Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
 

Жинхэнэ Их Багш, лам, номлогч нарыг танихуй, 10-ын 2-р хэсэг

Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай
Мөн Гималайн нуруунд, ойд оройдоо маш хурдан харанхуй болдог. Тэгээд тэнд явж байхад маш хурдан харанхуй болчихно. Заримдаа би номын сангаас хэдэн ном зээлж аваад, эсвэл тэндээ ном уншиж байгаад, бүр хаатал нь байж байгаад гэртээ харихдаа маш хол алхах болдог байлаа. […] Ой дундуурх жимээр явахад заримдаа нэг ч хүнтэй таарахгүй. Хаа нэг ламтай, настай ламтай таарна, гэхдээ ховорхон. Тэр ламтан өөрөө хийсэн юм уу, эсвэл сүсэгтнүүдийнх нь хийж өгсөн хэдэн мөчир, гялгар цаасаар хийсэн урцанд сууна. […]

Тэр лам нартай таарах болгондоо би баяр жаргал мэдэрдэг байлаа. Учир нь нэгдүгээрт зам маш эл хуль, би ганцаар, өөр хэн ч байдаггүй. Хоёрдугаарт тэд надад ариун гэгээний төлөөлөл, хүн төрөлхтнийг амьдралаас агуу зүйлтэй холбогч, Бурхантай, Диваажинтай холбодог тэр зүйл шиг санагддаг. Иймд би аль эртнээс л лам нарыг харж байсан хором бүрээ ямагт нандигнаж ирсэн. Энэтхэгт хотод байхдаа ч гэсэн сайн, тун цэвэр ариун, эгэл лам нартай таарах боломж ихтэй. Тэд хаа сайгүй явж байдаг. Тэд халаасандаа мөнгөгүй.

Нэг удаа би нэгэн ламтай таарч, хожим нь тэрээр миний Хиндүизмын багш болж би гэлэнмаа болсон. Түүнд хэзээ ч ямар ч мөнгө байдаггүй учраас хаа сайгүй алхаж явдаг. Тэрээр өөр хийдэд байдаг найзтайгаа уулзах гэж алхдаг байв. Тухайн үед надад жаахан мөнгө байсан юм. Харанхуй болсон байсан учраас би түүнийг автобусаар явахыг урьж, улмаар тэр амьдралдаа ганц удаа автобусаар явж билээ. Ингээд түүний хийдэд очиход түүний лам найз, туслахууд, зарим эмэгтэй сүсэгтнүүд нь бидэнд хоол хийж өгөв. Тэд маш өгөөмөр, эелдэг байсан. Тэр хийдийн хажууд нэг том гол урсдаг байсан ба, тэнд би Хиндү гэлэнмаа болсон юм.

Одоо бол нөмрөгөө нөмрөхөө больсон ч, одоо ч Мандакини Гири гэдэг гэлэнмаагийн нэртэй хэвээр. Гири гэдэг нь нэгэн уламжлал, Энэтхэгийн томоохон уламжлалт ламын сургуулиудын нэг. Бүр Хиндү шашны хатуу ламын уламжлалыг үүсгэн байгуулагч Шанкарагийн үеэс эхтэй гэж сонссон. Энэтхэгт миний харсан ихэнх лам тун чиг цэвэр ариун. Тэд хаашаа ч бай явган явдаг. Тэд биедээ гуравхан даавуун орхимж авч явдаг. Нэгийг нь угаалаа гэхэд хаттал нь хүлээнэ. Тэгээд дараа нь нөгөө нэгийг нь угаана. Нэг өдөр бүгдийг нь угаахгүй.

Буддын шашинд Будда хэлэхдээ Дээдийн Номын Төгсгөлийн Эринд хойд насандаа болон энэ насандаа зовохоос айж, аврал эрэн, лам нар дээр очдог ядарсан хүмүүсийг маяагийн хүүхдүүд хууран мэхлэхийн тулд лам болох бөгөөд тийм лам нар тэднийг маш их зовлонд унагана гэсэн байдаг. Би маш ихийг сонссон. Өөр олон улс оронд ийм зүйл байдаг эсэхийг мэдэхгүй ч хэдэн оронд болсныг дуулсан. Энэ тун харамсалтай. Гэхдээ сайн лам нар байсаар байгаа гэдэгт итгэдэг. Тийм болохоор би та нарт боломжтой бол тэдэнд тусалж бай гэж хэлсэн нь тэр.

Өөр уламжлалд би нэг их асуудал сонсдоггүй, жишээ магадгүй Хоа Хао Буддизм эсвэл өхөөрдөн Кокос Буддизм хэмээдэг Нам Күок Буддизм байна. Үүсгэн байгуулагч агуу Их Багш Нгүеэн Тан Нам зөвхөн кокос идэж, кокосны ус уун амьдардаг байсан учраас ийн нэрийддэг. Өө, дашрамд хэлэхэд би кокост үнэхээр дуртай. Ау (Лакт) Вьетнамд их олон амттай кокос идэж байв. Өөр өөр төрлийн кокос байдаг. Тайландад, Филиппинд бас өөр өөр төрлүүд бий. Хамгийн сайхан нь үнэхээрийн гоё үнэртэй, их чихэрлэг, үүрд идсэн ч чадахаар. Өөр бусад кокоснууд тийм байдаггүй, зүгээр л энгийн. Нэг их амттай биш. Намайг Тайландад байхад тийм анхилуун үнэртэй кокос их байсан, (Ау Лакт) Вьетнамд мөн адил. Филиппинд бас тийм байдаг.

Нэг удаа би Америкт удаан байх боломжгүй байсан учраас Кайманы Арлуудад очсон юм. Кайманы Арлуудад миний жижигхэн байшингийн урд бас кокосны модод байсан. Далайн эрэг дээр байсан эдгээр кокос үнэхээрийн анхилам үнэртэй, бас их чихэрлэг байж билээ – яг л Тайланд, (Ау Лак) Вьетнамд эсвэл Филиппинд байдаг шиг. Яагаад гэдгийг мэдэхгүй юм, магадгүй далайн эрэг тийм амт оруулдаг байх. Элсэн эрэг дээр байсан, хувийн далайн эрэг. Их хямд байшин. Хаанаас ч тийм байшин түрээслэх боломжтой, хотынхтой адилгүй. Хотоос машинаар нэг цаг явдаг, хамгийн ойрхон дэлгүүрээс тэр байшин хүртэл нэг цаг явна, их алслагдмал газар. Би тэнд ганцаараа амьдардаг байлаа. Америкт байрлах боломжгүй болох бүрд тийшээ хэсэг хугацаанд явдаг байлаа. Үнэхээр сайхан байсан, би юунаас ч айдаггүй байв. Их сайхан байсан.

Тэр үед шавь цөөтэй байж. Илүү олон хүн, илүү олон шавьтай болох тусам илүү өөр болдог. Тэднийг хүрээлсэн маш их үйлийн үр, өөрт тань ирнэ. Тэгээд өөр өөр ачаа дарамт өгч, өөр өөр мэдрэмж төрүүлж, бүр айх мэдрэмж хүртэл өгдөг. Гэвч Их Багш гэгдэгчийн амьдрал тийм. Хэрэв та нар Их Багш болохыг хүсвэл энэ бүхнийг, өөрт тань хэзээ ч тохиолдоно гэж бодоогүй зүйлсийг тооцоолох ёстой. Илүү өгөх тусмаа сүнслэгээр илүүг хүртдэг юм биш, үгүй, материаллаг байдлаар магадгүй. Гэхдээ сайн мэдэхгүй байна, материаллаг зүйл илүү өглөө гээд илүүг хүртдэг эсэхийг мэдэхгүй. Хангалттай хэмжээнд л өгч, өөртөө хангалттай үлдээгээрэй. Учир нь үйлийн үр юу авчрахыг хэзээ ч таашгүй. Үйлийн үр нь өөрийнх тань биш байж болно, өөр нэгнийх байж болно. Тиймээс бүх зүйлд дундаж бай, тэгвэл давгүй.

Мөн та нарын зарим нь ямар ч ламд итгэдэггүй, өргөл барьц өгдөггүй гэдэг. Би та нарыг буруутгахгүй ээ. Ямар ламд өгвөл сайн бэ гэдгээ л мэдэх хэрэгтэй. Бас зарим лам нар мөнгөгүй болоод, багахан амьжиргаандаа, бас дагагчдадаа зориулан жаахан мөнгө гуйж байж болно. Зарим хүн лам, гэлэнмаа болох гэж тэднийг дагавал тэд халамжлах ёстой болно шүү дээ. Магадгүй тийм байгаа. Би тэгж боддог, гэхдээ сайн мэдэхгүй. Хандив асууж, хүмүүсээс хандив авах гэж төрөл бүрийн урхи занга олдог лам нарын талаар их олон хүн гомдоллодог.

“Трук Тай Минь энэ сүнс лам нар шиг өргөл өргөхийг уриалж байна гэж хэлэв”-ээс эшлэв : Өргөл өргөх тангараг өргө! [Сүнс] хэчнээн их зүйл гуйсан ч Гэвч биднээс эд хөрөнгө, мөнгө хүснэ. Бид түүнд үүнийг өргөх ёстой. Ойлгож байна уу? За, энэ нь нэг бол амиа алдах уу, эсвэл амь насаа аварч, мөнгөө алдах уу гэсэн үг юм. Чи өөр юу хийж чадах вэ? Сүнс чамаас мөнгө өргөхийг шаарддаг. Тэгвэл тэр адис ерөөл хүртэн, алга болно. Чи ямар ч эм уусан бай, тэр нь Америкийн эм, эсвэл хамгийн чанартай байсан ч хэрэв энэ сүнсийг сэтгэл хангалуун болгож чадахгүй бол аврагдахгүй, үхэх ёстой болно. бид мөнгө санал болгож, түүнд бүх өрөө төлөх ёстой. Дараа нь сүнс биднийг уучилж, бидний амь насыг авахаа болино.

“Ба Ванг Пагодад ‘Үйлийн үрийн төлөөсөө’ шийдвэрлэхүй: Зан үйл хийхэд 700 сая VND (US$28,000), бөгөөд амьд гэрчийн түүх” Л-ын хэлснээр бол тухайн бүлгийг нэг том өрөөнд оруулжээ. Дотор нь бор өнгийн санваартны хувцас өмссөн хоёр эмэгтэй, бас нэг лам байж. Тэд бүлэг хүмүүсийг шалан дээр суух дохио өгч, дараа нь лам хоёр эмэгтэйг эзлүүлэхээр хий үзэгдлүүдийг дуудах тарни уншиж эхэлжээ. Тэнд очсон гэр бүл хамаатнуудынхаа сүнсийг нэг нэгээр нь дуудуулжээ. Гэвч миний хувьд сүнснүүдийн өгсөн бүх мэдээлэл худал байсан. Тэнд байсан бүх хүмүүсийг сүнснүүд мөнгө төлж “үйлийн үрийн төлөөсөө төл” гэсэн аж. Нэг удаад сүнс хүнийг 5-7 минут эзэгнэж, дараа нь нарын бичиг нь хэлсэн үгнүүдийг нь бүртгэж аваад, тухайн хүний төлөх ёстой төлбөрийг бүртгэдэг. Л-ийн тохиолдолд хоёр сонголт түүнд байв. Хэрэв тэрээр аврал одуулж, Ба Ван хийдэд байн байн очоод байвал төлбөр нь 32 сая VND (US$1,300) болно. Хэрэв тэр Ба Ван Хийдэд арай цөөн удаа очиж, аврал одуулахгүй бол тэр 700 сая VND (US$28,000) төлбөр төлж байж өширхсөн сүнснүүдийг тайтгаруулах ёстой болов. Энэ эмэгтэй ямар ч мөнгөгүй гэдгээ хэлэхэд хийдийн хүмүүс түүнийг цувуулж төлөх юм уу, хийдэд нэг жил үйлчлэхийг санал болгожээ. Энэ хууран мэхлэлт болохыг ухаарч, Кам Па хотоос эрсэн эмэгтэй (Л) татгалзжээ. Гэсэн ч хийдийнхэн түүний бичиг баримтаар сүрдүүлж, хэрэв Л аврал одуулахгүй, мөнгө төлөхгүй бол галзуурна хэмээжээ.

Би үнэндээ хэнийг ч шүүмжилмээргүй байна. Та нар юу хийхээ мэддэг байх ёстой. Би хэрхэн зөвлөхөө ч мэдэхгүй байна. Хэрэв тухайн лам болон түүний шавь нарыг сайн гэдгийг мэдвэл... Тэдний яриаг сонсоод ядаж мэдэх боломжтой. Жинхэнээр шүүхийн тулд тэднийг нэлээд хугацаанд яриаг нь сонсох ёстой болно. Нэг хоёр удаа сонсоод заримдаа хэлж мэддэг ч, заримдаа мэдэхгүй. Энэ нь тэдний юуг, хэрхэн ярьж байгаагаас хамаарна. Зарим ламын яриа үнэхээр холдмоор санагдуулдаг. Зарим лам яагаад тэгж ярьдаг юм бол гэж би гайхдаг юм. Гэхдээ зарим ламыг ярьж байхад тэдний үнэнхүү халамжит сэтгэлийг, нигүүлсэнгүй гэдгийг, үнэхээр чин сэтгэлтэйгээр Буддаг, Христийг дагадаг болохыг мэдэрнэ.

Лам гэж ярихдаа би зөвхөн Буддын шашны ламыг хэлж байгаа юм биш шүү. Бусад шашныхыг ч хэлж байна. Очдог сүмийг тань сайн номлогч удирдаж байна уу, сайн лам мөн үү, үгүй юү гэдгийг өөрийнхөө төлөө дэнслээрэй. Эсвэл хүндэлж, шүтдэг шашны урсгалд тань үнэхээр сайн хувраг, гэлэнмаа нар байгаа эсэхийг тэдэнтэй ойр байж, өдөр бүр юу хийж, юу ярьж, хэрхэн хариу үйлдэл гаргаж байгаа, бусад хүмүүст хэрхэн хандаж байгаагаас нь хараарай. Тэгвэл заримыг нь ойлгож магадгүй. Яагаад гэвэл сайн биш лам нарт мөнгийг өргөл болгон барих нь тийм ч сайн зүйл биш байх.

Тэд энэ мөнгийг муу зорилгоор ашиглаж байгаа эсэхийг харах хэрэгтэй. Хэрэв тэд энэ боломжийг, энэхүү санхүүгийн дэмжлэгийг номлолдоо, дагагч нараа сургахад зориуллаа ч зөв арга замаар номлохгүй, эсвэл ихэвчлэн ердөө ашгийн төлөө байж мэдэх юм. Тэд бясалгалыг үнэнхүү хүсэж, өөрийгөө болон бусдын сүнсийг дэвшүүлэхийг чин сэтгэлээсээ хүсэхийн оронд амар хялбар, ая тухтай амьдарч байна уу гэдгийг хар.

Photo Caption: Өөд дэвшсэн бол ямар ч жин, татах хүч гэж үгүй

Зураг татаж авах   

Дэлгэрэнгүй үзээрэй
Бүх хэсэг  (2/10)
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх
Татаж авах
Гар утас
Гар утас
iPhone
Андройд
Гар утсаар үзэх
GO
GO
Prompt
OK
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд