Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
 

Авшиг хүртээхэд Их Багшийн Хүч хэрэгтэй, 14 цуврал лекцийн 13-р хэсгийг

Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай

Бид тэднийг эхлээд сэрээсэй гэж хүсэж байна. (Өө, тийм.) Хоол хүнс бидэнд үргэлж байж болох ч гэгээрэл үнэхээр хэцүү. Яг хамрынх нь үзүүр дээр байгаа ч тэд хүртдэггүй.

Энэ талаар өөр асуулт байна уу, эсвэл болчихсон уу? (Өөр асуулт байхгүй, Багш аа.) Гайхалтай. Би хэр удаан ярьчихав? Олон улс орны тухай ярилаа. (За.) Одоо газардсан дээр байх. (За, Багш аа.) Одоо газардъя. (За, Багш аа.) Баярлалаа, хайр аа. (Баярлалаа, Багш аа.)

Энэ бүхэн зарим нэг саад бэрхшээл, үл ойлголцлыг арилгана гэж би, бид бүхэн найдаж байгаа. Тэгснээр дэлхий дахины энерги сайжирна. (За, Багш аа.) Ядаж л зарим улс орнууд, эсвэл зарим орнуудын хооронд, зарим удирдагчдын хооронд тэгнэ гэж найдъя. (Өө, тийм Багш аа.) Дэлхий маань удахгүй энх тайван болоосой гэж залбиръя. (За, Багш аа.) Хурдан байх тусмаа сайн. (Тийм.) Дайн ямар ч хэрэггүй. Юунд ч хүргэхгүй. (Тийм.)

Афганистанд хорин жил зөвхөн үхэл, зовлон л байлаа. (Тийм ээ, үнэн.) Мэдээж, Афган хүмүүс жаахан эрх чөлөөтэй амьдарч, дэлхийн ихэнх орон шиг хэвийн амьдарсан. (Тийм.) Гэхдээ ямар үнэ цэнээр вэ? Үүнээс зайлсхийж болох байсан. (Тийм.) Өөр зам, өөр арга байсан. (Тийм.)

Өөр юу билээ? (Ингээд боллоо, Багш аа.) Сайн байна. Сайн байна. Асуулт байхгүй гэдэг бол сайн асуулт. (За, Багш аа.) Хүмүүс “Асуудал байхгүй гэдэг бол сайн асуудал” гэж ярьдаг. Мөн “Мэдээ байхгүй гэдэг бол сайн мэдээ” гэдэг. (Сайн мэдээ.) Гэх мэт. За баярлалаа, залуусаа. (Танд маш их баярлалаа, Багш аа.) (Цаг заваа гаргасанд баярлалаа.) Өөр ярих зүйл гарахаар та нартай дараа ярилцъя. (За, Багш аа.) Хааяа нэг та нартай холбогдъё. Сүүлийн үед би арай л ойр ойрхон холбогдоод байгаа. Гэхдээ ямар нэг зүйл намайг татаад байдаг (За, Багш аа.) учраас би холбогдохоос өөр аргагүй болдог. За боллоо. Бурхан ивээг. (Багш Та амар амгалан байгаасай гэж найдаж байна.) Хайртай шүү. (Бид Танд хайртай, Багш аа.)(Бид Танд хайртай, Багш аа.)

Санаа зоволтгүй. Дэлхий амар амгалан газар биш учраас ийм л байна. (За, Багш аа.) Магадгүй нэг өдөр дэлхий энх тайван болбол би амгалан тайван байна байх. (За, Багш аа.) (Бид үүний төлөө залбирдаг, Багш аа. Өдөр бүр залбирдаг.) Өөр юу гэж бодоо вэ? Энд ганцаараа өөртэйгөө тэмцдэг гэж бодоо юу? Гав ганцаараа? Өөрийнхөө амар амгаланг үймүүлээд л? Зугаацах гэж үү? (Үгүй.)

Надад юу ч хийх шаардлага байдаггүй ч болоосой. Заримдаа би Гималайн уулс руу явж, шавар байшинд ганцаараа байж, дээвэр дээр нь унтаж, байшингийн арын голд хувцсаа угааж, Ганга мөрөн рүү явж, чулуун дээр нь хэвтэх юм уу, агуй олж дотор нь нуугдахыг үнэхээр хүсдэг. (Үнэхээр романтик сонсогдож байна.) (За.) Тэгээд залхсан үедээ буцаж яваад, замдаа тав, арван веган самоса худалдаж авна. (Самоса.) (Арав, хөөх!) Хоёрыг биш, арвыг. Үнэхээр жижигхэн. Хэзээ ч цаддаггүй байснаа санаж байна. (За.) Хоёрыг идлээ ч цаддаггүй. Гэхдээ би удаан байхыг хүсвэл хоёроос илүүг авч дийлэхгүй гэдгээ мэддэг байсан. (За, Багш аа.) Гималайн уулст би хэр удаан тэсэхээ мэдээгүй. Тэр үед илүү удаан байж болдог байсан. Одоо виз мэдүүлэх ёстой болсон ба гурван сар л байж болно. (За, Багш аа.) Магадгүй сунгаж болох байх. Мэдэхгүй. Энэтхэг яваагүй үнэхээр удаж. (За, Багш аа.) За боллоо. Хөвгүүд минь. Сайн хөвгүүд минь. (Баярлалаа, Багш аа.) (Маш их баярлалаа, Багш аа.)

Эсвэл би эрх чөлөөтэй, Парис шиг том хот руу яваад зургаадугаар давхарт нь байр түрээсэлнэ.  Дасгал хийхийн тулд зургаадугаар давхар руу шатаар дээш доош явна. Доош буух бүрдээ кофе, цай эсвэл тэнд байгаа ямар ч бай уух зүйлсийг нь ууна. Энэ бүх зүйлс, Суприм Мастер ТВ-ээр гардаг тэр бүх веган гурилан бүтээгдэхүүнийг иднэ, (Өө, тийм, тийм.) тэдгээрийг өмнө нь амсаж байгаагүй. Заримдаа хараад би, “Бурхан минь. Би энд ямар гээч амьдралтай байна вэ!” гэж боддог. Юу ч үгүй! Өдөр бүр бараг л адилхан. (За, Багш аа.) Ямар ч ийм чамин тансаг зүйл байхгүй.

Эсвэл Сингапур явсан ч болно. Сингапурт нэг Итали... газар байдаг. Шүлсээ бүү гоожуул, за? Нэг Итали зоогийн газар байдаг ба тэнд хамгийн гоё маргерита, веган маргерита пиццаг хийдэг. Мөн дэлхийн хамгийн гоё гоймон хийдэг газар ч бий. (Өө! Амттай.) Веган гоймонтой шөл. Веган хар сувдан уух юм. Үнэхээр гайхалтай. Хар сувдан цай. Кокосны сүүтэй, хар сувдан цай.  (Сайхан сонсогдож байна.) Том соруултай. Хар сувд нь миний хурууны үзүүр шиг том. (Хөөх, за, за.) Сороод ууг гээд тэд хоёр том соруул өгдөг. (За.) Тэгээд шөнөөр уйдвал гудамжинд гарахад идэх үнэхээр олон зүйлс байдаг! (За.) Маш олон веган хоол. (Гайхалтай.)

Би гэрийн эзэгтэй, эхнэр байхад, хуучин нөхөртэйгөө Азийн өөр өөр  орнуудаар аялсан юм. Тайланд, Бирм бас Сингапур гээд л. Тайланд Буддын шашинтай орон. (Тийм.) Би баяртай байсан. Тэнд веган хоол олдоно гэж бодож байсан юм. (Аан, за.) Тэр үед би цагаан хоолтой байсан ч, бараг л зөвхөн веган зүйлс л иддэг байлаа. Хааяа л нэг өөр зүйл иднэ, учир нь тэр үед би “веган” гэдэг үг байдгийг ч мэдээгүй. Хүмүүс өндөг энэ тэр идэж болно гэж хэлдэг байсан ч, сүүлд нь би үнэхээр тэсэхгүй болсон. (За.) Үнэхээр бөөлжмөөр муухай үнэртэй. Тэгээд сүүлийн өдөр болсон. Сүүнд бол би угаасаа дургүй байсан юм. (За, Багш аа.) Гэвч энэ нь нийгмийн чиг хандлага болсон. (Тийм.) Тиймээс би дагадаг байсан ч үнэндээ хэзээ ч дуртай байгаагүй, үнэр танар нь их муухай. (Тийм.) Юу ч бодохгүйгээр би ганц хоёр балгаж чаддаг байсан ч амьтны гэдэснээс гарсан тухай бодох юм бол шууд л бөөлжчихдөг. Уусан бүхнээ бөөлжөөд гаргачихдаг.

Яагаад энэ талаар ярьсан билээ? Өө, Сингапурт ихэвчлэн шөнөөр гудамжинд нь гардаг. Өдрийн цагаар бас олох боломжтой. Өдрийн цагаар албан ёсоор зоогийн газарт орж харин шөнөөр хүмүүс нь гудамжинд худалдаалдаг. Тэд үүнийгээ худалдааны гудамж гэж нэрлэдэг. Бүтэн гудамж зөвхөн хоол хүнс, тэндээс төрөл бүрийн веган хоол олох боломжтой. Нөхөртэйгөө хамт байх үеийн анхны веган хоол олдсон улс энэ.

Яагаад гэвэл Тайландад намайг цагаан хоол идмээр байна гэхийг тэд ойлгодоггүй байсан. Би “Мах идмээргүй байна” гэж хэлэхэд тэд надад зөвхөн ногоо, салат, будаа л авчирч өгдөг. (За.) Гэвч энэ нь оргүйгээс дээр. (За.) Бирмд бас нэг Буддын зоогийн газар байсан ч маш хол явж байж эрж олдог. Бусад газар нь, зочид буудалд тэд надад зөвхөн жимсний чанамалтай шарсан талх өгдөг байсан. Газрын самар асуухад тэд юу гэдгийг мэддэггүй. Гадагшаа гараад дэлгүүрээс ногоо авъя гэхэд, гудамжинд загас-хүмүүс тавьсан байхыг хардаг. Тэд санаатайгаар загас-хүмүүсийг замд тань шидэж үсчүүлдэг, (Бурхан минь.) авахаас өөр аргагүй болгох гэж тэгдэг. (Аймшигтай.) Үнэхээр муухай санагдсан. Би ийм урхи гэдгийг нь мэдээгүй. Тэд анхаарал татах гэж, загас-хүн амьд, шинэ гэдгийг мэдрүүлэх гэж тэгдэг. Үнэхээр аймшигтай. Тэгэхээр нь би шууд гүйгээд явчихсан. Нөхөртөө “Чи авахыг хүссэн зүйлээ очоод авчих, би гадаа нь байж байя.” гэж хэлсэн.

Бирмийг би Буддын шашинтай орон гэж бодсон. (Тийм.) Тийм учраас би нөхөртөө тийшээ явъя гэж хэлсэн юм. Гэвч тэнд надад таарах зүйл бараг байгаагүй. Харин Сингапур Малайзын дэргэд байдаг. (За.) Малайз одоо Лалын шашинтай орон. (Тийм.) Тиймээс Сингапурыг бас Лалын шашинтай байх гэж бодтол үгүй байсан.

Сингапур үнэхээр эрх чөлөөтэй, үнэхээр олон соёл, олон шашинтай, төрөл бүрийн олон зүйлтэй орон. (За.) Үнэхээр догь, маш цэвэрхэн, үнэхээр сайхан, идэж байгаа хоолондоо итгэж болохоор байсан. (Гайхалтай!) Сингапур л надад хангалттай байсан. Явж веган гоймон-шарсан гоймон, гоймонтой шөл өдөр бүр идэх боломжтой. (Өлсөж байх чинь.) Тийм ээ. Би ч бас, би ч бас. Төсөөл дөө. Төсөөл. Яалтай билээ? Тэгээд өлсөнө, би энэ бүхнийг сурталчилсны дараа та нар яваад аягатай будаа, өчигдрийн нөгөө л ногоотойгоо нүүр тулна, (Тийм.) бараг л адилхан. Тиймээс үнэхээр өлсөх хүртлээ хүлээж байгаад идээрэй. Өлссөн үед бүх юм амттай байдаг. (Тийм, Багш аа.) (Үнэн шүү, үнэхээр үнэн.)

Олон хүмүүст бидэнд байгаа шиг зүйл байдаггүй. (Тийм ээ, үнэн.) Бид үнэхээр азтай. (Бидэнд их зүйл бий.) Тун азтай. Олон хүмүүст хоол хүнс байхгүй. Америкт хүртэл лангуунууд бүхэлдээ хоосон байна. (Тийм, Багш аа.) Олон зуун каргоны усан онгоцнууд яагаад ч юм далайн хэдэн буланд зангуугаа буулгаад зогсож байна. (За.) Олон зүйлс дутмаг байна. Жолоочид, нисгэгчид, усан онгоцны ахмад зэрэг хүмүүс дутмаг байна. (За.) Эсвэл магадгүй КОВИД-19-өөс болж хэн ч ажил хийхийг хүсэхгүй байгаа байх. Тиймээс хүмүүс үнэхээр өрөвдөлтэй. (За.)

Та нарт хоол хүнс байвал үнэхээр адислал. (Адислал.) Үргэлж Бурханд талархах хэрэгтэй. (За, Багш аа.) Бурханд талархъя. Би үргэлж Бурханд талархаж, бүх сайн төрөлтнүүд -Гэгээнтэн мэргэд болон сайн бясалгагчдад ядаж хэрэгтэй зүйлс нь байх болтугай гэж залбирдаг. (За, Багш аа.) Мөн бусад хүмүүст хэрэгтэй зүйлс нь байх болтугай.

Гэвч заримдаа би ингэж ч залбирч чаддаггүй. Тэднийг би эхлээд сэрээсэй гэж хүсэж байна. (За.) Хүнс бидэнд хэзээд ч бай боломжтой ч гэгээрэл үнэхээр хэцүү. Яг хамрынх нь үзүүр дээр байхад тэд хүртдэггүй. (За, Багш аа.) Тэд ойлгодоггүй. Би 10,000 жил ярилаа ч хэчнээн олон хүн миний хэлснийг ойлгохыг мэдэхгүй.

Бурхан минь! Өөрийн минь шавь нар хүртэл ойлгодоггүй. Тийм учраас тэд миний араар нууцаар авшиг хүртээж, үүнийгээ өөрсдийнхөө сургаал, тэд бол Их Багш энэ тэр гэж хэлж байна. Бүр туслахуудтай болсон байдаг! (Аймшигтай.) Би өөрөө ч туслахуудгүй байдаг учраас үүнийг сонсоод их гайхсан.

Би ганцаараа амьдарч, бүхнийг өөрөө харж ханддаг, гэрээ цэвэрлэж, хувцас хунараа өөрөө угаадаг. (За, Багш аа.) Өөрийнхөө хоолыг халаагаад юм уу хийгээд иддэг, заримдаа өөр юм хийх завгүй бол сэндвич өөрөө хийгээд иддэг. (За, Багш аа) Учир нь сэндвич их энгийн, идэнгээ нэвтрүүлгийг үзэж, чихээрээ сонсож, засаж хянах боломжтой. (Тийм.) Гэвч мэдээж өдөр бүр сэндвич идэж болохгүй. Өөр их зүйлд би дургүй. Мэдэхгүй юм, Европт илүү сонголт байдаг.

Дэлгэрэнгүй үзээрэй
Бүх хэсэг  (13/14)
Дэлгэрэнгүй үзээрэй
Хамгийн сүүлийн бичлэгүүд
2024-11-27
309 Үзсэн
36:10
2024-11-26
117 Үзсэн
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх
Татаж авах
Гар утас
Гар утас
iPhone
Андройд
Гар утсаар үзэх
GO
GO
Prompt
OK
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд