Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
 

“Өвдөлт, үйлийн үр бага тарь: идэж болох ургамал ногоо” 5-ын 1-р хэсгийг

Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай

Ихэнх ургамал, модыг хэрэглэх зэрэг шалтгаанаар тайрахад тэд өвдөлт мэдэрдэг. Энд би та нарт зориулж зөвхөн тиймэрхүү өвдөлт мэдэрдэггүй ургамал, ногоо, өвс зэргийг жагсаалаа. […] Энэ бол бүрэн жагсаалт биш. Энгийн дүрэм гэвэл хэрэв өөрийн тань идэх ургамал, ногооны ихэнх хувь нь ус бол, эсвэл бие нь гадил жимсний ургамал шиг эслэгээс бүрддэг бол өвдөлт мэдрэхгүй байх магадлалтай. Гэхдээ үүнд хамаарахгүй зүйлүүд ч байдаг. […]

Бурханы хайртай, үзэсгэлэнт сүнснүүд, гайхалтай хүмүүс минь, та нарт адист мэндийг дэвшүүлье. Та нар бүгдээрээ аз жаргалтай, эрч хүч дүүрэн байж, амьдрал тань гайхамшгаар бялхаг. Сүүлд бид үйлийн үрийн тухай ярилцсан. Харин өнөөг хүртэл бид гагцхүү хүн болон амьтан-хүмүүс зэрэг бусад төрөлтний үйлийн үрийн тухай л ярилцжээ. Ургамал, мод зэрэг тусгай төрөлтнүүдийн үйлийн үр рүү гүнзгий орсонгүй. Бид хааяахан моддыг дурддаг ч ургамлын талаар ховорхон ярьсан байх. Тэгэхээр өнөөдөр би энэ талаар яримаар байна. Яагаад гэвэл урьдын олон нийтийн бага хурлуудыг хянаж байхад үзэгчдийн дундаас тавьсан нэг асуулт байлаа л даа. Тэр нь: “Хүмүүс жишээ нь агааран хоолтон байх зэргээр үйлийн үр тарихгүй байх боломжтой юу?” гэсэн байсан. Гэтэл энэ гараг дээрх ихэнх хүн үүнд бэлэн биш гэж бодож байна. Тиймээс веган хооллолтод илүүтэй анхаарцгаая.

Юу л даа, веган хоолтой байснаараа бид хүмүүсийн өдөр тутамдаа иддэг алим, жүрж гэх мэт жимс ногооны аймгийн олон төрөл зүйлийн төрөлтнүүдтэй холбогдох ёстой болдог. Тиймээс бид маш бага үйлийн үр тарьдаг, ургамал төрөлтнүүдэд хор хөнөөл багатайгаар веган байх боломжтойг хэлэх гэсэн юм. Бидний иддэг зарим ургамал, зарим хүнсний ногоо огт өвдөлт мэдэрдэггүй, эсвэл бусад ургамал, ногооноос бага өвдөлт мэдэрдэг гэдэг нь гайхмаар юм шүү.

Үйлийн үр багатай байхыг хүсвэл, ургамалд бага өвдөлт, зовлон шаналал учруулахыг үнэхээр хүсэх аваас сонгож болно. Зарим онцгой ургамал, жимсийг сонгож идэж болох юм. Өвдөлт огт мэдэрдэггүй, эсвэл маш бага мэдэрдэг төрлийн ногоо жимсний талаар би бага сага судалж үзлээ л дээ.

Идэх гэж огтлоход юм уу түүж авахад маш бага өвдөлт, зовуурь мэдэрдэг төрлүүдийнх нь талаар одоо уншъя. Жишээлбэл жүрж, алим, манго, папаяа зэрэг жимсийг хүртэл модноос түүж авахад мод нь юм уу жимс нь өвдөлт мэдэрдэг. Хэдий тэд өөдөөс тань хашхирч чадахгүй ч гэлээ бие махбодын өвдөлт мэдэрдэг гэсэн үг. Яг л арьсыг тань хүн чанга чимхэх мэт өвдөлтийг мэдэрдэг. Бас тэд ихэд цочирдож, айдаг. Мөн ургамлыг тайрахаар шингэн зүйл ялгардаг шүү дээ. Тэр гарч байгаа шингэн нь ургамлын хувьд цус нь гэсэн үг бөгөөд яг бидний шархнаас цус гардаг шиг юм.

Ихэнх ургамал, модыг хэрэглэх зэрэг шалтгаанаар тайрахад тэд өвдөлт мэдэрдэг. Энд би та нарт зориулж зөвхөн тиймэрхүү өвдөлт мэдэрдэггүй ургамал, ногоо, өвс зэргийг жагсаалаа. Одоо заримыг нь уншъя. Мэдэж аваад хурдхан бичсэн болохоор нэг их цэгц дараалалгүй байгаа. Энэ бол бүрэн жагсаалт биш. Энгийн дүрэм гэвэл хэрэв өөрийн тань идэх ургамал, ногооны ихэнх хувь нь ус бол, эсвэл бие нь гадил жимсний ургамал шиг эслэгээс бүрддэг бол өвдөлт мэдрэхгүй байх магадлалтай. Гэхдээ үүнд хамаарахгүй зүйлүүд ч байдаг. Үсгийн дараалалд оруулаагүй. Та нар өвдөлт, шаналал бага мэдэрдэг ургамал, модыг сонгохыг хүсэж магадгүй гээд бичсэнээсээ уншиж өгье. Бүх мод ямарваа шалтгаанаар тайрах үед өвдөлт мэдэрдэг. Мөн хүнсний ногоо, ургамлуудын ихэнх нь өвдөлт мэдэрдэг ч тэдгээр нь маш бага өвдөлт мэдэрдэг, эсвэл огт мэдэрдэггүй.

Огт өвдөлт мэдэрдэггүйг нь уншъя. Усан кресс, байцай, усан бууцай, цэцэгт байцай, яншуйг бага дээр нь, маш богинохон нахиа байхад нь авбал болно. Ургаж томроод ургамал болчихсон, биежсэн байхад нь биш. Хатуурч биежээгүй, залуу нахиа байгаа бол өвдөлт мэдрэхгүй, зүгээр гэсэн үг. Шар буурцгийн нахиа, хулууны нахиа зүгээр. Будаа, улаан буудай, эрдэнэ шиш, чихрийн нишингийн чихэр. Улаан буудайн талх зүгээр тул идэж болох юм. Веган пицца хүртэл байна. Маш их сонголт бий. Чидуны тос агуулаагүй бол веган цөцгийн тос зүгээр. Хэрээн нүд, рокет (аругула), дүпү идэж болох юм. Темпе, далайн замаг байна. Мэдээж веган бор сахар, элсэн чихэр, түүхий, огт боловсруулалтад ороогүй элсэн чихрүүдийг идэж болно. Гэхдээ мэдээж хэрэг сахар бага идэх хэрэгтэй. Сахар биед сайнгүй. Сахар бага хэрэглэх тусам сайн. Брокколи, сонгино, саримс. Бүх төрлийн гуаг идэж болно. Өргөст хэмх байж болно. Гүнждийн үр,

бүх төрлийн үр, газрын самар. Бараг бүх төрлийн самрыг идэж болох юм. Учир нь тэдгээрийн хатаад, газар унасныг нь түүж аваад идэж болно. Зарчмын хувьд модноосоо нэгэнт унасан бол идэж болно. Намайг Германд байхад гудамжинд алимын модод байдаг байлаа. Ямар ч эзэнгүй. Зам дагууд л ургаж байдаг. Тэгээд газарт маш их алим уначихсан байдаг байв. Заримдаа би түүж авна. Ногооноороо байдаг. Бүрэн боловсроогүй байдаг байсан. Би цуглуулж аваад гэртээ авчирч, алимтай пирог хийдэг байлаа. Энэ мэтчилэн ашиглаж болно. Бүх төрлийн самрыг идэж болно. Модноосоо унасан бүх төрлийн самрыг идэж болох юм.

Бүх төрлийн шинэхэн болон хагдарсан шош, сэвэг зарам байна. Идэж болдог, хоргүй бүх төрлийн мөөгийг идэж болно. Гайхмаар нь авокадог түүгээд идэж болох юм. Айсберг салат навч, салат навч, гичийн ногоон навч, колраби байна. Хятад байцай, юуцай, цоохор майлз. Бүх төрлийн амтат төмсийг идэж болно. Мэдээж амтат төмс, энгийн төмс гэх зэрэг бүх төрлийн төмсийг идэж болох юм. За. Ийм байна. Миний богинохон жагсаалт энэ. Ихэвчлэн өөртөө зориулж бичсэн.

Хулууны цэцгийг хүртэл идэх хэрэггүй. Яагаад гэвэл хулуунаас цэцгийг нь тастаж авахад өвдөлт, шаналлыг бас мэдэрдэг байх нь. Лууванг хүртэл сугалж аваад идэхэд өвдөлт мэдэрдэг. Бас цагаан луувангийн төрлүүд өвдөлт мэдэрнэ.

Амтат төмс зэрэг зарим үндэст үрт ногоог идэж болох юм. Чихэрлэг төмс зүгээр. Ердийн төмс ч зүгээр. Өвтгөсөн үйлийн үр үүсгэхгүй хэдхэн ургамал, жижиг өвс хэлбэрийн ургамал байдаг учраас л тэр. Хачин байгаа биз? Зарим ургамал өвдөж, зарим нь өвддөггүй байх гэж. Гэхдээ тийм л байдаг.

Зөвхөн хүн төдийгүй ургамал бас өвдөлт мэдэрдэг байх нь. Миний хэлсэн бүх төрлийг идэх ёстой гэж байгаа юм биш. Үйлийн үрээ бага байлгая гэвэл эдгээрээс идэж болох юм. Түүнээс биш хангалттай хэмжээний аминдэм, шим тэжээл, веган амин дэм, хүнсний нэмэлт авахад анхаараарай.

Шар буурцгийн, наран цэцгийн гэх зэрэг бүх төрлийн нахиаг идэж болно. Дашрамд хэлэхэд наран цэцгийн тосыг хэрэглэж болох юм. Чидуны тос нь “өвдөлтгүй” ангилалд ордоггүй. Чидуны модыг хүмүүс бүхэлд нь, бас мөчрүүдийг нь дэлсэхээр тэд өвдөлт мэдэрдэг. Харин хачирхалтай нь кофены үрийг модноос нь түүхэд мод нь өвдөлт мэдэрдэггүй. Гэтэл цайны ургамлыг хэрэглэхээр навчийг нь тастахад өвдөлт мэдэрдэг.

Мөн бусад ургамлуудыг ихэнхийг нь идэх гэж түүж авахад өвдөлт мэдэрдэг. Учир нь бие нь хэдийнээ биежээд, ургамал төрхөө олж, нахиа биш болсон байдаг. Тийм учраас л, жишээлбэл усан бууцайг түүхэд өвдөлт мэдэрдэггүй байх нь. Яагаад гэвэл бие нь бараг хоосон шахам байдаг. Бас чихрийн нишинг дотор ус голдуу байдаг. Бас гадил жимсийг идэж болох юм. Гадилыг багцаар нь хурааж авахад өвдөлт мэдэрдэггүй.

Ихэнх жимсийг түүж авахад өвдөлт мэдэрдэг. Жимсийг нь идэх гэж түүж авахад мод нь өвдөлт мэдэрдэг. Тиймээс бидэнд идэж болох зүйл бараг байдаггүй. Жимсгэнүүдийг идэж болох юм. Жимсгэнэ өвдөлт мэдэрдэггүй. Жимсгэнийн мод зүгээр. Жимсгэнэ зүгээр байдаг. Гэхдээ нэрс тийм биш. Зарим төрлийн жимсгэнэ модонд нь хүрэх төдийд уначихдаг. Тийм жимсгэнүүдийг идэж болно. Одоогоор ийм байна.

Агааран хоолтон болбол хамгийн сайн гэж хэлсэн. Гэтэл бид сураагүй байгаа. Агааран хоолтнууд шиг агаараар хооллож сурах хэцүү. Гэхдээ боломжгүй ч биш л дээ. Чадахгүй байж оролдох хэрэггүй. Учир нь биеэ хохирооно. Бие тань хатаж хорчийгоод үхэж мэднэ. Тэгэхээр ногоог идэж л бай гэсэндээ үүнийг уншиж өглөө. Эдгээрийг цагаан будаа болон талхтай идэж болох юм. Бас улаан буудайн гоймон идэж болно. Улаан буудайгаар хийсэн бүхэн зүгээр. Цагаан будаагаар хийсэн бүхэн зүгээр, гэх мэтчилэн.

Дайлуу, хадаасан цэцэг зэрэг олон төрлийн амтлагч бий. Тэд хатсан байдаг бөгөөд мод нь нэг их өвдөлт мэдрэхгүй юм уу маш бага мэдэрдэг, өвдөлт бараг мэдэрдэггүй. Гэхдээ идэмгүй амтлагч олон бий. Перец хүртэл үүнд багтана. Хар, цагаан перец, халуун чинжүү гэх мэт. Тэдгээрийг түүх үед ургамлыг нь өвтгөдөг. Мэдээж хэрэг үүгээр бага зэрэг үйлийн үр хураадаг. Бид үйлийн үр хураахгүй гэсэндээ биш, тэднийг өвтгөхгүй гэсэндээ зарим ургамал, ногоог иддэггүй. Ийм л байна.

Photo Caption: Хонгор Минь Бид Хамтдаа, Хүчтэй нь Өөр Харагддаг.

Зураг татаж авах   

Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх
Татаж авах
Гар утас
Гар утас
iPhone
Андройд
Гар утсаар үзэх
GO
GO
Prompt
OK
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд