаж авах
Гар утас
Гар утас
iPhone
Андройд
Гар утсаар үзэх
GO
GO
Prompt
OK
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд