Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
 

Хүмүүний биеийн үнэ цэнэ, 8-ын 8-р хэсэг

Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай
Та нар мэдмээр байвал, Буддын лам болох нэг сахилд, нэг дүрэмд та ижил хүйстэн үү, үгүй юу гэж асуудаг. Учир нь хэрэв тийм бол Буддагийн цаг үед, Түүний зааварчилгаагаар хуврагийн чуулганд нэгдэж болдоггүй байв. Орчин үед мөн л ялгаагүй. Тийм сахилтай хэвээр. Будда ялгаварласандаа биш харин нөхцөл байдал тийм ч тухтай биш. Хэрэв эрэгтэй хүн гомо байж бусад жинхэнэ лам нартай, энгийн эрчүүдтэй хамт унтвал асуудал гарч мэднэ. Тийм л юм. […]

Буддын шашинд лам байх нь илүү ойлгомжтой, зам нь маш ойлгомжтой, дүрэм нь хэрэгжүүлж болохуйц. Лам гэлэнмаа нартай хамт байя гэвэл өөр хүйстэй байж болохгүйдээ биш юм шүү. Гэвч та лам боллоо гэж бодъё, хүлээн зөвшөөрөгдөж, хүндлэгдэж гэж бодъё. Тэгээд ном айлдахаар гарахдаа жишээ та нар жишээ нь бусад хүмүүстэй, эгэл сүсэгтэн олон, хүүхдүүдтэй хутгалдаж мэднэ. Хүмүүс таны хүйсийг мэдэж байх ёстой, үгүй бол таагүй асуудал үүсэх магадлалтай, яг л шашны бусад бүлгүүд шиг. Одоо үед та нар маш сайн мэдэж байгаа. Олон зуун мянган хохирогч байгаагийн ихэнх нь хүүхдүүд.

Тэгэхээр Будда тэр цаг үедээ хэдийнээ их ухаантай байсан. Тэдгээр асуудлууд ил тод мэдэгдээгүй байхад, ил тод харагдаагүй, ил тод болоогүй байхад Будда мэдэж байж. Тиймээс Тэр үнэхээрийн ухаантай удирдагч, хамаг төрөлтнүүдийг үнэхээр сайн хамгаалагч Их Багш бөгөөд гэлэнмаа нарыг хүртэл лам нартай хамт байлгаагүй.

Уг нь Будда хуврагийн чуулгандаа ямар ч эмэгтэйг хүлээн авахыг хүсдэггүй ч, Түүний чуулганд лам болъё гэж гуйсан анхны эмэгтэй нь Түүний ээж байсан, хойд ээж гэх гэсэн юм. Тэр үед тэргүүн туслах Ананда нь Буддагаас гуйн хэдэн үг хэлдэг. Үүнээс нь болж Будда ээжийгээ хүлээн авахаас өөр аргагүй болдог ч, лам нартай хамт тэнд байрлаж болохгүй гэсэн нэг нөхцөлтэй. Өөр газар байрлах ёстой болдог. Дээрээс нь тэр аль нэг ламыг харвал доош бөхийн, тэдэнд ёслох ёстой, тэгснээр түүнд буруу санаа төрөхгүй.

Будда эмэгтэй хүнийг дорд үзсэндээ биш юм. Үгүй, үгүй. Нэг удаа Тэрээр гадаа аварга том овоолсон яс байхыг харахад хүмүүс эдгээрийг эмэгтэйчүүдийн овоолоотой яс гэдгийг хэлж, мөн эмэгтэй хүн сар бүр их хэмжээний цус алдаж, хүүхэд төрүүлж, гэр бүлээ харж хандахын тулд их зүйл хийдэг болохоор өөд болоход нь тэдний яс хар болдог гэж хэлдэг. Эрэгтэйчүүдийн яс цагаан байдаг. Үүнийг сонсоод Будда маш их уйлдаг.

ТэгэхээрБудда бүх төрөлтнүүдийг энэрэх сэтгэлтэй; эрэгтэй, эмэгтэй хүн, амьтан-хүмүүсийг ялгалгүй энэрдэг, учир нь Тэрээр өөрийн цаг үедээ хэдэн амьтан-хүмүүст тусалж байв. Урт түүх л дээ, гэвч Будда энэрэл нигүүлсэлтэй байсныг ойлгуулахад хангалттай, Тэр амьтан-хүмүүсийг ч хайрладаг байв, яг л Эзэн Есүстэй адил. Эзэн Есүс хонь-хүнийг аврах тухай сургаалт зүйрлэл хэлсэн байдаг. Хүсвэл та нар өөрсдөө хайж олоод уншаарай. Мөн Зөнч Мухаммед, Тэрээр амгалан байг, бас цөлөөр явж байхдаа тэмээ-хүмүүсээ харж хандсангүй гэж нэг дагагчаа зэмлэдэг.

Тэгэхээр бүхий л Их Багш нар, жинхэнэ Их Багш нар үнэхээрийн эгэл даруу байж, бусад нь бүгд амьтан-хүмүүсийг хүссэн үедээ алаад идэж болох объект гэж харж байхад Тэд амьтан-хүмүүсийг асарч халамжилдаг. Их Багш нар хэзээ ч ямар ч төрөлтөнд объект мэтээр ханддаггүй. Үүгээр таньж болно. Веган байна гэдэг бол Их Багшийн замаар замнахыг хэлнэ, өөрсдийнхөө маш их хүндэлж, шүтэж, залбирч, хайрладаг Их Багш аа дага. Тэдний үлгэр жишээг дага. Та нар тийм л зүйл хийхэд болно. Сайн, нигүүлсэнгүй байж, өршөөл энэрэлтэй, хайрын сэтгэлтэй, бүгдэд эелдэг байгаарай.

Тэгэхээр Буддын шашинд лам гэлэнмаа болъё гэвэл 250 сахил, мөрдөх ёстой сахил байдаг гэдгийг мэдэх хэрэгтэй. Лам, гэлэнмаа болъё гэвэл шүү дээ. Тиймээс өргөдөл өгөхөөсөө өмнө чадах эсэхээ шалга. Ямар ч шашны урсгал, бүлгэмд лам гэлэнмаа нар байх нь сайн ч тэд үнэхээр эрхэм ариун, цэвэр ариун байхын үлгэр жишээ байх ёстой. Хэрэв тэгж чадахгүй гэж бодож байвал гэртээ үлд. Үүргээ гүйцэтгэж, эргэн тойрны хүмүүстээ тусалж, амьтан-хүмүүст тусалж, дэлхийд аль чадлаараа туслаарай. Энэ нь бас сайн бясалгагч гэсэн үг. Хүн бүр лам болоход тохиромжгүй.

Хэрэв та хэдийнээ лам болсон ч, тухайн бүлэгтээ өөрийгөө тохирохгүй гэдгээ ухаарвал, жишээ нь хүйсийн асуудал байвал - нэн ялангуяа хүйсийн асуудал байвал гарах хүсэлтээ хэлээд, явж энгийн хүн шиг амьдраарай. Зүгээр л өөрийгөө нээгээд ил гар. Хүйсийн байдлаа нуух шаардлагагүй. Ичих зүйл огтхон ч биш. Хүн бүр өөр төрсөн. Энэ нь таны хувьслын үе шат юм, энгийн эрэгтэй, эмэгтэй хүн юм уу өөр эрэгтэй, өөр эмэгтэй болох нь хувьслын явц.

Хүйсийн маш олон төрөл байдаг, B-хүйстэй, G-хүйстэйгээс гадна А-хүйстэй гэх мэт олон төрөл бий. Хоёр, гурваас олон төрөл байдгийг би саяхан мэдсэн. Тиймээс санаа зоволтгүй, энэ бол өөрийн тань оршихуйн хувьслын үе шат. Үүнийгээ хүлээн зөвшөөр, гэхдээ өөрийнхөө төлөө, гэр бүлэг, хамаатан садан, дэлхийнхээ төлөө энэ насандаа боломжит хамгийн дээд гэгээрэлд хүрэхийн тулд үргэлжлүүлэн бясалгаарай. Та хэн ч байсан амжилт хүсье. Бүгдэд тань хайртай шүү. Бурхан ивээг!

За. Хайрууд минь, та нар бүгд Бурханы хайртай, та нар бүгдээрээ Будда нарын буюу Гэгээнтэн Мэргэдийн хайртай төрөлтнүүд шүү. Бурхан минь. Би үүнийг бүр санскрит хэлнээс англи хэл рүү орчуулбал намайг Хэний тухай ярьж байгааг ойлгох болно. Эс бөгөөс Христийн шашинтнууд, Мусульман шашинтнууд намайг Будда нар гэхээр тэднийх биш гэж ойлгодог. Харин Буддын шашны сүсэгтнүүд намайг Гэгээнтэн юм уу Их Багш гэж яривал Буддын шашны эсрэг гэнэ. Гуйж байна, Тэд бүгд адил гэж ойлгоорой. Энэ ердөө хэлний ялгаа шүү.

“Будда” гэдэг нь Гэгээрсэн Нэгэн, Ахмад Нэгэн гэсэн утгатай. Нэгэн гэдэг нь танд зааж сургах үнэ цэнтэй Нэгэн гэсэн үг юм. Будда ямартай ч арван цолтой, тэдний нэг нь “Гэгээрсэн Нэгэн”, “Орчлонгийн Дээд Хүндтэн”. Мэдээж бүрэн гэгээрсэн Их Багш бол бас Орчлонгийн Дээд Хүндтэн ч мөн. Тэгэхээр ийм л байна. Их Багш нар, Будда нар ижил утгаар тэмдэглэгдэж, адилхан хүндлэгдэнэ. Бодисадва нар бол Гэгээнтэн Мэргэд. Ижил. Ижил утгатай. Ердөө л өөр өөр хэлээр дуудаж байгаа юм. “Будда” гэдэг нь бүрэн гэгээрсэн Их Багшийн санскрит нэр нь юм. “Бодисадва нар” гэдэг нь гэгээрсэн Гэгээнтэн Мэргэд гэсэн утгатай. Будда мөн чанартаа хараахан бүрэн хүрээгүй ч бараг хүрсэн гэсэн үг. Одоо ойлгомжтой болсон байх. Гэгээнтэн Мэргэд гэдэг бол Их Багшийн энд хүрсэн, эсвэл бараг хүрчхээд Их Багшийн Гэрт, эсвэл Дээд Диваажингуудад бараг эргэн хүрсэн гэсэн үг. Иймд Тэднийг мөн Бодисадва нар ч гэдэг.

Тиймээс Бодисадва, Будда нар, Гэгээнтэн, Мэргэд, Их Багш нар, Бүхнийг Чадагч Бурханыг та бүхэн зүрх сэтгэлдээ цаг ямагт санана гэж найдаж байна. Санаж боломжтой байх бүрдээ Тэднийг санаарай, тэгвэл та нар хамгаалагдана. Бүхнийг Чадагч Бурханыг сана. Хэрэв чадахгүй бол дуртай Будда нар аа, эсвэл шүтдэг Гэгээнтэн, Мэргэд, Их Багш нараа санаарай. Манай зуунд илүү ойр хүмүүсийг, аль эрт Диваажин руу явсныг нь биш шүү. Тэдэнд манай дэлхийтэй холбоотой их Хүч, энерги байхгүй байж магадгүй. Энэ бүхнийг санаарай.

Бүхнийг Чадагч Бурхан, бүх Гэгээнтэн, Мэргэд, Бодисадва нар, Их Багш нар, Будда нар та нарын хүнд бэрх байдлыг санаж, энэ дэлхийд зовж буй нөхцөлийг тань санан, та нарт туслан, ивээж, зүй ёсны, сүр жавхлант Гэр, Анхдагч Газарт тань буцаан дэвшүүлэх болтугай. Амен.

Тэд та нарыг хайрладаг шиг Тэдэнд бүгдэд нь хайртай гэж хэлээрэй. За, ядаж л оролдоод үзээрэй. Мэдээж бид Бүхнийг чадагч Бурханыг, Будда, Бодисадва нарыг Гэгээнтэн, Мэргэд, Их Багш нарыг Тэд биднийг хайрладаг шиг хэзээ ч тийм ихээр хайрлаж чадахгүй. Гэхдээ бидний цаг болж Тэдний дэсэд хүрэхээрээ, чадна. Одоо зүгээр л хичээ, залбир, хайрлахыг хичээ. Тэднийг энхрий ялдмаар, хайраар, Тэднийг мэдэхийг, өөрсдийгөө мэдэхийг хүссэн сэтгэлээр санан дурсаарай. Тэгвэл нэг л өдөр та тэнд хүрнэ. Бие биеэ хайрлахаа, бусад төрөлтнүүдийг өөрийн хүү, охин, өөр шигээ хайрлахаа санаарай. Миний юу гэж хэлж буйг та нар мэдэж байгаа. Амьтан-хүн, мод, ургамал, чулуу, далайн эрэг дээрх элс хүртэл. Нэг л өдөр та нар үүнийг мэдэх болно.

Мөн та нар миний үнэн хэлж байгааг мэднэ. Худлаа ярилаа гээд надад юу нь сайн байх вэ дээ? Үнэнийг хэллээ ч та нар итгэхгүй байж мэднэ. Худлаа хэллээ гээд ямар ашигтай гэж? Та нарын сүнс угаасаа юу үнэн, юу худал болохыг мэднэ. Харин би хувиа хичээсэн олз ашиг, ертөнцийн зорилгын төлөө та нарт худал хэлж, мэхэлбэл тамд шийтгэгдэх болно. Бурхан үүнийг мэднэ.

Түр баяртай. Хэрэв бүх зүйл сайн байвал өнөөдрөөс долоо хоног орчмын дараа надаас сураг сонсох болно. Хэрэв тийм биш бол өөрсдийгөө харж хандаарай. Бурханыг санаарай. Бүх Будда, Бодисадва нарыг, Их Багш нарыг санаарай. Залбираарай, за юу?

Би та нарт хайртай. Шавь гэгдэгчдэд, шавь бус бүгдэд нь хайртай шүү. Та бүхнийг Бурхан, бүх Будда, Бодисадва нар, Их Багш нар, Гэгээнтэн Мэргэд үлэмж ихээр ивээх болтугай. Амен.

Зураг татаж авах   

Дэлгэрэнгүй үзээрэй
Бүх хэсэг  (8/8)
1
2024-06-28
16045 Үзсэн
2
2024-06-29
10238 Үзсэн
3
2024-06-30
9522 Үзсэн
4
2024-07-01
9307 Үзсэн
5
2024-07-02
8239 Үзсэн
6
2024-07-03
7722 Үзсэн
7
2024-07-04
7327 Үзсэн
8
2024-07-05
7175 Үзсэн
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх
Татаж авах
Гар утас
Гар утас
iPhone
Андройд
Гар утсаар үзэх
GO
GO
Prompt
OK
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд