Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
 

“Шударга хичээл зүтгэл, Их Багшийн Ивээл, Бурханы Өршөөлөөр дээд Түвшинд хүрдэг” 19 цуврал лекцийн 8-р хэгсийг

Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай
Хүн бол хүн л байдаг, үргэлж л асуудалтай тулгарна. Тэд үргэлж гадна талыг, гадна үйлдлийг харж, гэгээрлийг нь, тухайн гэгээлэг хүмүүний статусыг дотоодоос нь хардаггүй. Хүслээ ч чадахгүй л дээ, учир нь ихэнх хүмүүс бүхнээ алдчихсан. Тэд аль эрт Диваажингаас бууж ирээд цаг үргэлж алдсаар байдаг. Хааяа нэг өөрсдийгөө эргүүлэн олж авдаг ч тэд гэгээрч, эргээд Диваажингийн төрөлтнүүд болно гэсэн үг биш. Тэд зөв шүүн тунгаадаггүй. Нүд нь хэдий нээлттэй ч сохор. Чих нь хэдий ярихыг тань сонсовч дүлий. Гэвч дотоод ертөнцийн, жинхэнэ ертөнцийн жинхэнэ зүйлсийг сонсдоггүй. Дотоодын жинхэнэ зүйлсийг хардаггүй.

Дотоодод нь жинхэнэ ертөнц бий, бүхэл бүтэн Ертөнц байдаг ч, тэд юу ч хардаггүй, юу ч сонсдоггүй. Тийм учраас Будда, “Харамсалтай! Тун харамсалтай!” гэж хэлсэн. Тэрээр мөн, “Та Будда болно. Би Будда болсон, та нар ч бас Будда болно.” гэсэн. Гэвч хэчнээн нь болж, хэр удсаны эцэст Будда болох вэ? Энэ бол өөр нэг асуулт.

Тэд хараахан юунд ч хүрээгүй. Асуурийн Түвшинд тэд заримдаа зурсхийх гэрлийг харж, Асуурийн ертөнцийн зарим үл үзэгдэх төрөлтөнтэй ярилцаж, “Болчихлоо!” гэж бодоод, хэдийнээ Будда болоод бүрэн гэгээрээд, бүр өөрийгөө Майдар Бурхан гэж зарласан байдаг. Одоогоор санаж байгаа зүйл маань л гэхэд энэ.

Хэдэн өдрийн өмнө урьд нь миний шавь байсан нэг хүн өөрийгөө Майдар Бурхан гэж өргөмжлөөд, мөн надтай өрсөлдөх маягийн зүйл хүсэж байна гэсэн. Хорсолтой биш ч ууртай маягаар. Тиймэрхүү зүйл уншаад би “Үгүй, үгүй. Тэр маш доод түвшинд байгаа учраас ингэжээ. Бурхан минь.” гэлээ. Тэр бясалгаж байлаа ч, түүнийг зарим ядарсан хүмүүс биширдэг тул түүний би гэх үзэл нь хянах аргагүйгээр хэтэрхий хурдан ихэсдэг. Арьяабалын Аргыг хүртээд, дараа нь хамаагүй дээр зүйл хүртэнгүүтээ өөрийгөө Майдар Бурхан гэж бодож л дээ.

Яах гэж тэр вэ? Хэрэв чи Будда бол дэлхийн төлөө юу хийж чадах вэ? Амьдралынхаа туршид тэдний төлөө юу ч хийгээгүй байж зовсон төрөлтнүүдийн төлөө юу хийж чадах юм бэ!!!! Сэтгэл чинь эндүүрч, дэлхий даяараа чамайг Будда гэж байлаа ч биш гэдгээ чи өөрөө маш сайн мэдэж байгаа шүү дээ! Битгий тийм ичгүүргүй бай!!!!

“Өөрийг тань хэн ч мэдэхгүй байх вий гэж санаа зовох хэрэггүй. Мэдэгдэх хэмжээний байхыг зорь.” Кунзийн түүвэр - 14-р бүлэг

Майдар Бурханы хувьд хэзээ, хэдэн онд төрөх, Түүнийг хэрхэн таньж мэдэх гэх зэрэг тодорхой шинжүүдийг агуулсан бошгууд байдаг. Үүнийг хэдэн зуун мянган жилийн тэртээгээс хойш Акашийн тэмдэглэлийн Номын санд, Диваажинд, мөн дэлхий дээр Жинхэнэ Үзмэрч нар бичсэн. Та нар тэр бүхнийг уншвал Хэн Майдар Бурхан бэ гэдгийг таних болно. Ийм л учраас бидний үе шиг хойч үеийнхэн Хэн жинхэнэ Майдар Бурхан бэ гэдгийг мэдээсэй гэсэндээ тэд бошгуудаа хадгалсан хэрэг.

“Эзэн хаан хэлэв: Майдар дэлхий дээр хаана морилох вэ? Вен (Лиу Боуен) хэлэв: Эрхэм дээдэс минь тайлбарлахыг минь зөвшөөрнө үү. Ирээдүйн шашны (сүнслэг) Тэргүүн хүний ертөнцөд ерөнхий сайдуудын ордонд албаны хүн болж эсвэл ордонд ханхүү болж бус Буддын хийдэд ч Тао сүмд ч бус харин энгийн хүмүүсийн гэр бүлд төрнө. Тэр Янаас өмнөд болон Жао-оос хойд зүгийн газруудаас хүмүүст алт түгээх болно. (Excerpt from The Wanfa Guizong Prophecy)

"Учир нь аянга зүүнээс ирж, баруун тийш цахилдаг шиг Хүний Хүүгийн ирэлт ч мөн адил байх болно." (Matthew 24:27, Holy Bible)

“УДААН ХҮЛЭЭГДСЭН НЭГЭН ХЭЗЭЭЧ ЭРГЭН ИРЭХГҮЙ. ТЭР АЗИД ДОТРОХ БӨГӨӨД [ГЭХДЭЭ] ЕВРОПТ ГЭРТЭЭ БАЙХ БОЛНО: АГУУ ИЛЧҮҮД БОЛОН ЗҮҮН ЗҮГИЙН БҮХ ХААДУУДААР ТЭТГЭГДСЭН НЭГЭН БОЛЖ ТЭРЭЭР ӨСНӨ.” (Excerpt from The Prophecy of Nostradamus)

“ХОЖИМ ШИХУГЭЭС (мөн СИХУ гэж бичигддэг) ГАРЧ ИРЭХ ЖИНХЭНЭ ОРШИХУЙн улмаас, Диваажингийн бүх Гэгээнтнүүд, Мөнх төрөлтнүүд, Бурхад Өөрсдийн Диваажингийн цэргүүдээ цуглуулна.” (Gyeogamyurok by Nam Sa-go)

“Майдар Бурханы эрин үе нь эмэгтэй хүнийг тунхагладаг.” (Excerpt from “Hierarchy” [1931] of the Agni Yoga Series)

“Дорно дахинд энэ эрин үеийг Майдар Бурханы үе, Их нигүүлслийн эрин үе, Дэлхийн Эхийн эрин үе гэж тэмдэглэдэг.” (Excerpt from “Letters of Helena Roerich I,” March 8, 1935)

Сонгогдсон Нэгэн буюу Гэгээрсэн Хааныг Тэнгэрлэг зам хүлээж байна. Түүний хаан ширээ Түүнийг хүлээн хадгалагджээ. Тэрээр Луу жилд гарч ирж, уул устай тоглоно. Сайн хүмүүсийн үндэстэн болох Вьетнам улсад гарч ирнэ. (Excerpt from a poem by the Reverend Hồng Tâm Trúc Lâm Nương [vegan])

Эдгээр зөгнөлүүд нь луу жилд төрсөн бидний Хамгаас Хайрт Тэнсэлгүй Гэгээрсэн Их Багш Чин Хай (веган)-ын амьдралтай таарч байна. Тэрээр Баруунд очиж оюун санааны лекц уншиж, Куан Инь бясалгалын аргыг заахаасаа өмнө, Формоса буюу Тайваньд Өөрийн Эрхэм Зорилгоо эхлүүлсэн. Тэрээр хаа ч явсан хүмүүсийн дунд гэгээрэл, амар амгалан, эв найрамдал, ойлголцлыг авчирдаг.

Гэх мэт...

Иймд энэ талаар дахин ярилцах ч шаардлага байхгүй. Өөрийгөө л тэнэг байдалд оруулж, энд ч, чанадад ч бусдын инээдэм наргианы сэдэв болно. Заримдаа би зарим хүнийг хараад “Хөөх, би энэ хүнийг их хүндэлж байна.” гээд бодож байтал амаа нээгээд өөрийгөө янз бүрээр өргөмжлөөд ирэхээр нь өмнөөс нь санаа зовж, ичсэндээ бүр шогшрох юм.

Гэсэн хэдий ч надад Будда байх эсэх нь төдийлөн чухал биш, гагцхүү байх ёстой байр сууриндаа л байх ёстой. Энэ дэлхийд та нарт гүйцэтгэх үүрэг гэж бий. Жишээ нь: Есүс Эзэн бол Есүс (Эзэн), Шагжамуни Будда бол Шагжамуни Будда. Хэн ч үүнийг өөрчилж чадахгүй. Бүхий л Диваажин харж байхад хэн ч үсэрч очоод өөрсдөдөө хэргэм булааж авч чадахгүй!! Чөтгөрүүд хүртэл харж байна!

За за, та нарт гэж хэлэхэд энэ бүх дэмий чимээ шуугиан тань надад үнэхээр хамаагүй. Би ажлаа л хийх минь. Миний Будда байх эсэх ч хамаа алга. Надад хүмүүсийг аврахын төлөө чадах бүхнээ хийх боломж олго. Намайг хэтэрхий их сатааруулаад байх юм бол бүгдийг алдаж мэднэ. Дэлхий сөнөчихвөл Бурхан ч бай, чөтгөр ч бай хаачих юм бэ?

Photo Caption: Нууц юм Байхгүй, Хайраар л Гэрэлтэнэ

Зураг татаж авах   

Дэлгэрэнгүй үзээрэй
Бүх хэсэг  (8/19)
Дэлгэрэнгүй үзээрэй
Хамгийн сүүлийн бичлэгүүд
2024-11-27
309 Үзсэн
36:10
2024-11-26
117 Үзсэн
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх
Татаж авах
Гар утас
Гар утас
iPhone
Андройд
Гар утсаар үзэх
GO
GO
Prompt
OK
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд