Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
 

Авшиг хүртээхэд Их Багшийн Хүч хэрэгтэй, 14 цуврал лекцийн 1-р хэсгийг

Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай

Учир нь авшиг өгч байгаа нь тэр хүн биш. Зүгээр л аман зааварчилгаа л өгдөг. (Аан, тийм.) Харин Их Багшийн Хүч хариуцаж байдаг. (Аан, Их Багшийн Хүч ард нь байдаг. За.) Арга даа биш. Дотор нь байдаг. Их Багшийн Хүч нь чухал.

Сайн уу, залуусаа! (Сайн байна уу, Багш аа.) (Сайн уу, Багш аа!) Сайн уу, сонин юу байна? (Өө, тун сайн байгаа.) (Маш сайн.) Бурханд талархъя. Ийм нөхцөл байдалд та нар сайн байгаад Бурханд талархъя. Сүүлийн үед олон хүн тэгж хэлж чадахааргүй байна, (Тийм.) (Тийм, Багш аа.) учир нь дэлхий даяар маш их асуудал, үймээн самуун, байгалийн гамшиг болж байна. (Тийм ээ, дэндүү их зовлон.) Саяхан л гэхэд, Өмнөд Суданд үер усны гамшиг болж, хохирогсдод нь зориулж би бас даруухан хандив илгээсэн.

Тэд дахиад нэг (КОВИД-19)-ын мутацийг олж тогтоосон. Жаахан сандарцгааж байгаа. Дельта хувилбараас арван хувь илүү халдвар тараадаг байх магадлалтай. (Хөөх. Үгүй ээ.) Тийм ээ. Би бас “Өө үгүй ээ” гэж хэлсэн. Бурхан минь, та нарт өмнө нь хэлж байсан, бид вирусын араас үүрд хөөцөлдөнө. (За.) Хэрэв бид буцаад эргэхгүй л бол, үймээн самуунтай, чулуурхаг, өргөстэй зүг рүү явсаар байвал энэ бүх өргөстэй, гай гамшигтай, чулуурхаг бартаатай замтай нүүр тулна.

Зүгээр л буцаад эргэ, хэцүү юм юу байна? Бурхан минь, зургаан настай хүүхдүүд хүртэл чадаж байна, жар гаран наснаас дооших хүмүүс чадаж байна. Зургаан настай балчираас жаран настай хүмүүс чадаж байхад яагаад хүн бүр чадахгүй гэж? (Тийм.) Тэгвэл энэ бүхэн бараг л шууд зогсоно. Хүмүүсээс л хамаарна. Гэхдээ хамгийн муугаар бодоход хэдхэн 7 хоногийн дотор Дэлхий маань тайвширч намдана. (Өө, хөөх. Үнэхээр хурдан юм.) Тийм ээ, тоглоогүй шүү. Тоглоогүй гэдгийг та нар мэдэж байгаа. (Тийм ээ, Багш аа, мэднэ.) Энэ бол ноцтой зүйл.

Та нарт шинэ зүйл байна уу? Өчигдөр машины талаар хэлсэн зүйлийг минь хийсэн үү? (Аан, тийм, бид бүгдийг нь унтраасан.) За, сайн байна. Охид бас тэгсэн гэж бодож байна. Одоохондоо зүгээр, бас өвөл болж байна.

Биеэ бодоорой. (За, Багш аа.) Хамгаалалтын хэрэгсэл ч юм уу өмсөөрэй. Сүнслэгээр бол та нарт үл үзэгдэх хамгаалалтын хэрэгсэл байгаа, тиймээс материаллаг байдлаар ч та нар хамгаалалтын хэрэгсэл өмсөх хэрэгтэй. (За, Багш аа. Биднийг хамгаалж буйд маш их баярлалаа, Багш аа.) Зүгээр дээ, зүгээр. Бидэнтэй хамт ажиллаж байгаа, надтай хамт ажиллаж байгаа хэнийг ч бай хамгаалах нь миний үүрэг мэт санагддаг. (За, Багш аа. Маш их баярлалаа.)

Өөр асуулт байна уу? Энгийн асуулт. (Байгаа, Багш аа, багийнхнаас хэдэн асуулт байна.) За, асуугаарай.

(Арьяабалын Аргын авшиг өгөхдөө Их Багш заримдаа дурын биш тодорхой нэгэн гэрээс гарагчийг авшиг өгөх үйл явцыг хийлгэхээр сонгодог.) Тийм. (Яагаад ингэдэг юм бэ?)

Яагаад аа? Яагаад гэвэл зарим нь бусдаасаа арай өндөр дэсийнх учраас амар байдаг. (Аан, за.) Холбогдоход амар, маш их хэмжээний хүчийг дамжуулахад амар байдаг. (Аан, ойлголоо.) Хэт доогуур дэсийнх бол бэрхшээлтэй тулгарч мэднэ. (За.) Гэнэт их хүч орж ирвэл, сайхан зүйлийг ч хэт их идэж болдоггүй биз дээ. (Тийм шүү.) Витаминыг хүртэл хайрцгаар нь нэг дор идэж болохгүйтэй адил. (Тийм ээ, тэр үнэн.) Тийм л учиртай юм. Зарим нэг лам, гэлэнмаа нар бэлэн болоогүй байдаг. (За, ойлголоо.) Ерөнхийдөө болно л доо, гэхдээ арай илүү дэвшсэн нэгэнтэй ажиллахад илүү амар. (За, Их Багш аа, ойлголоо.)

(Багш аа, Арьяабалын Аргын тухайд хэн ч хамаагүй авшгийн зааврыг бусдад хэлж өгч болох уу?)

Ерөнхийдөө болно. Ерөнхийдөө болно, тийм. Яагаад гэвэл авшгийг тэр хүн өгч байгаа биш юм. Зүгээр л зааврыг нь хэлж өгдөг. (Аан, тийм.) Бүхнийг удирдаж байгаа нь Их Багшийн Хүч. (Аан, Их Багшийн Хүч цаана нь байгаа юм байна. Тийм ээ.) Энэ бол арга биш, харин Их Багшийн Хүч үүнд шингэсэн байгаад учир нь байдаг.

Зөвхөн үгээр хэлэх заавар биш. Үгээр хэлэх заавар бол нам гүм суу гэх мэт зүйл байна. Нүдээ аниарай гэдэг ч юм уу тийм зааврууд. (Тийм ээ, Багш аа.) Чимээ гаргалгүй, хөдлөлгүй суу ч гэх юм уу. Гэвч энэ жинхэнэ зүйл нь биш. (За.) Энэ гол зүйл нь биш. Гол зүйл бол Их Багшийн заавар, Их Багшийн Хүч. (За.) Их Багш тэнд биеэр байх албагүй. Гэхдээ тэнд физик байдлаар байх хэрэгтэй болдог. (За, Багш аа.) Тэдэнд цэх суух гэх мэт зааврууд өгөх хэрэгтэй байдаг. (За, Тийм ээ.) Тэднийг өөртөө тухтай байрлалд суулгах хэрэгтэй болно. Тиймэрхүү зүйлийг зааварчилна. Ердөө л тэр. Харин хүч бол Их Багшаас ирдэг. (За, Багш аа. Ойлголоо.)

Нэг удаа Мял Богд Их Багшийнхаа төлөө маш их ажиллаж байсныг санаж байна уу. Түүний Багш нь Түүнд авшиг огт өгдөггүй. Зүгээр л Түүнийг байнга ажиллуулж, зодож нүдэж, загнаад байдаг. (Тийм, тэгдэг.) (Тийм.) Тэр хүнд үйлийн үртэй гэдгээ мэдэж байсан учраас энэ бүхнийг тэсэж туулдаг. (За.) Их Багш дээрээ очихоосоо өмнө Тэр мэдэж байсан. Тийм учраас Тэр Түүн дээр очиж, үйлийн үрээ цэвэрлэж, гэтэлгэгдэхийг үнэхээр их хүсэж байсан. Гэтэл Багш нь энэ бүхнийг хайраасаа болж үйлддэг.

Энэ дэлхий дээрх үйлийн үр нь дэндүү хүнд байсан учраас Тэр ийм байдлаар хандаж, Түүнийг загнаж, зодож нүдэж, маш их хүнд хүчир ажил хийлгэдэг байсан. Жишээ нь байшин, урц бариулчхаад нураадаг. Тэнд барилга барь гэж өөрөө хэлчхээд дараа нь “Үгүй, тэр газар болохгүй, буулга, нөгөө газар нь барь.” гэж хэлээд ахин дахин бариулдаг. (За. Хөөх.) Тэр нь амархан тэгш зам ч биш, дээшээ авирдаг байсан ба Тэр Мял Богдод аль болох хэцүү болгодог байсан. (За, Багш аа.)

Харин загнах тухайд гэвэл үйлийн үрийг цэвэрлэдэг нь зөвхөн загнах биш. Ингэсэн нь Их Багш байсан (За.) ба ард нь хүч байсан.

Муу зүйл хийчхээд түүнийг ухаарч мэдэж байсан өөр нэг хүний тухай бас түүх бий. Тэр хэн нэгнээс үйлийн үрээ яаж цэвэрлэх вэ гэж асуудаг. (За.) Тэгэхэд нь нэгэн мэргэн хүн, “Би чадахгүй. Харин тэнд байгаа Их Багш дээр очвол, тийм Их Багш дээр очоод ямар нэг зүйл хийж байгаад Түүгээр загнуулбал үйлийн үр тань цэвэрлэгдэнэ.” гэдэг. Ингээд тэр хамаг чадлаараа хичээсэн ч тэр Их Багш түүнийг загнадаггүй. Их Багшийг өдөөн хатгахыг хичээдэг. (За.) Ийм зүйл байдаг.

Зарим хүмүүс Их Багшийн үйлдэж байгааг ойлгодоггүй. (Тийм.) Зөвхөн магадгүй Энэтхэг хүмүүс эсвэл сүнслэгээр боловсорсон хүмүүс Их Багшийн өөр өөр хүмүүст, өөр өөрөөр ханддагийг ойлгодог. (За, Багш аа.) Эсвэл хэдийгээр адил асуулт байвч Их Багш өөр өөр хүмүүст өөр өөрөөр хариулдаг. (За, ойлголоо.) Эсвэл заримдаа Их Багш уурласан мэт ч юм уу дүр эсгэхэд та нар яваад өгдөг. (Өө, тийм.)

Эртний Их Багш нар бол үнэхээр хатуу самрууд. Тэд илүү ухаантай. Яагаад үгүй гэж? Өөрийнхөө хэрэгт л анхаарна. Магадгүй хаа нэгтэй үнэхээр чин сэтгэлтэй, ариун шавь нар байвал, шавиа болгодог. Чин сэтгэлтэй мэт харагдаж, хүрээд ирдэг хэн нэгний, ямар нэг нохой-хүн, муур-хүний үйлийн үрийг авах ямар шаардлага байна. Дараа нь тэд гарч яваад магадгүй доромжилж мэднэ. (Өө, тийм.) (Тийм, Багш аа.) (Үнэн.) Учир нь тэдний үйлийн үр дэндүү хүнд. (Тийм ээ, дэндүү дорд.) Надад олон бий.

Та нар төсөөлөхгүй. Огтхон ч төсөөлөхгүй. Шавь нарынхаа гарт би бүр амиа алдах дөхсөн, (Бурхан минь.) материаллаг түвшинд шүү дээ. (Өө Бурхан минь. За.) Бие махбод маань бараг л үхэх дөхсөн. (Өө, Бурхан минь.) Азаар ашрам дотор байсан учраас ном хамгаалагч хаалга эвдэн орж ирээд намайг аварсан. (За.) За хамаагүй, энэ талаар ярихгүй ээ.

Эргээд Мял Богдын тухай ярья. (За, Багш аа.) Би яагаад заримыг нь сонгож заримыг нь сонгодоггүй вэ. (Тийм.)

Мял Богд үнэхээр их цөхөрч, ядарч зүдэрч, Их Багш нь өөрт нь дүргүй мэт санагдсан. (Өө, тийм.) Тиймээс Тэр Их Багшийнхаа эхнэрээс авшиг хүртэх арга байна уу, гэж асуудаг. (Тийм.) Их Багшаас хүртэхгүйгээр, хаа нэгтэй байдаг Түүний төлөөлөгчөөс хүртэх арга байна гэдэг. (За.) Тэгэхэд нь эхнэр нь Түүнийг Их Багшийн төлөөлөгчдийн нэг рүү илгээдэг. (Өө, тийм.)

Яг л надад гэрээс гарагч нар байдаг шиг юм. (Тийм ээ.) Тэгээд авшиг хүртээх болбол тэд надад хэлж, би өгдөг. Тэд надад нэрсийн жагсаалт өгч, дараа нь тэдэнд хүртээдэг. Би, “За, авшгийг бид тэдэнд, тэд дэх өдөр хүртээж болно” гэж хэлдэг. Үргэлж тийм байсан. (За.) Тэд надад эхлээд хэн авшиг авахыг хүсэж байгааг мэдээлнэ. Одоо бол энэ их амархан болсон. (Тийм байх нь.)

Дээр үед, магадгүй Мял Богдын Багшийнх нь төлөөлөгч шавь мориор явж юм уу алхаж Багш дээрээ очиж мэдээлэх юм уу авшгаас өмнө хэн нэгнийг илгээдэг байсан байх. (За, ойлголоо.) Тэгээд одоо бидэнтэй адил өдөр товлодог байсан байх. Авшиг өгөх бүрийн өмнө тэд надад нэрсийн жагсаалт (Тийм ээ, тэгдэг.) явуулж надаас хэнд зөвшөөрөх, хэнд зөвшөөрөхгүй вэ гэдэг дээр зөвшөөрөл авна. (Тийм ээ, Багш аа.)

Диваажин ба Ертөнцийн хуулийн дагуу тодорхой нөхцөлүүд, тогтсон дэг журмууд бий. Авшиг өгөхийн өмнө эдгээрийн тухай зарим нэг зүйлсийг мэдэж байх хэрэгтэй байдаг юм. Нэгт, холбоос үүсдэг учраас та Их Багшаас зөвшөөрөл авах ёстой. (За.) Их Багшийн энэ материаллаг дэлхийд мөрдөх нэг хууль бий. Тэр нь хүмүүс өөрсдөө хүсэлт тавиагүй бол авшиг өгөхгүй. (Аан, за.) Бусдаар бол би хүссэн хүн бүрд авшиг өгдөг. (Тийм ээ, Тэр үнэн.) Тэгээд би маш олон олон шавьтай болсон. (Тийм.) Үгүй, гэхдээ тэд хүсэх ёстой. (За, Багш аа.) Их Багш чангадаа биш, хууль нь тийм юм. (Аан, за.)

Өмнө нь дүрвэгсдийн лагерьд авшиг хүртэх ёстой болсон хэдэн хүн байсан, (За.) учраас би дүрмийг жаахан зөөллөсөн, гэхдээ бол мэдэж байсан. Учир нь би урьдчилаад мэддэг. (Ойлголоо.) Гэвч би үнэхээр тэр онцгой газарт эхлээд анхаарах ёстой. Тэр бол өөр.

Дэлгэрэнгүй үзээрэй
Бүх хэсэг  (1/14)
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх
Татаж авах
Гар утас
Гар утас
iPhone
Андройд
Гар утсаар үзэх
GO
GO
Prompt
OK
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд