Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
 

Ариун Орднуудын байршил, 3-ын 2-р хэсэг

Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай

Олон зуун жилийн өмнө онгон зэлүүд Америкийг гаднын хүмүүс эзлэх үед Америкийн олон уугуул индиан энэ газрыг бүү сүйтгээрэй хэмээн сануулж, барилга байгууламж бүү барь, уул нурууг бүү нураа, эдгээр газар ариун дагшин шүү гэж хэлж байжээ. Үнэн хэрэгтээ тийм байсан. Би өөрөө биечлэн мэднэ. Учир нь хэрэв хэн нэгэн Жинхэнэ Их Багш, Гэгээнтэн аль нэг газраар дайран өнгөрч, буудаллаж, амьдарч, эсвэл хэдийн тэндээс явсан бол тэндхийн болон ойр орчмынх нь байгалийн Сахиуснууд цугларч, хүчээ ашиглан, “хайр, амар амгалан дүүрэн мөргөл үйлдэх” мөргөлийн ордон барьж байгуулдаг. […]

Манай гарагийн ихэнх газар сайн эсвэл муу зүйлтэй байдаг. Хаана амьдардгаас тань, ямар хөршүүдтэйгээс, хэр том улс орон бэ гэх зэргээс шалтгаална. Зарим улс орон бусад улсыг бодвол илүү олон сүнслэг гарцуудтай байдаг. Жишээлбэл: Их Британид илүү олон сүнслэг гарц бий. Гэхдээ Их Британийн нэг хөрш урьд нь тун тааруухан хэсэгтэй байв. Сувдаг чөтгөрүүдийн Хаан Африкийн уулс дахь шинэ хаант улсаа тохинуулснаас хойш, сувдаг тэнүүл сүнсний Хаан мөн илүү буянтай, эрхэм ариун сүнслэг амьдралаар амьдрахаар шийдсэнээс хойш дээрдээд байгаа. Би маш их баярлаж байна.

Гэхдээ та нар очсон газар бүрдээ ямагт талархалтай байгаарай. Бурхан хаа сайгүй оршин байгаа, Гэгээнтэн, Мэргэдийн энерги хаа сайгүй байгаа гэдгийг ямагт санаж яваарай. Зүрх сэтгэлдээ хүндэтгэлтэй ханд. Онц гойд юмгүй, таагүй харагдаж байсан ч гэсэн хэнийг ч, ямар ч газрыг хэзээ ч бүү дорд үзээрэй. Яаж мэдэх вэ дээ. Хий төлөвт юу байгааг, тэнд юу оршин байж, тэнд юу бүтээснийг та нар огт мэдэхгүй. Билгийн мэлмийгүйгээр харах боломжгүй.

Би та нарт сувдаг чөтгөрүүдийн Хааны талаар ярих зүйлээ санана гэж найдъя. Аан тийм, би та нарт тэд намайг ганц хоёр өдөр биш, урт хугацаагаар ажигладаг талаар цухас хэлж байсан даа. Би ч бас үүнийг мэдээгүй. Жишээлбэл: Би хоёр гурван өдөр эмнэлэгт байсан юм. Миний ойролцоо хэдэн өвчтөн байлаа. Эмнэлэг дүүрэн байсан тул тэд хонгилд суух ёстой болсон. Би ч бас тэвчиж болохуйц, бие бас ч гэж гайгүй байлаа. Тэгээд тэдний төлөө хийж чадах зүйл байгааг асуун, ойр орчмоор явсан юм. Тэд “Өө, надад дахиад хөнжил хэрэгтэй байна. Гуйгаад өгөөч.” гэх мэтээр хүсэж байлаа. Эсвэл “Хөнжил уначихлаа. Хучаад өгөөч. Жаахан ус ууя.” гэх зэргээр гуйж байлаа. Тэгээд би тэдэнд ойр зуур зүйлсийг дөхүүлж өгсөн. Бас хэдэн настай хатагтайн бие дээр хог байж байлаа. Яг ч хог биш л дээ. Оронд хадаатай учраас хэрэглэсэн бохир маск гэх мэт зүйлсээ явж хаяж чадахгүй байж байсан юм. Тэр орноосоо босож, хөдөлж чадахгүй байсан. Учир нь түүнд бүхий л төрлийн төхөөрөмж холбож, гар хөлөөс нь дусал залгасан тул тэр хөдөлж болохгүй байв. Би зүгээр л түүнд туслан, хогийг нь хаяж, ус авчирч өгч, уухад нь бас дэм болж байлаа.

Хэн ч мэдээгүй, би бас тэр тухайд хэт их бодоогүй, Дэлхий дээр биш, илүү Дээд Диваажингийн оршихуйд байсан учраас өөрөө ч мэдээгүй нэгэн зүйл бол миний тусалж байсан хэвтрийн юм уу суумгай байдалтай болчихсон ядруу хүмүүс, өөрсдөө чадахгүй болохоор нь хөнжлөөр нь хучиж, хөнжлийг нь хумьж өгөөд, эсвэл хайгаад олохгүй гар цүнхийг нь олж өгч туслаад байсан нөгөө хүмүүс чинь хүн төрхтэй л болохоос биш сувдаг чөтгөрүүдийн Хааны туслах, төрөл садан, нөхөд байсныг би огт мэдээгүй. Тэгээд мэдээж хэрэг тэд сувдаг чөтгөрүүдийн Хаанд мэдээлсэн байна билээ. Хаан нь их уярсан байсан. Тэр намайг жинхэнээсээ маш энэрэнгүй, нинжин сэтгэлтэй юм байна гэсэн. Тийнхүү аажмаар, алхам алхмаар, Түүнд очсон энэ бүх мэдээллийг хараад, миний мөрөөдөл, хүсэл зоригийн эсрэг ажиллахаа болихоор шийджээ. Тиймээс Тэр Өөрөө, иргэдээ бүгдийг нь аваад, хэт бартаатай алс зэлүүд учраас хүн хэзээ ч хөл тавихгүй Африкийн уулс тийш нүүсэн.

Би түүнийг Ifuse буюу Дөрөв, Тавдугаар Түвшний хоорондох Газар зэрэг арай Өндөр түвшин руу урьсан боловч Тэр одоохондоо энд үлдэхээр шийдсэн. Тэр чадахаар байвал бага сага тус болдог. Зарим нөхцөл байдалд тусалдаг. Би аль алинд нь талархаж байна. Сувдаг чөтгөрүүдийн Хаан, Түүний иргэдээс өдөр бүр над руу илгээж буй хайр нь надад сайхан санагддаг. Тун аятайхан байна. Би үгээр илэрхийлэхийн аргагүй баяртай байна. Хэр баяртай байгаагаа та нарт үгээр хэлж чадахгүй нь. Баяртай байна гээд л ойлгочих. Эдгээр явдал хараахан болоогүй байсан хоёр гурван жилийн өмнөх үеэс илүү баяртай байна.

Энэ бүхнээс болоод би бас Дэлхий дээрх ихэнх газар оронд Гэгээнтэн, Мэргэдийн энерги, амьд сэрүүн Гэгээнтэн, Мэргэд, Сахиуснууд хаа сайгүй оршин байдгийг саналаа. Тиймээс бид Дэлхийгээ, амьдарч буй газар орноо, идэж буй хоол хүнсээ ямагт бишрэн дээдэлж байх хэрэгтэй. Учир нь бүхий л Сахиус, шидэт дагинас үүнд үүрэг гүйцэтгэдэг. Зарим нь хүнсний ногоо ургуулахад, зарим нь бороо оруулах, зарим нь аянга цахилгаан буулгах үүрэгтэй. Зарим нь сайн, зарим нь муу. Зөвхөн энэ гарагт, ялангуяа энэ гарагийн хүн төрөлхтөн болон бусад төрөлтөнд үйлчлэхээр Диваажингаас томилогдсон Сахиуснууд бүгд сайн. Маш олон байгаа. Хаа сайгүй байгаа бүхнийг би хэлж чадахгүй нь. Тэгээд ч Тэд тэр бүр харагдахгүй.

Эдгээр Сахиуснууд сайн. Тэд хийх ёстойгоо л хийх болдог. Зарим нь аятайхан даалгавар аван, шиврээ бороо оруулах юм уу нар ургах, жаргах үед гоёмсог үүлс бүтээн, дэлхийг чимэглэх элдэв үзэсгэлэнт зүйлсийг урлаж, цэцэгсийг сайхан ургуулан, горхийг тэтгэн арчилж, хүний хэрэгцээг хангахуйц арвин ундарга урсгалтай байхыг нь хариуцдаг. Гэтэл зарим Сахиуснууд газрыг хатааж, ган гачиг, үер зэрэг гамшиг тарих ёстой болдог. Дуртайдаа тийм юм хийдэггүй. Хийхээс өөр аргагүй болдог. Бидний үйлийн үрээс болж Тэд газар хөдлөлт зэрэг энэ бүх таагүй зүйлийг үүсгэх ёстой болдог. Энэ нь хүн төрөлхтнийг илүү даруу бай, илүү буяныг бод гэсэн сануулга юм шүү дээ. Гэвч чөтгөрүүд, Маяагийн эзний туслахууд, тэнүүл сүнснүүд саад болдог тул асар бэрхшээлтэй, хүмүүсийн нэг чихээр ороод нөгөө чихээр нь гарчихдаг. Тиймээс бид чөтгөрүүдээс хэдий чинээ хол байх тусам төдий чинээ сайн нь мэдээж хэрэг.

Тийм болохоор сувдаг чөтгөр болон тэнүүл сүнснүүдийн хоёр том бүлэг бидний оюун санааны гэгээрэлд саад болохгүйгээр зайлсанд би их баяртай байна. Тэд бидний ойр хавьд байж, санаатайгаар саад болохгүй болсон тул урьдынхаас хамаагүй дөхөм боллоо. Нэн ховор тохиолдох энэхүү үйл явдлын төлөө би Бүхнийг Болгоогч Бурхан болон бүхий л Их Багш нарт асар их талархаж байна. Би үнэхээр их талархаж байна. Бидэнд тохиолдож буй эдгээр сайн сайхан зүйлийн төлөө би Бурханд талархан мөргөсөн. Би чин сэтгэлээсээ талархаж байна. Та бүхэн Бурханд талархаарай. Боломж гарах бүрд бүх Их Багш нарт миний өмнөөс, мөн надтай хамт талархаарай. Ганцхан өдөр биш, зөвхөн ганц өнөөдөр биш, зөвхөн бясалгал талархлын цагаар биш, харин цаг үргэлж ямагт талархаарай. Бүү мартаарай.

Хаа сайгүй бидэнд хүндлэн дээдлэх ямар нэг зүйл байдаг. Тиймээс зарим газрын уугуул иргэд далдыг хардаг хүмүүстэй байдаг. Тэдгээр нь аль уул нуруунд Гэрэл, Сахиус, Бурхан шүтээн байгааг хардаг, эсвэл хүн төрөлхтнийг ивээн болгоогч аль нэгэн Их Багш буюу Гэгээнтэн Мэргэд дайраад гарсан, амьдарч байсан учраас тэднийг шүтэн бишрэх гэж байгуулсан ордон, шүтээн байгааг хардаг. Бид хэзээ ч талархаад барахгүй. Тийм ч учраас олон зуун жилийн өмнө онгон зэлүүд Америкийг гаднын хүмүүс эзлэх үед Америкийн олон уугуул индиан энэ газрыг бүү сүйтгээрэй хэмээн сануулж, барилга байгууламж бүү барь, уул нурууг бүү нураа, эдгээр газар ариун дагшин шүү гэж хэлж байжээ. Үнэн хэрэгтээ тийм байсан. Би өөрөө биечлэн мэднэ. Учир нь хэрэв хэн нэгэн Их Багш, Гэгээнтэн аль нэг газраар дайран өнгөрч, буудаллаж, амьдарч, эсвэл хэдийн тэндээс явсан бол тэндхийн болон ойр орчмынх нь байгалийн Сахиуснууд цугларч, хүчээ ашиглан, “хайр, амар амгалан дүүрэн мөргөл үйлдэх” мөргөлийн ордон барьж байгуулдаг. Тэд үүнийгээ ингэж нэрлэдэг юм. Үгчлэх юм бол Тэд ингэж хэлсэн: “Гэгээнтэн, Мэргэн, эсвэл Их Багшид зориулан, ТЭДНИЙГ ШҮТЭГДЭХ ГАВЬЯАТАЙ, Нутаг орноо ивээгч хэмээн хайр, амар амгалан дүүрэн мөргөлийн ордон”-г барьдаг.

Би үүнийг өөрөө мэднэ. Хэдий би өчүүхэн ч гэсэн голдуу арал дээр байх дуртай болохоор заримдаа арал худалдаж авдаг л даа. Эсвэл та нарыг бясалгуулахын тулд газар худалдаж авдаг. Жишээ нь: Шинэ газар Ашрам байна. Бид жижиг аралтай, тийм жижиг бас биш ээ. Оюун санааны ертөнцийн хэмжээсээр асар том байж магад. Тэд [Төгс Гэгээрсэн] Их Багш Чин Хайд мөргөл үйлдэх ордон барьсан байна билээ. Агуйн дээвэр, байшингийн дээвэр гэх мэтээс дээш, газрын гадарга юм уу ямар нэгэн зүйлийн дээвэр гэх мэт аливаа гадаргуугаас дээш 9, 10 метрийн өндөрт агаарт байна. Их Багш тэнд байхгүй бол Тэд алт, очир эрдэнэ болон бусад үнэт эдлэлээр ордон барьж эхэлнэ. Мэдээлэл өгсөн Сахиусны үгээр хэлэхэд “тэрхүү эрдэнэсийг дэлхий дээр хэн ч хэзээ ч үзэж хараагүй. Алт эрдэнэс нь энэ дэлхий дээр хэзээ ч үзэгдэж харагдаагүй.” Тэднээс надад зориулж барьсан зарим ордны тухай тайлангаас эш татахад ийм байна.

Тэр байтугай арал гэхээргүй, зарим нэг нуурын дунд байдаг тун жижигхэн арал дээр ч Тэд ордон байгуулж бас чаддаг. Намайг явсны дараа тэр нь газраас 9 метр өндөрт байсан. Ордныг мөн дээш, доош нь нүүлгэж болно. Энэ ордон 70 метр өндөр, 90 метр өргөн, дугуй, тойрог хэлбэртэй. Энэ дэлхий дээрх юутай ч харьцуулшгүй, үзэсгэлэнтэй алт, эрдэнэс шигтгэж чимэглэсэн тийм ордон. Өөр төрлийн алт, өөр төрлийн эрдэнэс шүү. Бидний хардаг зүйлтэй адилгүй. Хэдий энэ дэлхий дээр бидний харж, зүүдэг нь ач тустай ч хэрэв тэдгээрийг Их Багш, агуу Гэгээнтэнээр дамжуулан Диваажин бүтээсэн бол илүү сайн байдаг.

Тэд, Сахиуснууд хийдэг юм. Хэн ч Тэднийг барь гээгүй. Тэднийг ордон барьсан гэдгийг би бүр хэзээ хойно, нэг явдал тохиолдоход мэдсэн. Би Сахиус Бурхдаас “Яагаад ийм юм болов оо?” гэж асуулаа л даа. Тэд надад тайлбарлахдаа “Таны амьдарч байсан арал дээр нэр бүхий нэгэн хүн ирж, тахил өргөгч Сахиуснуудын амгалан байдал, бүтээн байгуулалтад саад болсон учраас ийм зүйл боллоо.” гэж хэлсэн. Энэ Тэдний үг шүү, минийх биш.

Photo Caption: Эргэн Тойрон Үймээн Самуунтай Байх нь Хамаагүй ээ, Бид Дэлбээлдгээрээ Дэлбээлнэ

Зураг татаж авах   

Дэлгэрэнгүй үзээрэй
Бүх хэсэг  (2/3)
1
2024-06-04
5632 Үзсэн
2
2024-06-05
4718 Үзсэн
3
2024-06-06
4574 Үзсэн
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх
Татаж авах
Гар утас
Гар утас
iPhone
Андройд
Гар утсаар үзэх
GO
GO
Prompt
OK
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд